Дуучин Ука: Хэн ч ажил хийгээд цалин хөлсөө авдаг биз дээ

Киви хамтлагийн дуучин Д.Уламбаяр буюу Ука наадам хийхийг хувийн зүгээсээ дэмжиж байгаагаа илэрхийлсэн нь олон хүмүүсийн дургүйцлийг хүргээд байсан юм. Учир нь түүний энэхүү мэдэгдэл нь зөвхөн өөрийгөө бодсон, цар тахлаар өвдөж байгаа олон хүний үл тоомсорлосон хэмээн олон нийтийн эсэргүүцэлтэй тулгараад байсан юм.

Тэгвэл тэрээр өөрийн цахим хуудсандаа “Cyber bully буюу Цахим доромжлолт, үзэл бодол” сэдвээр лайв хийсэн юм. Тэрбээр: “Монголчуудаа цахим ертөнцөд жаахан соёлтой баймаар байна. Муу муухай хараалын үгс ингээд жишиг болоод тогтчих юм бол үүнээс болж сэтгэлзүйн хямралд өртөх цаашлаад амьд явах сонирхолгүй хүн олон гарна.

Надад та нарын амнаас гарч буй үгс таалагдахгүй байна. Хэн ч ажил хийгээд цалин хөлсөө авдаг биздээ.

Үнэгүй дуулна гэж байхгүй. Гэхдээ урлагийнхан бид янз бүрийн хандив, тусламжийн арга хэмжээнд үргэлж сайн дураараа оролцож дуу хуураа өргөдөг шүү дээ” гэжээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!