Үзэсгэлэнт эхнэрээ үргэлж хүндэлж, хайрладаг олны танил үлгэр жишээ эрчүүд

Монгол угсаатны аль ч хүнд эхнэрээ, нөхрөө, бие биенээ хүндлэх бичигдээгүй хууль байдаг. Монгол эмэгтэй хүн түүхийн аль ч үед хүүхэд, хань нөхрөө халамжлан асарч, гэр орноо өнгөтэй авч явж ирсэн түүхтэй. Айл гэрийн өнгө төрх нь улс орны амьдрал, байдлыг харуулдаг юм шүү гэж настан буурлууд маань сургадаг.

Иймээс өрхийн тэргүүн нь эхнэрээ “галын бурхан” гэж хүндэлж халамжлан иржээ. Эхнэрээ нэрээр нь дууддаггүй бөгөөд “манай гэрийн хүн”, “эхнэр”, “гэргий” гэж дууддаг. Энэ ёс нь одоо ч уламжлагдсаар байна. Эр хүний цээрлэх зүйлийн нэг нь “үнэнч ханийг үл гомдоох” явдал байжээ.

Орчин үед эхнэрээ хүндлэх ёс өөрийн онцлогтойгоор амьдралд өвлөгдсөөр байна. Энэ нь өмнөх үеүдийнхийг бодвол илүү чөлөөтэй болж эхнэр нөхөр хоёулан бүх зүйлээ шийдэж гэр орны ажлыг зөвхөн эмэгтэй нь хийнэ гэсэн бичигдээгүй хууль нэгэнт үгүй болж байна.

Монгол эрчүүд эхнэрээ хүндлэх ёсыг багаасаа мэдэж авч, сурч авдаг тул энэ ёс айл гэр болгонд байдаг түгээмэл заншил юм. Эмэгтэй хүн хань нөхрөө хайрлан хүндэтгэж байж өөрөө хариуг нь хүртэнэ гэдгээ сайн мэдэх тул монголын олон олон өрх айл аз жаргалтай амар жимэр амьдарч байна. Тэдгээрийн дотроос олны танил, үлгэр жишээ эрчүүдийг онцолж байна.

Нэвтрүүлэгч Д.Одзаяагын нөхөр

Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн залуу үеийн төлөөлөл болж яваа нэвтрүүлэгч Д.Одзаяатай өөрийн санаачилсан “Бэлэг” нэвтрүүлгээрээ сошиалд маш олон дагагчтай нэгэн.

Олонд танигдсан чадварлаг нэвтрүүлэгчдийн залгамж халааг төвөггүйхэн үргэлжлүүлж буй тэрбээр царай зүс, бие галбир хийгээд гоёл зүүсгэлээрээ цаг ямагт олны анхаарлыг татаж байдаг билээ.

Нэвтрүүлэгч бүсгүй маань “Нэгэн зүгт” хамтлагийн дуучин С.Заяатай гэр бүл болоод 2 хүүхдийн ээж аав болсон билээ. Дуучин залуу тун романтик бөгөөд тэмдэглэлт өдрүүдэд хайртай эхнэрээ үргэлж баярлуулж, гэнэтийн бэлэг барьдаг.

Жүжигчин З.Ононгийн нөхөр

Дуучин П.Идэржавхлан болон жүжигчин З.Онон нарын гэр бүл залуу үеийн төлөөлөл болсон сайхан гэр бүл. Хосууд өдгөө гурван охины аав, ээж болцгоосон билээ.

Дуучин залуу тоглолтынхоо үеэр эхнэртээ гэрлэх санал тавьж, хосууд сүр дуулиантай хуримаа хийсэн юм. Түүний гэргийг Х-Түц продакшны жүжигчин гэдгийг зарим нь таних ч нөгөө хэсэг нь дуучин Идэрээгийн эхнэр гэдгээр нь мэддэг болсон. Харин одоо бол “Бүтэн амьдралын Номин” гэдгээр нь хаа ч явсан хүн болгон танина.

