Бидэнд зүгээр мэт санагддаг ч яг үнэндээ хор хөнөөлтэй 9 буруу зуршил

“Байгаль орчинд ээлтэй байх” хөдөлгөөн нь дэлхийн өнцөг булан бүрт байгаа сая сая хүмүүсийг байлдан дагуулдаг. Энэ хөдөлгөөн нь байгаль орчин, өөрийн эрүүл мэнддээ санаа тавих тухай бөгөөд өдөр бүр олон арван эрүүл, сайн зуршил шинээр гарч ирдэг. Гэхдээ хэрвээ та эдгээрийг судлахгүйгээр дагаж мөрдвөл таны эрүүл мэндэд хор хөнөөл учруулж болзошгүй юм.

Бид уг нийтлэлээр шинээр дэлгэрээд байгаа “эрүүл” зуршлуудын аль нь үнэхээр хор хөнөөлтэй болох талаар таньд хүргэхийг хүссэн юм.

9. Нарны тосыг өдөр бүр хэрэглэх

Өмнө нь хүмүүс нарны тосыг зөвхөн амралтаараа, биеэ наранд шарах үедээ л хэрэглэдэг байсан бол орчин үед түр гадагш гарахдаа хүртэл нарны тос түрхдэг болсон байна. FDA-ээс 2019 онд нарны тосонд агуулагдах химийн нэгдлүүд нь арьсаар дамжин биед нэвтэрч хортой нөлөө үзүүлдэг байж болзошгүй гэж үзэн судалгаа хийсэн юм.

Судлаачид найрлагандаа химийн хүчтэй нэгдлийн оронд эрдэс агуулсан нарны тосыг хэрэглэхийг зөвлөж байна. Учир нь цайрын исэл, титаны давхар исэл зэрэг эрдэс бодисууд нь арьсанд нарны хортой туяа нэвтэрхээс хамгаалж биет хаалт үүсгэдэг. Тэд арьсанд уусдаггүй, шингэдэггүй тул илүү аюулгүй, илүү үр дүнтэй байдаг аж.

8. Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн их хэмжээгээр хэрэглэх

Орчин үед хүнсний нэмэлт тэжээлийг хүмүүс маш ихээр хэрэглэдэг болсон бөгөөд та тэдгээрийг зөвхөн эмийн сангаас бус гоо сайхан, хүнсний дэлгүүрээс худалдаж авах боломжтой болсон. Гэхдээ эхлээд эмчтэй зөвлөлдөхгүйгээр тэдгээрийг авах нь аюултай байж магадгүй юм. Хамгийн сүүлийн үеийн судалгаагаар магни, В6 витамин, төмрийг их хэмжээгээр хэрэглэх нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг болохыг тогтоожээ.

Нэмэлт тэжээлийг хэрэглэхээс өмнө мэргэжилтэнтэй зөвлөлдөх хэрэгтэй. Мэдээжийн хэрэг, та эрүүл байхын тулд хангалттай хэмжээний витамин авах хэрэгтэй ч хоол тэжээлээс авах нь илүү дээр. Таны хэрэглэх хүнсний нэмэлт тэжээл нь эрүүл мэндэд тань сөрөг нөлөө огт үзүүлэхгүй гэж бодож байвал энэ маш буруу ойлголт юм. Витаминий бие дэх агууламж хэтрэх нь дутагдахаас илүү хор хөнөөлтэй байдаг ажээ.

7. Сүүн бүтээгдэхүүнээс татгалзах

Сүүлийн үед сүүн бүтээгдэхүүн маш хор хөнөөлтэй зүйл гэж ойлгогдох болсон. Хэрэв танд ямар нэгэн хоол тэжээлийн хомсдол (харшил эсвэл бусад асуудал) байхгүй бол сүүн бүтээгдэхүүн идэхгүй байх нь танд маш чухал тэжээллэг бодисоо авч чадахгүйд хүргэж, хоол боловсруулах эрхтний асуудал үүсгэж болзошгүй юм. Сүүн бүтээгдэхүүн нь таны ясанд шаардлагатай кальци, Д аминдэм ихээр агуулдаг.

