Дуучин Дэлгэрмөрөн: Хөөрхөн үрсийнхээ ээжийн цусанд нь байдаг хэн ч хэзээ ч өөрийн болгож чадахгүй нэгэн чадварыг би сайн мэднэ

Дуучин Т.Дэлгэрмөрөн эхнэр Т.Анандатай маргалдаж буй бичлэгээ олон нийтийн сүлжээнд нийтэлсэн нь олон нийтийн дургүйцлийг төрүүлж, хууль хяналтын байгууллагад шилжиж байсан цаг саяхан. Тэгвэл дуучин маань эхнэрээ аль хэдийн уучилсан бололтой.

Тэрээр өөрийн цахим хуудсандаа: “Ийм нэгэн зургийг олон сарын дараа өөрийнхөө цахим хуудсанд тавих болсон чинь сонин бас инээдтэй санагдаж байх чинь ээ. Хүмүүс надруу бичээд болдоггүй ээ. Танай хүүхдүүдийн ээж зүгээр үү? 2000н төгрөгөөр 5 хүн хооллох боломжтой гэсэн байна гээд байх юм.

Өнөөгийн нийгэмд 2000 төгрөгөөр 5 хүн хооллох нь санаанд угаасаа багтахгүй л дээ гхгхгх. Гэхдээ хөөрхөн үрсийнхээ ээжийн цусанд нь байдаг хэн ч хэзээ ч өөрийн болгож чадахгүй нэгэн чадварыг би харин хэдэн жил шуудайтай яс үүрч , шүлс асгартал идэж , утасных нь камерийг удирдаж явсаныхаа хувьд баталгаатай мэднэ гэдэгтэй маргах хүн одоохондоо байхгүй л болов уу гхгхгх.

Миний асгаруулсан борооноос солонгорсон тэр эмэгтэй бүхний нүдэн дээр 40.000 төгрөгөөр 50 хүний 1, 2-р хоол хийцтэй цайтай бэлдчихсэнийг Хавдар судлалын клиникийн эмнэлгийхэн тэр аяараа гэрчилнэ л дээ золиг гэж.

Тийм болохоор адтай золигтой ам булаалдаад дэмий байхаа даа. Тэр бүр 2000 төгрөгөөр 5 хүний өдрийн 3-ын 3 хоол гэж бичсэн байгааг нь нөхдүүд дутуу уншсан бололтой гхгхгх.

Айхтар золиг чаддаг зүйлээ ярьдаг бууж өгдөггүй шөрмөстэй шартай хүн байгаа юм. Заа яахав гэхдээ нүүрээ улаалгалгүй шуудайтай яс үүрч явсан хүчирхэг аавын хайраар, бурхан үрсийг минь буянт малын шимээр бялхуулж өсгөдгийг нь бодохоор би бүх зүйлд харамсдаггүй. Тэр чаддаг зүйлээ л ярьдаг хэмээн ганц удаа магтая даа” гэжээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!