Ач хүүтэйгээ хамт нас бол зүгээр л тоо гэдгийг баталж буй 95 настай эмээ

Инстаграм хэрэглэгч Росс Смит болон түүний 95 настай эмээ нар хөгжилтэй бичлэг, зураг авалтаараа интернэт орчинд шуугиан тарьж байна. Смитийн YouTube суваг 2.4 сая үзэгчтэй бол түүний Инстаграм 2.5 сая дагагчтай болжээ. Смит хэлэхдээ энэ бүхэн эмээгийн маань ач юм гэжээ.

Та бидний бэлтгэсэн мэдээллээс 95 настай эмээ болон түүний ач хүү нарын аз жаргалтай зураг бусдад хэрхэн урам зориг өгч буй талаар сонирхолтой мэдээллийг харах болно.

Магадгүй Россын эмээ дэлхий ертөнц дээрх хамгийн хөгжилтэй эмээ байх

Смит үргэлж эмээгээ хамгийн хөгжилтэй хүн гэж үздэг бөгөөд түүний хүүхэд мэт зан чанарыг бусдад хуваалцахыг хүсдэг. Тиймээс тэр дурсамж болгон үлдээхээр шийдэж, түүнтэй хамт видео болон зураг авалт хийж эхэлсэн юм. Тэр ч бүү хэл заримдаа тэдний зураг авалтад зарим жүжигчид хүртэл оролцдог.

Зохиомол болон кино мэт агуулгын холимог

Смитийн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацсан янз бүрийн видеонууд нь ихэнхдээ хөгжилтэй маягаар бүтээсэн контентууд байдаг. Харин зарим үед мөнгө олох зорилгоор бүтээсэн тодорхой агуулгатай богино хэмжээний видео байдаг. Смитийн хэлснээр энэ нь уран дүрслэл, хөгжилтэй контент аль алинг нь хийдэг бөгөөд тэд дагагчдаа үргэлж хөгжилтэй байлгах дуртай байдаг. Мэдээжийн хэрэг, ихэнх гэрэл зургууд нь сэдэв, хувцас гээд бэлтгэх зүйлс маш их байдаг гэжээ.

Эмээ маань одоо зураг авалтын хүмүүстэй маш сайн ойлголцдог болсон

Смитийн хэлснээр зураг авч эхлэх үед эмээгийн маань хувьд жаахан хэцүү байсан. Харин одоо тэр бүх хүмүүсд баяр баясал бэлэглэдэг гэжээ.

Хүмүүс ч бас эмээтэй маань ажиллах дуртай.

Эхэндээ гэр бүлийнхэн маань бага зэрэг цочирдсон

Смит болон эмээ нь видео хийж, зураг авалт хийж эхлэхэд гэр бүлийн ихэнх хүмүүс гайхаж байжээ. Мэдээж хэрэг түүний эмээг ийм ажил хийхэд хүн бүр маш их гайхсан. Харин одоо энэ нь хэвийн л үзэгдэл болсон бөгөөд тэдний гэр бүлийнхэн нь бүгд хамгийн сайн үзэгчид болжээ.

Контент бүтээх нь маш шаргуу хөдөлмөр шаарддаг

Смит хэлэхдээ тэдний бүтээсэн контент нь хялбар мэт харагдах боловч үнэн хэрэгтээ маш шаргуу хөдөлмөр шаарддаг үйл явц юм. 3-5 минутын видеог бүтээхэд нэг эсвэл хоёр долоо хоног шаардагддаг байна. Мөн өнгөрсөн 9 жилийн хугацаанд дунджаар ажлын өдрүүдэд 16-18 цаг ажилласан байна хэмээжээ.

Тэдний шүтэн бишрэгчид үргэлж сэтгэл хангалуун байдаг

Тэдний ихэнх шүтэн бишрэгчид хийсэн контентэд нь илүү дуртай бөгөөд Росс Смит болон түүний үзэсгэлэнт эмээг хоёуланг нь дэмждэг. Олон хүмүүс тэдэн дээр ирж ярилцахыг хүсдэг. Мөн Смит үргэлж бид зөвхөн шүтэн бишрэгчдийнхээ ачаар ийм алдартай болсон гэж хэлдэг.

Миний эмээ бол од

Хэдийгээр бүх л контентуудын ард ихэнх сэтгэлгээг смит хийдэг ч эмээгийнхээ ачаар илүү алдартай болсон гэж Смит үздэг.

95-тай ч илүү хүчтэй

Тоглоомын түүхийн Вуди, Buzz Lightyear -аас эхлээд Рассел, Ноён Фредрикссен, Титаникаас Жак, Роуз хүртэл Смит болон түүний эмээ нар видео, зургаараа илүү алдартай болж байна. Ихэнх фенүүд илүү ихийг харахыг тэсэн ядан хүлээдэг ба 95 настай хэдий ч Смитийн эмээ зогсолтгүй, идэвх зүтгэл, эрч хүчээр дүүрэн байдаг.

Танд бас эмээ өвөөтэйгээ хийсэн гайхалтай түүх, зургууд бий юу? Сэтгэл хөдөлгөсөн түүхүүдээ бидэнтэй хуваалцаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!