Таны өдөр тутмын амьдралд хэрэгтэй 19 чухал баримт

Бид байгаль эх дэлхийтэйгээ нэг амьтай. Шинжлэх ухаанчид бидний биеийн ихэнх хэсэг сансрын тоосонцроос бүрддэг гэж үздэг. Дэлхий ертөнцийн тухай ярихад өнгө нь хар хөх гэхээсээ илүү шаргал өнгөтэй болохыг олж мэдэх нь цочирдмоор байж магадгүй юм. Зарим баримтууд үнэхээр гайхалтай бөгөөд шинжлэх ухаанаар нотлогдсон хэдий ч эхлээд итгэхэд бэрх байж магадгүй.

Зарим зүйлсийн талаарх гайхалтай мэдээллийг та бүхэн бэлтгэн хүргэж байна.

1. Шумуул нь хэд хэдэн өнгөнд л татагддаг

Бидний өмссөн хувцасны өнгө шумуул яагаад биднийг тайван нь орхихгүй байгаад шууд нөлөөлдөг. Эдгээр бяцхан шавжнууд хар бараан өнгөнд татагддаг ба судалгаагаар хар өнгө нь дулааныг өөртөө шингээдэг тул цагаанаас илүү шумуулыг өөртөө татдаг аж.

2. Унтахаасаа өмнө хоол их идэх нь хар дарсан зүүд зүүдлэхэд хүргэдэг

Унтахаасаа өмнө амттан, хоол, зууш зэрэг идэх нь сайн, тайван унтахыг хүсч буй танд тийм ч сайн санаа биш байж магадгүй юм. Судалгаанаас үзэхэд унтахынхаа өмнө хоол хүнс идэх нь ялангуяа эмэгтэйчүүдийн нойрны асуудалд сөргөөр нөлөөлдөг. Түүгээр ч зогсохгүй өөр нэг судалгаагаар унтахынхаа өмнө сүүн бүтээгдэхүүн хэрэглэх нь бусад төрлийн хоолноос илүүтэйгээр муу нөлөөтэй ба хар дарж зүүдлэхэд хүргэдэг болохыг тогтоожээ.

3. Магадгүй таны утас 00-ийн суултуураас илүү бохир байж болох юм

Бид ухаалаг гар утсаа өдөр тутмын амьдралынхаа салшгүй нэг хэсэг гэж үзэж болох ч энэхүү төхөөрөмж нь зарим талаараа муу нөлөөтэй бөгөөд та үргэлж л ариутгаж хэрэглэхгүй бол олон төрлийн бактери өөртөө нууж байж магадгүй юм. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын гар утсанд хийсэн судалгаагаар тэд өвчин үүсгэгч нянгаар маш их бохирдсон болохыг тогтоожээ. Эрдэмтдийн үзэж байгаагаар гар утас нь 00-ийн суултуураас 10 дахин их бактери агуулдаг гэдгийг тогтоожээ.

4. Моднууд хоорондоо үндсээрээ газар доорхи сүлжээ үүсгэн холбогддог

Нүдэнд ил олон мод байж болох ч тэдний үндэс нь газар доор хоорондоо холбоотой байдаг бөгөөд энэ нь хүний мэдрэлийн системтэй харьцуулж болох аварга том сүлжээ үүсгэдэг гэж үздэг. Эрдэмтдийн үзэж байгаагаар энэхүү сүлжээ нь модод хоорондоо харилцах боломжийг олгодог бөгөөд тэдний хамгаалалт, бат бэх байдал, зэрэгт тусалдаг.

5. Бидний бие эсээс илүү жижиг бичил биетэн агуулдаг

Бидний бие их наяд бичил биетнээс бүтсэн гэдэг нь зарим хүмүүсийг гайхшруулж магадгүй юм. Үнэндээ хүний эс бүрт 10 бичил биетэн байдаг. Эдгээр бичил биетэн амьд организмууд нь хоол боловсруулах, дархлааны системийг зохицуулах, бусад хортой бактериудаас хамгаалах гэх мэт бидний бие махбодийн үйл ажиллагаанд тусалдаг.

