Афганчууд Талибанаас зугтаж байна: Тэнд чухам юу болж байгааг харуулах фото зургууд

Ням гаригт Талибанчууд Кабулд ирж, ерөнхийлөгчийн ордныг эзлэн авсны дараа Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани дөрвөн машин дүүрэн бэлэн мөнгөтэй дүрвэсэн билээ. Түүнчлэн Талибан бүлэглэлийн булаан эзлэлтийн дараа Кабул хотын иргэд Афганистанаас зугтахыг оролдож Хамид Карзайн нэрэмжит олон улсын нисэх буудал дээр багагүй хөл үймээн дэгдээсэн.

Тодруулбал, АНУ болон бусад холбоотнуудын Элчин сайдын яамны ажилтнуудыг нүүлгэн шилжүүлэхээр нислэг үйлдэх гэж байсан цэргийн нисэх онгоц руу Афганстаны иргэд бөөнөөрөө зүтгэсэн юм. Тэдний зарим нь онгоцны хөлнөөс зуурч байгаа харагдсан бөгөөд онгоц өндөр авах үед хоёр хүн унаж нас барсан нь олон нийтийн сүлжээнд цацагдсан билээ.

Энэ мэтчилэн Афганстаны байдал олны анхаарлын төвд буй. Тэгвэл тус улсад чухам юу болж, ямар байр байдалтай байгааг харуулах гэрэл зургуудыг хүргэж байна.

Олон гэр бүлүүд салж хагацсан. Тэдний ганц найдвар нь дүрвэх.

Талибанчууд Афганистаны хойд мужуудад хүч түрэн орсноор олон мянган хүн нийслэл хот Кабулд орогнох болсон.

Афганчууд Ираны зүүн өмнөд хилээр дамжин Систан, Балучистан муж руу нэвтрэхийг оролджээ.

Афганистаны дүрвэгсэд Турк руу их хэмжээгээр орж ирэх хандлагатай байна.

Афган цагаачид цагдаа нарт баригдаад явж буй нь.

Сүүлийн хэдэн сард Афганистанаас ирсэн хүмүүсийн урсгал Пакистаны хил орчмын хотуудад хүрчээ.

Кабул дахь олон улсын нисэх онгоцны буудал нь тус улсаас дүрвэх хүсэлтэй хүмүүсийн төвлөрсөн цэг болоод байна.

Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тархсан бичлэгээс хүн бүхэн л АНУ -ын Агаарын цэргийн хүчний онгоцонд суух гэж амь тэмцэж буй нь харагдана.

Хүүхдээ ч болов амь гараасай гэсэндээ нялх үрээ цэргүүдэд өгч явуулж буй эцэг эхчүүд цөөнгүй байсан.

Кабулын нисэх онгоцны буудал дээр үүссэн эмх замбараагүй байдлын үеэр онгоцонд сууж чадсан хүмүүс.

Зорьсон газраа эсэн мэнд ирж чадсан хосууд.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!