Япон бүсгүйчүүдийн залуу харагддаг нууц. Цагаан будааны шүүсийг гоо сайхандаа хэрхэн ашиглах вэ?

Япон эмэгтэйчүүд өөгүй, толигор, цагаан арьсаараа алдартай. Хэдийгээр Япон бол дэлхийн хамгийн шинэлэг, техник технологийн хөгжилтэй орон боловч Япон эмэгтэйчүүд наснаасаа илүү залуу харагдахын тулд олон зууны турш хэрэглэж ирсэн арьсны эмчилгээгээ ашигласаар л байна. Энэхүү аргын гол түлхүүр бол будаа чансны дараагаар үлдсэн ус юм.

Та бидний бэлтгэсэн нийтлэлээс энэхүү энгийн арга нь таны арьсанд ямар ач тус үзүүлдгийг мэдэх болно.

1. Энэ нь арьсны хөгширөлтийг удаашруулдаг

Таа нүүрээ цэвээрлэхдээ цагаан будааны усаар цэвэрлэвэл үрчлээ багасдаг. Цагаан будааны ус нь таны арьсанд коллагены нийлэгжилтийг нэмэгдүүлж, толигор, залуу байлгахад тусалдаг. Энэ нь мөн антиоксидантаар баялаг тул үрчлээний эсрэг хүчтэй, байгалийн зэвсэг болдог.

2. Энэ нь нарнаас хамгаалах байгалийн бүрхүүл үүсгэдэг

Цагаан будааны ус нь байгалиаса сэрүүцүүлэх нөлөөтэй бөгөөд арьсанд түрхэх нь нарны хурц туяанаас хамгаалж, цочролыг арилгадаг. Будаан дахь элементүүд нь арьсыг нарны гэрлээс хамгаалдаг болох нь батлагдсан. Наранд өртөх нь арьс гэмтэх хамгийн түгээмэл шалтгаануудын нэг бөгөөд будааны усыг хэрэглэх нь арьсаа хамгаалах хялбар бөгөөд энгийн арга юм.

3. Энэ нь гэмтсэн арьсыг сэргээдэг

Гоо сайхны хэрэгсэлүүд нь арьсыг илүү сайхан болгоход туслах олон үр дүнтэй боловч үнэ өртөг ихтэй бүтээгдэхүүнийг санал болгодог. Харин цагаан будааны ус нь байгалийн гаралтай, хямд өртөгтэй арьс арчилгааны байгалыг бүтээгдэхүүн юм. Цагаан будааны ус нь үрчлээсийг бууруулах чадвараас гадна арьсны гэмтлийг сэргээж, атопик дерматит гэх мэт арьсны зарим өвчнийг эмчлэхэд ашиглаж болно.

4. Энэ нь нөсөө толбыг арилгадаг

Нөсөө толбо нь ихэвчлэн хор хөнөөлгүй байдаг ч энэ нийтлэг арьсны өвчин нь зарим хүмүүсийг хувьд магадгүй шаналаж явдаг зүйлсийнх нь нэг юм. Та эмчилгээ хийлгээгүй тохиолдолд нөсөө толбо нь арьсны өнгийг жигд бус болгодог бөгөөд энэ нь таны нүүрийг өнгөлөг бус харагдуулдаг. Харин та түүнийг цагаан булааны усаар арилгаж болно. Яагаад гэвэл цагаан будаа нь миланины боловсролтыг нэмэгдүүлж өгдөг тул нөсөөөг арилгах шилдэг арга юм.

5. Арьсны тослогийг тэнцвэржүүлдэг

Байгалийн тос нь таны арьсны эрүүл мэндэд чухал үүрэгтэй, учир нь чийгшүүлж, гадны нөлөөнөөс хамгаалах хаалт болдог. Гэхдээ тослог, гялалзсан нүүртэй байх нь тийм ч дур булаам харагддаггүй бөгөөд бид үргэлж тослогийн тэнцвэртэй харагдуулах тоник эсвэл цэвэрлэгч хайж байдаг.

Бодит байдал дээр тослог арьсанд зориулсан арьс арчилгааны олон бүтээгдэхүүн нь өөх тосны булчирхайн үйл ажиллагааг алдагдуулж, өөх тосны хэт их боловсролтыг өдөөдөг бөгөөд энэ нь таны арьсыг улам тослог болгоно. Харин та будааны усыг хэрэглэх нь тослог арьсыг тэнцвэржүүлэх найдвартай арга бөгөөд илүүдэл тосыг арилгаж, арьсыг тань хуурайшуулдаггүй.

6. Энэ нь таны арьс болон дотор эрхтэнд ч сайн нөлөөтэй

Будааны усыг арьсандаа түрхэх нь таны арьсанд олон талын ашиг тустай байдаг бол уух нь арьсыг дотроос нь өөрчлөхөд тустай. Цагаан будааны ус нь хоол боловсруулахад маш сайн пребиотик агуулдаг бөгөөд хоолны хордлого болон хоол боловсруулахад тусалдаг гэдгээрээ алдартай. Ходоод гэдэсний эрүүл мэнд нь сайхан арьсанд зайлшгүй шаардлагатай байдаг тул будааны ус нь таны арьсыг гэрэлтсэн сайхан байлгах жинхэнэ ид шидийн эм юм.

Бонус: Будааны усыг хэрхэн бэлтгэх вэ?

  • Будаагаа угаагаад 2-3 аяга ус хийнэ.
  • Тасалгааны температурт 48 цаг байлгана.
  • Будаагаа хутгаад, усаа шүүнэ.
  • Та будааны усыг битүүмжилсэн саванд 7 хүртэл хоног хадгалж, арьс, үсийг цэвэрлэгч болгон ашиглаж болно.

Цагаан будааны ус таны арьсанд тустай гэж та сонсож байсан уу? Та үүнийг туршиж үзэхэд бэлэн үү?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!