Тэднийг урлагийн гэр бүлүүдээс хамгийн үлгэр жишээ сайхан хосууд гэх үнэлгээг фэнүүд нь өгдөг. Ард түмний хайртай дуучин, үзэгчдийн хайртай жүжигчин хоёр одоогоос 14 жилийн өмнө анхны охиноо өлгийдөн авч байжээ.

Жүжигчин Уянгын нөхөр

Жүжигчин Э.Ууганбаяр ангийнхаа үзэсгэлэнт бүсгүйг эхнэрээ болгосон. Түүний ханийг Б.Уянга гэдэг бөгөөд мөн адил жүжигчин мэргэжилтэй. Тэд гурван хүүгийн аав ээж болсон үлгэр жишээ хосуудын нэг юм.

Жүжигчин Г.Нарансолонгын нөхөр

“Эмоци” продакшны жүжигчин хосууд болох Г.Нарансолонго, С.Тэмүүжин нарыг танихгүй хүн тун ховор. Анх тэд X-Түц продакшнд хамт ажиллаж байхдаа танилцаж, дотноссон бөгөөд хосуудын дүр бүтээх үедээ жүжигчин залуу эхнэрийнхээ чихийг нь хараад дурласан хэмээн нэгэн нэвтрүүлэгт оролцохдоо ярьсан юм.

Соёлын сайд Ч.Номингын нөхөр

Дунд сургуулийн ширээнээс нэгнээ олж харан ханилаад 15 жилийн нүүр үзэж хосууд бол Б.Бат-Эрдэнэ, Ч.Номин нар. Тэд 3 хүүгийн аав ээж бөгөөд салбартаа тэргүүлэгч, залуу үеийн төлөөлөл болсон сайхан хосуудын нэг юм.

Жүжигчин О.Дөлгөөний нөхөр

Сүүлийн үед залуучууд янз бүрээр хайраа илэрхийлдэг болсон бөгөөд эр хүн чин сэтгэлээсээ дурлахаараа юу ч хийхэд бэлэн болдог гэдэг үг бий. “Мөрөөдлийн театр”-т нэг хэсэг харьяалагдаж явсан жүжигчин О.Дөлгөөний нөхөр эхнэртээ зориулж цээжин дээрээ эхнэр болоод хүүгийнхээ нэрийг шивүүлж гэнэтийн бэлэг барьж байсан билээ. Хосууд хамтдаа АНУ-д ажиллаж амьдарч байгаад Монголдоо ирээд удаагүй байгаа.

Гавьяат тамирчин Г.Угалзцэцэгийн нөхөр

Бодибилдинг, фитнессийн Азийн гурав, дэлхийн дөрвөн удаагийн аварга, ОУХМ, “Улаанбаатар” фитнесс клубийн тамирчин, МУГТ Гамбагын Угалзцэцэг өнгөрсөн жил 25 жилийг хамтдаа үдсэн нөхрөөсөө гэрлэх санал авсан. Г.Угалзцэцэгийн гавьяатын хувьд өдгөө 40 насыг хол давсан ч 30 настай бүсгүйгээс ялгагдахгүй залуу сайхан харагддаг. Түүний нөхөр бодибилдингийн холбооны гишүүн бөгөөд хосууд хүү охин хоёртой.

Дуучин Д.Бурмаагийн нөхөр

Увс нутгаас төрөн гарсан үзэсгэлэнтэй, авяастай, үзэсгэлэнтэй дуучин бүсгүй бол Д.Бурмаа. Түүний ханийг Улсын начин Насандэлгэр гэдэг. Тэд дундаасаа гурван хүүхэдтэй бөгөөд Насандэлгэр начин эхнэрийнхээ сайн сайхан байх бүх бололцоог хангадаг  хайр халамжтай нөхөр юм.

 

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!