Үсний уналтыг зогсоож, ургалтыг нэмэгдүүлэх үр дүнтэй аргууд

Үс унах нь олон шалтгаантай. Зөвхөн үсээ арчлахтай холбоотой бус бөгөөд юу идэж ууж байгаа, бие эрхтэн, сэтгэл санаа ямар байгаа зэргээс ч шалтгаална. Хэрэв таны үс шалтгаангүйгээр унаад байгаа бол бидний бэлтгэсэн зөвлөгөө мэдээллийг уншаарай.

Үсний ургалтыг дэмжих хоол хүнс хэрэглэх

  • Кимчи: үс уналтыг арилгахад туслах пробиотик агуулсан.
  • Өндөг: үсний ургалтанд шаардлагатай уураг, биотинээр баялаг.
  • Бууцай: фолийн хүчил, төмөр, А аминдэм зэрэг үсний ургалтанд зайлшгүй шаардлагатай бүрэлдэхүүн хэсгүүдийг агуулдаг.
  • Авокадо: Е витамин, С витамин, чухал өөх тосны хүчлээр баялаг.
  • Мах: эрүүл үсэнд зайлшгүй шаардлагатай уураг, төмрийн бас нэг гайхалтай эх үүсвэр.

Сонгины шүүсийг ашигла

Сонгины шүүс нь үсний ургалтыг дэмждэг гэдгээрээ алдартай. Хэрэв үс тань унаад, халцраад байгаа бол сонгины шүүсийг хэрэглээд үзээрэй. Сонгиныг нухаж, шүүсийг нь хуйхандаа түрхэж хэрэглэнэ.

Д витамины хэмжээгээ шалгуул

Д аминдэмийн түвшин буурснаар үс унах нь бий. Тиймээс эмчид үзүүлж, д витамины хэмжээгээ шалгуулах хэрэгтэй. Үүний дараа нэмэлтээр амин дэм уух эсэхээ шийднэ.

Үсээ нойтон байхад нь самнаж болохгүй

Үсээ угаасны дараа чийгтэй байхад нь самнаж болохгүй. Энэ нь үсийг гэмтээх маш томоохон хүчин зүйл болдог. Үүний улмаас үс ихээр унах аюултай.

Цагаан гаагаар маск бэлтгэ

Цагаан гаа нь үсний ургалтыг сайжруулах биологийн идэвхт нэгдлүүдийг агуулдаг бөгөөд таны хуйханд мөөгөнцөр, антиоксидант, нянгийн эсрэг нөлөө үзүүлдэг. Цагаан гааг үрж нухаж бэлтгээд, кокосын тостой хольж маск болгоно. Үүнийгээ хуйхандаа түрхээд 30 минутын дараа угааж арилгана.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!