Энэтхэг гоо бүсгүйчүүд нас ахих тусам арьсаа илүү сайн арчилдаг. Тэдний мөнхийн гоо үзэсгэлэнгийн нууц юу вэ?

Дэлхийн хамгийн сайхан бүсгүйчүүд Энэтхэг улсад байдаг хэмээдэг. Тэдний гоо үзэсгэлэн төрөлхийн боловч үүнийгээ тордож арчилж авч явна гэдэг багагүй хичээл зүтгэл шаарддаг байна. Та бүхэндээ Энэтхэг бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэнгийн нууцуудыг хуваалцахаар бэлтгэлээ.

Арьсаа цайруулахын тулд турмерик ашигладаг

1994 оны Дэлхийн мисс Айшвария Рай Баччан 47 настай ч үзэсгэлэнтэй харагддаг хэвээр. Түүний гэрэлтсэн арьсны нууц нь вандуйны гурил, цөцгий, турмерик зэргийг хольж бэлтгэсэн маск юм. Судалгаагаар турмерикийн идэвхитэй нэгдэл болох куркумин нь коллагены өсөлтөд тусалдаг төдийгүй арьсыг цайруулах, арьсны үрэвслийг намдаах зэрэг ашиг тустай болохыг тогтоосон. Мөн энэ нь үрэвслийн эсрэг болон антиоксидант шинж чанартай төдийгүй хөгшрөлтөөс урьдчилан сэргийлдэг.

Зөгийн бал нь арьсыг сэргээж, гэрэлтүүлнэ

Загвар өмсөгч, зохиолч, тогооч-шоуны хөтлөгч Падма Лакшми 50 настай боловч хэзээ ч тэгж харагддаггүй. Түүний мөнхийн залуу насны нууц нь зөгийн бал гэнэ. Тэрээр нүүр болон хүзүүндээ зөгийн бал түрхэж хэрэглэдэг гэх бөгөөд үүний тусламжтайгаар арьсны үрэвсэл, батга зэргээс ангижирч чаддаг байна. Мөн зөгийн бал нь эсийн нөхөн төлжилтийг хурдасгаж, арьсны өнгийг сэргээдэг.

Кокосын тос бол хамгийн гайхалтай чийгшүүлэгч

Фрейда Пинто нь Болливудын загвар өмсөгч байхаас Холливудын жүжигчин болж карьераа өсгөсөн. Өдгөө 36 настай бүсгүй нас ахих тусам улам бүр үзэсгэлэнтэй болсоор байгаа. Арьсаа сайхан байлгахын тулд сайтар чийгшүүлэх шаардлагатай. Харин тэр чийгшлийг кокосын тос хамгийн ихээр өгч чаддаг аж. Фрейда төрөл бүрийн чийгшүүлэх тосны оронд кокосын тосыг өдөр тутамдаа түрхэж хэрэглэдэг байна.

Судалгаанаас үзэхэд наргил модны тос нь бичил биетнийг устгаж, шарх, сорвийг эдгээж, үрэвслийг намдааж, арьсыг чийгшүүлж өгдөг. Нэмж дурдахад энэ нь таны арьсыг хамгаалах зорилгоор өдөр тутам хэрэглэдэг нарнаас хамгаалах тосыг орлож чадахгүй ч гэсэн SPF -тэй.

Тараг ашиглаж арьсаа цайруулдаг

2000 оны Дэлхийн Мисс Приянка Чопра Жонас 39 насандаа ч гэрэлтэж, гялалзаж явна. Түүний өөгүй арьсны нууц нь өөрийнх нь бэлтгэж хэрэглэдэг тусгай скраб гэнэ. Тэрээр аяга гурил авч, нэг чимх турмерик, хэдэн дусал нимбэгний шүүс, сарнайн ус, өтгөн тараг зэргийг хольж маск бэлтгэдэг. Үүнийгээ арьсандаа түрхэж, хатахаар нь үрж угааж арилгадаг байна.

Тарагтай нүүрний маск нь арьсыг гэрэлтүүлэх, чангалах гэх мэт олон нөлөөтэй. Тараг болон бусад сүүн бүтээгдэхүүнд агуулагдах сүүн хүчил нь нимгэн үрчлээс, үрэвслийг арилгахад тусалдаг.

Зуун настын шүүс нь арьсыг эмчилдэг

Мөн л Ертөнцийн Миссээр нэрлэгдэж явсан Лара Дутта 43 нас хүрчээ. Тэрээр өөрийн гоо сайхны нууцаа зуун насттай холбон тайлбарладаг. Гэртээ зуун наст тарьж ургуулан үүний гелийг ашиглаж, арьсаа эмчилж, гэрэлтсэн толигор байлгадаг аж.

Гадил жимс хөгшрөлтийг зогсооно

Анушка Шарма бол 33 настай, гялалзсан арьсаараа алдартай Энэтхэгийн загвар өмсөгч, жүжигчин юм. Түүний арьс арчилгааны нууц зөвлөгөө бол гадил жимсийг нухаж, үүгээрээ арьсандаа иллэг хийх аж. Нүүрэндээ түрхсэн гадилаа хэсэг хугацааны дараа усаар угааж арилгана.

Гадил жимс нь хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд нарийн үрчлээг арилгаж, хөгшрөлтийг удаашруулдаг.

Вандуйн гурил арьсыг гэрэлтүүлнэ

Сушмита Сен 1994 онд 18 настай байхдаа “Дэлхийн мисс” титмийг хүртэж байсан. Одоо 45 настай тэрээр арьс арчилгаандаа маш их анхаарал хандуулдаг. Тэрээр вандуйны гурилыг цөцгийтэй хольж маск бэлтгэн хэрэглэдэг аж. Энэхүү DIY маск нь цөцгий дэх сүүн хүчлийн нөлөөгөөр арьсыг гуужуулж, вандуйны гурил дахь цайр нь батга арилгахаас гадна гэрэлтсэн байдлыг нэмж өгдөг. Нэмж дурдахад цөцгий нь чийгшүүлэгч бөгөөд арьсыг чийгшүүлж, улмаар нарийн үрчлээ, хуурайшилтыг арилгадаг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!