6. Хүний тархины хадгалах багтаамж 2.5 сая гигабайт юм

Их наяд гаруй холболтын асар том сүлжээг бүрдүүлдэг хэдэн зуун сая нейронууд хоорондоо холбогддог тул энэхүү гайхалтай эрхтэн нь хэт хүчирхэг чадвартай гэдэгт эргэлзэх зүйлгүй юм. Нэгэн судалгаагаар бидний тархины ой санамж 2.5 сая гб хэмжээтэй тэнцэх бөгөөд үүнийг нь телевизийн шоуны 3 сая цагийг багтаасантай адил юм.

7. Дэлхий бүх гадаргуугаа бүрхэх хангалттай хэмжээний алт агуулдаг

Судалгаагаар дэлхийн алтны 99% нь түүний цөмд оршдог. Хэрэв бид ямар нэгэн байдлаар их хэмжээний малтлага хийвэл 4 метрийн зузаантай дэлхийн бөмбөрцгийн гадаргууг бүрэн бүрхэх хэмжээний асар их үнэт метал олох боломж байдаг.

8. Дэлхий дээр хүн бүрт 420ш ноогдохуйц их хэмжээний мод байдаг

Эх дэлхий маань 3 их наяд модто. Энэ нь нэг хүн амд 420 мод ногдох боломжтой гэсэн судалгаа гарчээ. Мод нь байгаль болон хүмүүс бидэнд ямар их ашиг тустай байдгийг бид мэднэ. Тиймээс эх дэлхийд маань мод их байх тусмаа сайн.

9. Далайн 80% орчим нь одоог хүртэл судлагдаагүй хэвээр байна

Далай бидний хувьд хамгийн нууцлаг, гайхмаар зүйлийн нэг хэвээр байдаг. Бид энэ талаар олж мэдсэн зүйлийнхээ дөнгөж тавны нэгийг л судалж үзсэн тул судлах, нээх ёстой олон зүйл оньсого мэт байсаар байна.

10. Таталцлын хүч нь бидний хамар, чихийг цаг хугацааны явцад томруулдаг

Гайхалтай нь нас ахих тусам хамар, чих томорч байгаагийн шалтгаан нь үнэндээ арьсны унжилт болон таталцлын нөлөө юм. Энэ нь биеийн бусад эрхтэнд тохиолддог боловч эдгээр 2 эрхтэн нь нь хамгийн тод харагддаг.

11. Хүн, амьтан, ургамал бүгд нэг бичил биетэнээс үүсэлтэй

Манай гараг дээрх бүх амьд биетүүд, түүний дотор хүмүүс бид шинжлэх ухааны дагуу нэг гарал үүсэлтэй. Энэ бол дэлхийн анхны амьд биетийн үзэгдэл болох 3.8 тэрбум жилийн настай LUCA (хамгийн сүүлчийн нийтлэг үзэгдэл буюу амьд биетийн илрэл) нэртэй организм юм. Бид бүгдээрээ рибосом гэх нийтлэг шинж чанартай эсүүдээс бүрддэг бөгөөд амьд биетийн хувьд нэг ижил бичил биетнээс үүсэлтэй гэж хэлж болно.

12. Нүдээ аних нь ой тогтоолтыг сайжруулдаг

Нүдээ аньсан хэсэг хугацаанд бид амрах болон зарим зүйлийг санахад чухал нөлөө үзүүлдэг. Та зарим үед богино өгүүллэг, түүх уншсаныхаа дараа нүдээ анин 15 минут амрахад сонссон түүхээ илүү сайн ойлгож төсөөлөхөд тусалдаг. Түүгээр ч зогсохгүй судалгаагаар гэмт хэргийн гэрч нар нүдээ анихдаа илүү нарийвчлалтай мэдээллийг эргэн санадаг нь тогтоогджээ.

13. Орчлон ертөнцийн өнгө шаргал өнгөтэй

Сансар огторгуйг дүрслэхэд таны оюун санаанд цэнхэр өнгийн харанхуй зүйл төсөөлөх байх. Хачирхалтай нь 200,000 галактикуудаас ялгарах гэрлийн хольцын үр дүнд орчлон ертөнцийн өнгө нь шаргал өнгөтэй байдаг гэдгийг тогтоожээ. Энэ өнгийг “сансрын латте” гэж нэрлэдэг.

