Жилл нэртэй хэрэм аймшигт хар салхинаас аврагдсан бөгөөд одоо тэр бамбаруушгүй бол унтаж чаддаггүй

Өнөөдөр та бүхэндээ интернэт од өхөөрдөм Жилл гэх бяцхан хэрмийг танилцуулж байна. Түүнд аз тохиож, аймшигт хар салхинаас амь гарч чадсан бөгөөд одоо харин жинхэнэ утгаараа хатан шиг л амьдарч байгаа. Түүний өдөр тутмын амьдралыг харахын тулд олон зуун мянган хүн инстаграмаар дагадаг байна.

Хар салхины үеэр Жилл үүрнээсээ унаж, үхэх гэж байхад одоогийн эзэд нь түүнийг олж аварсан байна. Түүний эзэд Жиллийг хатан мэт хайрлаж, төрсөн өдрийг нь тэмдэглэж, төрөл бүрийн амттай хоолоор дайлж, гоёмсог ганган хувцас өмсгөдөг.

Хамгийн хөөрхөн нь тэр бяцхан Тедди бамбарууш тэвэрч унтдаг зуршилтай. Хар салхины айдсаас хойш тэрээр энэ бамбаруушнаас салахаа больсон бөгөөд заавал тэвэрч байж унтдаг гэнэ.

Жилл тун ч загварлаг. Түүний хувцаслалт нь зөвхөн загварлаг төдийгүй үзэсгэлэнтэй бөгөөд цуглуулгад титэм ч бий.

Загварын одтой адил Жилл цагаан хоолны дэглэм баримталдаг ч заримдаа чихэрлэг зүйл идэх хүслээ барьж дийлдэггүй.

Тэрээр мөн янз бүрийн баяр тэмдэглэх дуртай бөгөөд үргэлж түүндээ тохируулан хувцасладаг. Түүний өдөр тутмын амьдрал ихэнх хүмүүсийнхээс ч сонирхолтой шүү.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!