Х.Бадамгэрэл: Өөртөө сэтгэл хангалуун байхын тулд өдөр бүр л өөртөө цаг гаргах нь чухал

Монголын сайхан бүсгүйчүүдийн төлөөлөл 2009 оны Монголын мисс, 2014 оны Гоёл наадмын топ модель Х.Бадамгэрэл 2007 онд “Үнсгэлжин” тэмцээнд түрүүлэн загварын ертөнцөд хөл тавьснаас хойш олон улсын загварын шоу, фестивалиуд, миссийн тэмцээнүүдэд Монгол улсынхаа нэрийг гаргаж, амжилттай оролцож ирсэн юм.

Одоогоос 3 жилийн өмнөөс өөрийн Андра загварын агентлагийг үүсгэн байгуулж, шилдэг залуу загвар өмсөгчдийг бэлдэж ирсэн бөгөөд энэ жил агентлагаа өргөжүүлэн Андра Академийг үүсгэн байгуулалцсан байна.

Топ модель Х.Бадамгэрэл харилцаа, гоо зүй, загвар, балет, сэтгэл зүйн чиглэлүүдээр орчин цагийн соёлтой мэдлэгтэй залуучууд, мэргэжилтнүүдийг бэлдэхийн зэрэгцээ “Монгол контент” ХХК-д урлаг, соёлын төслүүдийн менежерээр ажилладаг.

Тэрээр саяхан “Гурван гал” эмнэлэгт “хөхний имплант” буюу хөх томруулж, хэлбэр засах ажилбар хийлгэсэн бөгөөд үүндээ тун сэтгэл хангалуун байгаа бололтой.

“Өөртөө сэтгэл хангалуун байхын тулд өдөр бүр л өөртөө цаг гаргах нь чухал шүү охид бүсгүйчүүд минь. Баярлалаа Гурван гал эмнэлэг. Хариуцлагатай, найдвартай, түшигтэй, сэтгэлтэйгээр намайг болон олон хүнийг халамжилдагт” хэмээн дараах зургийг оруулжээ.

Ингээд түүний зургуудаас хүргэж байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!