14. Бидний зүрхний цохилт бидний сонсож буй хөгжимтэй нэг хэмнэлд цохилдог

Хөгжим бол бидэнд сэтгэл санаанд хүрч үйлчилдэг нэг төрлийн зэмсэг гэж нэрлэж болно. Судалгаанаас үзэхэд сайн ая, дуу нь шууд утгаараа бидний зүрх сэтгэлтэй ярьж , зүрхний цохилтын хэмнэлтэй нийцэж чаддаг байна.

15. Хүний нүд 10 сая хүртэлх өнгийг ялгаж чаддаг

Хүний нүд ойролцоогоор 10 сая өнгийг ялгах чадвартай гэдгийг шинжлэх ухаанаар нотолсон байдаг. Энэ нь гайхалтай зүйл мэт санагдаж болох ч зураг дээрх 24 битийн дэлгэц нь 16 сая гаруй өнгөний хослолыг харуулах боломжтой учир бид дээрх бүх өнгөний хослолыг хараахан таньж чадахгүй юм.

16. Нүдний ягаан булан бол бидний гурав дахь зовхи юм

Хэдийгээр бид бүгдэд нь байдаг ч гэсэн бид нүднийхээ булан дахь нууцлаг мембраны талаар төдийлөн сайн мэдэхгүй байж магадгүй юм. Үнэндээ энэ эд нь гурав дахь зовхины үлдэгдэл бөгөөд , зарим шувуу, хөхтөн амьтдын нүдийг тоосноос хамгаалахын тулд илүү тод харагддаг. Гэсэн хэдий ч бидний хувьд энэ мембран нь төдийлөн үүрэг гүйцэтгэдэггүй тул цаг хугацааны явцад бүрмөсөн алга болно гэж үздэг.

17. Бидний биеийн ихэнх атомууд хэдэн тэрбум жилийн настай сансрын тоосноос бүрдсэн байдаг

Шинжлэх ухааны судалгаагаар бид бол орчлон ертөнцийн нэг хэсэг юм. Бидний биед агуулагдах устөрөгч, тэсрэлт ихтэй тоосонцроос гадна бусад бүх элементүүд сансрын тоосноос үүсдэг. Мөн бидний биеийн 97% нь одны тоосноос бүрддэг гэсэн тооцоолол бий.

18. Жүрж болгон улбар шар байдаггүй

Эдгээр жимснүүдийг бүгдийг нь жүрж гэж нэрлэдэг боловч жүрж бүр улбар шар өнгөтэй байдаггүй. Жүржүүд их хэмжээний хлорофилл агуулдаг бөгөөд энэ цитрус нь анх ногоон өнгөтэй байдаг. Боловсорч гүйцэхэд хлорофилл хүйтэн температурт өртөхөд үхдэг бөгөөд улбар шар өнгөтэй болдог. Энэ нь дулаан уур амьсгалтай газарт жүрж нь ногоон хэвээр ургах шалтгаан болдог.

19. Нүдээ анивчих нь тархи амрах шалтгаан болдог

Бидний тархи байнга боловсруулж байх ёстой учир зохих ёсны завсарлага хэрэгтэй байж магадгүй гэж хэлэх нь зүйтэй болов уу. Аз болоход нүдээ минутанд 15-20 удаа ирмэх таны тархи бага зэрэг ч болов амрах шалтгаан болдог.

Судалгаанаас үзэхэд нүдээ анивчих тэрхэн зуур тархийг ямар нэгэн зүйл бодохгүйгээр завсарлуулж, амрааж өгдөг байна. Эрдэмтдийн үзэж байгаагаар бид илүү их сэтгэн бодох үйл ажиллагаа шаарддаг ажлыг хийхдээ илүү их анивчдаг. Учир нь бидний тархи илүү их амрах шаардлагатай болсон байдаг болохоор гэнэ шүү

Эдгээр баримтуудын аль нь танд хамгийн гайхмаар санагдсан бэ? Бидэнтэй сэтгэгдлээ хуваалцаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!