Цагаан оймсоо өнгө оруулах гэж хуруугаа зулгартал үрж байна уу? Тэгвэл үүнийг ашиглаж оймсоо угаа: Цаснаас цагаан болно!

Цагаан оймсыг өмсөхөд сайхан ч угаахад хамгийн хэцүү байдаг. Өнгө оруулах гэж хуруугаа зулгарч, хумсаа хугартал үрэх хэрэг гардаг шүү дээ. Танд ч бас иймэрхүү хэцүү зүйлс тохиолдож байсан гэдэгт итгэлтэй байна. Харин цагаан оймсыг тэгж зоволгүйгээр угааж, цас мэт гялалзсан цагаан болгох боломжтойг та мэдэх үү? Хэрэв мэдэхгүй бол анхаарлаа нааш нь хандуулаарай. Учир нь бид танд цагаан оймсыг угааж, өнгийг нь сэргээх хялбархан аргыг танилцуулж байна.

Хэрхэн цайруулах вэ?

Хэрэг болох зүйлс:

  • Борын хүчил – 20 гр
  • Ус – 10 литр

Усандаа борын хүчилээ хийж уусгана.

Үүндээ өнгөө алдаж гандсан цагаан оймсоо хийж, 2 цаг байлгаарай. Дараа нь оймсоо угаах бөгөөд тэр үед таны оймс ийм өнгөтэй байлуу гэмээр гялалзаж гэрэлтэнэ гээч.

Хоёр дахь арга:

Хэрэг болох зүйлс:

  • Калийн марганц – хэдхэн ширхэг
  • Ус – 10 литр
  • Угаалгын нунтаг – 200 гр

Халуун усандаа угаалгын нунтагаа хийж хөөсрүүлнэ. Калийн марганцаа тусдаа аягатай усанд хийж хутгаарай.

Ус ягаан өнгөтэй болох ёстой бөгөөд маш сайн ууссан байх хэрэгтэй. Үүнийгээ хөөстэй усандаа хийж хутгана. Бэлдсэн усандаа цагаан оймсоо хийж, хэсэг хугацаанд байлгасны дараа угааж аваарай.

Та дээрх хоёр аргаар зөвхөн оймсоо угаах биш төрөл бүрийн цагаан хувцас, ор хөнжлийн даавуу зэргээ угааж болох юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!