Хятадын үе дамжин ирсэн гайхалтай хоолны 9 нууц

Зарим хүмүүс хоол хийхийг уйтгартай зүйл гэж боддог бол зарим нь зугаа гэж үздэг. Ихэнх хүмүүс хийсэн хоолоо амттай, эрүүл харагдуулах тал дээр нилээдгүй цаг зарцуулдаг, тэгвэл цаг бага үрэх зарим аргыг та бүхэнд санал болгож байна. Энэхүү аргууд нь өөр өөр соёл, зан үйлээс үүдэлтэй гэдгийг мөн хэлэх хэрэгтэй байх.

Хятад үндэстний хоол хийх зарим аргаас та бүхэнд хуваалцая. Эдгээр нууцыг мэдэж авснаар таны хоол хийх чадварыг илүү нэмэгдүүлэх болно.

1. Тэд хүнсний ногоогоо давстай усанд угаадаг

Хятад хүмүүс ногоо, жимсээ маш сайн угаадаг. Тэд цэвэр усаар зайлж, давстай усаар угаагаад, дараа нь цэвэр усаар дахин зайлдаг.

2006 онд Хятадын эрдэмтэд судалгаа хийж, давстай ус нь хүнсний ногоо, жимс жимсгэнээс хортон шавьж устгах бодисыг устгадаг болохыг нотолжээ. Та 10 л усанд 1 гр давс хийж уусгаад хүнсний ногоо, жимс жимсгэнэ угааж цэвэрлээрэй.

2. Тэд будаа болон усаа хэмжихгүйгээр будааг төгс агшаадаг

Хятадууд будаа агшаахдаа яг хэр хэмжээний ус, будааг хийх ёстойг санаж байх шаардлагагүй. Тэд зүгээр л шаардлагатай хэмжээний будааг саванд хийж, долоовор хуруугаа будааны дээд хэсэгт хүргээд долоовор хурууны нэг үе бүрэн далд орох хэмжээний ус нэмээд л будаагаа агшаадаг.

3. Тэд цардуулаар хоолоо илүү сайхан амттай болгодог

Хятад тогооч нар загас, махыг хэрхэн гялалзуулж харагдуулдагийг олон хүн гайхдаг. Үүний нууц нь тэдний бараг бүх гал тогоонд хэрэглэдэг эрдэнэ шишийн цардуул юм. Өндөр температурт хоол хийхдээ эрдэнэшишийн цардуулгүй хийдэг соус байдаггүй аж.

4. Тэд өндөгний шараар хоолоо илүү зөөлөн болгодог

Хятад хүмүүс хамгийн хатуу махыг хүртэл зөөлөн болгож чаддаг. Үүнийг хийхийн тулд тэд махыг өндөгний шаранд 15 минут байлгадаг. Бид ихэвчлэн нимбэгний шүүс, цуу болон бусад хүчиллэг зүйл хэрэглэдэг тул энэ нь үнэмшилгүй сонсогдож магадгүй юм.

Хятад тогооч нар өндөгний шарын нөлөөг махнаас шингэн ууршихаас сэргийлдэг тул үнэхээр чийглэг, амттай хэвээр байхад тусладаг гэж тайлбарладаг.

5. Тэд ихэвчлэн хоол хийхээс өмнө махаа буцалгадаг

Хятадад хүмүүс түүхий махыг усанд хийж, буцалгаж, дараа нь усыг солиод, дахин цэвэр усанд буцалгаж, чанаж иддэг. Үүнд хэд хэдэн шалтгаан бий.

Нэгдүгээрт, буцалгах нь махнаас бүх шороо, илүүдэл цусыг зайлуулахад тусалдаг. Хоёрдугаарт, гахайн мах гэх мэт зарим төрлийн махыг зөөлрүүлдэг. Эцэст нь хэлэхэд, махыг усанд бүрэн чанаж, дараа нь ногоо, амтлагчаар шарах замаар амтыг нь нэмдэг тусгай арга байдаг.

6. Тэд маш сайхан бууз хийдэг

Энэхүү нийтлэлийг бичсэн хүн хятад хүнээс бууз хийх чухал дүрмийг сурчээ. “Та баншандаа зөвхөн татсан мах ашигладаг тул тэд хэт их махтай, том болно! Бид бууз хийхдээ 50% хүнсний ногоо, 50% мах хийдэг. Энэ нь амттай бөгөөд эрүүл мэндэд сайн. ” хэмээжээ.

7. Тэд хоолоо жигнэж хэрэглэдэг

Хятад хоол нь уураар чанаж болгосон олон төрлийн хоолноос бүрддэг. Энэ аргыг гурилаар хийсэн хоолонд хүртэл ашигладаг. Нутгийн иргэд хулсан жигнүүр ашигладаг.

Хятадууд шиг уураар сайн хоол хийхийн тулд интернет дэлгүүрээр орж хулсан жигнүүр хайх шаардлагагүй. Та ердийн төмөр жигнүүр ашиглаж болно. Гэхдээ та жигнэж буй савандаа ус байгаа эсэхийг байнга шалгах хэрэгтэй.

8. Тэд ургамлын гаралтай бүтээгдэхүүнээр амттан хийдэг

Хятадууд амттандаа элсэн чихэр их хэрэглэдэггүй бөгөөд жимсний чанамал, шоколад нь тийм ч түгээмэл байдаггүй. Тэд амттангаа амттай болгохын тулд гүнжид, шош, амтат төмс гэх мэт ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг хэрэглэдэг. Тийм ч учраас европчууд хятад амттанг зөөлөн гэж үнэлдэг. Магадгүй ийм учраас олон хятад хүмүүс туранхай байдаг байх.

9. Тэд эрүүл, залуу болгодог найрлагтай бүтээгдэхүүн хэрэглэдэг

Олон зуун жилийн турш хятадууд гүнжид хэрэглэж ирсэн бөгөөд бараг бүх хоолондоо хэрэглэдэг. Тэдний хийдэг уламжлалт амттан– гүнждийн бөмбөг.

Гүнжид маш их кальци, төмөр, магни, зэс агуулдаг. Тиймээс гүнждийг хэрэглэх нь эрүүл мэндэд сайн.

Та эдгээр аргуудын алийг нь ашиглах вэ? Бидэнтэй сэтгэгдлээ хуваалцаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!