Таны тархийг мөрдөгч шиг л ажиллуулах сонирхолтой тааврууд

Нас ахих тусам юм мартах нь ихсэж уймраа болдог. Барьсан тавьснаа ч санахаа больж, үргэлж ямар нэгэн зүйл хайж нервтэж амьдарна. Харин үүнээс сэргийлэхийн тулд тархиа ямагт ажиллуулж байх хэрэгтэй. Энэ нь тархины үйл ажиллагааг идэвхижүүлж, ой тогтоолтыг сайжруулдаг аж. Тэгвэл хамтдаа хөнгөн хийгээд хөгжилтэй тархины дасгалууд ажиллаж үзэх үү?

  1. Хэн тарвас хулгайлсан бэ?

4 үйлчлүүлэгч кассан дээр өөрийн авсан бараагаа бичүүлэхээр хүлээж зогсоно. Тэдний нэг нь тарвас хулгайлж, өнгөлөн далдалжээ. Хулгайч хэн болохыг олоорой.

2. Хэн мөнгө хулгайлсан бэ?

Нэгэн эмэгтэй цагдаад дуудлага өгч, яаралтай ирж туслахыг хүссэн байна. Цагдаа нарыг гэрт нь ирэхэд бүсгүйг сандалтай сайтар хүлж, хөдлөх аргагүй болгожээ. Бүсгүйн хэлснээр хар масктай хүн орж ирээд хамаг мөнгийг нь авч, түүнийг хүлж орхисон гэнэ. Гэвч цагдаа нар түүний үгэнд итгэлгүй, харин ч бүсгүйг баривчилж, цагдаагийн газар руу авч явсан байна.

3. Жейк худал хэлснийг захирал нь яаж мэдсэн бэ?

Жейсон Антарктидад экспедиц хийхээр ажлаасаа чөлөө авч явсан байна. Нотлох баримт болгож өдөр бүр дарга руугаа зураг явуулдаг байсан боловч, Жейсонг буцаад ажилдаа ирэхэд түүнийг шууд халж орхижээ. Дарга нь Жейсоны худал ярьсан хэмээн буруутгасан аж.

4. Аль нь бүсгүйн нөхөр вэ?

Бүсгүй ой санамжаа алдах өвчтэй тул заримдаа хүмүүсийг танихаа больчихдог. Энэ удаа тэр нөхрөө танихгүй байна. Түүнд туслаарай.

5. Хэн маргад чулууг хулгайлсан бэ?

Жэйн Египетээр аялаад буцаж ирснийхээ дараа найзуудтайгаа үдэшлэг зохиожээ. Аяллын үеэр олсон маргад эрдэнийн чулуугаа найзууддаа үзүүлсэн ч, үдэшлэгийн дараа чулуу алга болсон байв. Жэйн цагдаа дуудаж, үдэшлэгийн үеэр авсан зургуудаа тэдэнд үзүүлсэн байна. Харин цагдаа нар тэр дор нь хэн хулгайч болохыг олсон аж.

6. Хэн ногоон өмдийг хулгайсан бэ?

Дэлгүүрт 3 үйлчлүүлэгч л байсан. Харин худалдагч ногоон өнгийн өмд алга болсныг анзаарчээ. Тэдний хэн нь өмдийг хулгайсан бол?

7. Цонхыг яаж хагалсан бэ?

Эшли ажлаасаа буцаж ирээд зочны өрөөний цонх хагарсан байхыг олж харжээ. Нөхөр нь дахиад л гэртээ хөлбөмбөг тоглосон байх гэж бүсгүй хардсан ч, гадаа хүүхдүүд тоглож байгаад цонх хагалсан гэх нөхрийнхөө үгэнд итгэв. Харин хэдхэн хормын дараа Эшли, нөхөр нь худал хэлснийг мэджээ. Бүсгүй яаж мэдсэн бэ?

Хариу:

1.

2.

3.

4.

5.

 

6.

7.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!