6. Хоол бүрийн дараа шүдээ угаах

Шүдний эмч нар өглөө, орой бүр өдөрт хоёр удаа шүдээ угаахыг зөвлөж байна. Гэхдээ хоол идсэнийхээ дараа байнга шүдээ угаадаг хүмүүс байдаг.

Та юу идэж байгаагаа сайн бодоорой. Хэрэв та хүчиллэг хоол идсэн бол шүдний сойз бүү хэрэглээрэй. Хүчил нь шүдний пааланг сулруулж сөрөг нөлөө үзүүлдэг бөгөөд хүчиллэг хоол идсэний дараа шүдээ угаах нь шүдний пааланг гэмтээх болно.

5. Хөвөн савхаар чихээ цэвэрлэх

Та гайхаж магадгүй, гэхдээ үнэндээ хөвөн савхыг чихэндээ хийх ёсгүй гэж хэлдэг. Гол зүйл бол та хөвөн савхаар чихээ цэвэрлэх үед чихний хульхыг суваг руу илүү гүн оруулна. Үүнээс гадна, хэрэв та хөвөн савхаа хэт гүн оруулвал чихний мембраныг гэмтээж магадгүй юм.

4. Уургын шахмал идэх

Уурагны шахмал нь ачаалалтай дасгалын дараа танд хэрэгтэй зүйл гэж фитнессийн олон дасгалжуулагчид бидэнд хэлдэг. Гэхдээ энэ үнэхээр үнэн үү?

Гол зүйл бол уургийн шахмал нь модон дээр ургадаг шинэхэн ногоо, жимс биш юм. Ихэнх хүмүүс их хэмжээний илчлэг, өөх тос, элсэн чихэр агуулдаг гэдгийг мартдаг. Биеийн тамирын зааланд бэлтгэл хийсний дараа энэ нь таны биед хэрэгтэй зүйл биш юм. Мөн та хэт их уургийн шахмал идэж болохгүй.

3. Гар ариутгагч хэрэглэх

Одоо гарын ариун цэвэр туйлын чухал тул улам олон хүн гар ариутгагч хэрэглэх болсон. Гэхдээ CDC нь гараа савандаж угаахтай адилаар нянг устгах нөлөө үзүүлж чадахгүй.

Гол нь саван, усны хослол нь бүх төрлийн нянг устгадаг бол ариутгагч бодисын зөвхөн зарим нь л үнэхээр сайн байдаг. Түүнчлэн, ийм бүтээгдэхүүн нь хортой химийн бодис, металлыг зайлуулж чадахгүй. Мэдээжийн хэрэг, гараа угааж боломжгүй бол ариутгагч бодис сайн ч, хэрэв боломжтой бол гараа угаах нь хамгийн сайн арга юм.

2. Өдөр тутмын ариун цэврийн хэрэглэл хэрэглэх

Ариун цэврийн хэрэглэлийг эмэгтэйчүүд өдөр тутам хэрэглэдэг бөгөөд энэ нь мөн тухтай байдаг. Гэвч шинжээчид анхилуун үнэртэй ариун цэврийн хэрэглэл, салфетка зэрэг нь мэдрэмтгий арьсыг цочроодог болохыг анхааруулж байна.

1. Гал тогооны алчуур, спонж их хэрэглэх

Мэдээжийн хэрэг та гал тогоо, ширээ, угаалтуур болон бусад гадаргууг тогтмол, сайтар цэвэрлэж байх хэрэгтэй. Ихэнх хүмүүс гал тогооны алчуураа угааж цэвэрлэдэггүй, харин угаалгын өрөөний ойролцоо хатаадаг. Харамсалтай нь нойтон алчуур нь гал тогооны эргэн тойронд бактери үржих нөхцлийг бүрдүүлдэг. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд гал тогооны нойтон хөвөн, алчуурыг богино долгионы зууханд хийж 1 минутын турш сайтар хатааж байгаарай.

Өөр сайн зуршил мэт харагддаг бусад муу зуршлуудын талаар та мэдэх үү? Тэдний талаар сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай!

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!