Бидний өдөр тутмын хэрэглээ хэчнээн их өөрчлөгдсөнийг харуулах 16 зүйл

Өнгөрсөн зуун нь бидний амьдралд, ялангуяа шинжлэх ухаан, анагаах ухаан, тээврийн салбарт олон өөрчлөлтийг авчирсан. Үүний зэрэгцээ өдөр тутмын бараг бүх зүйл илүү энгийн, аюулгүй, илүү тухтай болсон.

Та уг нийтлэлээс өнгөрсөн зууны туршид бидний өдөр тутмын хэрэглээ хэрхэн өөрчлөгдсөнийг харах болно.

1. Тампон

Эмэгтэйчүүд олон зууны турш өөрөө хийсэн тампон хэрэглэж байсан. Шинэхэн хэрэглэлийн үйлдвэрлэлийн анхны дээжүүд 1933 онд гарч ирсэн бөгөөд тэдний хэлбэр, материалууд олон жилийн туршид бага зэрэг өөрчлөгдсөн байна. Гэхдээ сүүлийн жилүүдэд зөөлөн тампонууд зах зээл дээр гарч ирсэн.

2. Ариун цэврийн хэрэглэл

Нэг удаагийн хэрэглэл 19-р зууны сүүлчээр зах зээл дээр гарч ирсэн бөгөөд үүнээс өмнө бүсгүйчүүд өөрөө хийсэн шингээгч ашиглаж байжээ. 1950 -иад онд тусгайлан хийсэн бүстэй хэрэглэл зарагдаж эхэлсэн бөгөөд түүний тусламжтайгаар ариун цэврийн хэрэглэлийг дотуур хувцасанд бэхэлж хэрэглэж эхэлсэн. Харин одоо маш хурдан наалддаг хэрэглэл гарч ирсэн.

3. Дезодорант

Анхны дезодорант 1888 онд худалдаанд гарсан байна. 1950-иад он хүртэл бүсгүйчүүд нунтаг дезодорант ашиглаж байжээ.

4. 00-ийн цаас

Худалдааны зориулалтаар үйлдвэрлэсэн анхны ариун цэврийн цаасыг хуудас хэлбэрээр, боодолтой ном мэт (зөөвөрлөхөд хялбар болгох зорилгоор) хийсэн байв. Харин 2 давхар, зөөлөн ариун цэврийн цаасыг 1940-өөд оноос үйлдвэрлэж эхэлсэн.

5. Аюулгүй сахлын хутга

19 -р зууны төгсгөлд хамгаалалттай сахлын хутга зохион бүтээсэн нь жинхэнэ нээлт байв. Хэдэн арван жилийн дараа зах дээр нэг удаагийн сахлын хутга гарч ирэв. Харин өнөө үед энэ төхөөрөмжийг бараг ашигладаггүй. Хүмүүс нэг удаагийн иртэй хутгыг илүүд үздэг.

6. Маникюр хийх иж бүрдэл

Анхны хумсны хутга, хумсны хэрэгслүүд 19 -р зууны төгсгөлд гарч ирсэн. Үүнээс өмнө хүмүүс жижиг хутга эсвэл хайч хэрэглэдэг байсан. Эдгээр төхөөрөмжийг патентжуулсны дараа маникюр хийх иж бүрдэл зах зээл дээр гарч эхэлсэн байна. Тэд өнгөрсөн зууны туршид төдийлөн өөрчлөгдөөгүй байна.

7. Шампунь

Төрөл бүрийн шампунийг их хэмжээгээр үйлдвэрлэх нь 20 -р зууны эхэн үеэс эхэлсэн. Гэсэн хэдий ч тэр өдрүүдэд шампунийн найрлага нь савантай бараг ижил байв. 1930 он хүртэл шампунь үйлдвэрлэхэд савангийн оронд синтетик бодис хэрэглэж байсан.

8. Шүдний сойз

Шүдний сойз нь 19-р зуунд гарч ирсэн. Тухайн үед морины үсний сам болгон ашиглаж байжээ. 20-р зууны эхэн үед байгалийн гаралтай үсийг синтетик болон резинээр сольсон.

Цахилгаан шүдний сойзыг 1930-аад онд зохион бүтээсэн. Гэсэн хэдий ч энэ нь 21-р зууныг хүртэл алдартай болж чадаагүй юм. Харин саяхан зүгээр л эрүүгээ тавиад ажиллуулдаг төхөөрөмжийг зохион бүтээсэн бөгөөд энэ нь ердөө 10 секундын дотор шүдээ угааж болдог байна.

9. Хумсны будаг

Анхны хумсны будаг 1920-оод онд гарч ирсэн. 1940 -өөд он хүртэл эмэгтэйчүүд хумсаа бүхэлд нь буддаггүй байсан бөгөөд цагаан хэсгийг үлдээн буддаг байсан.

10. Бэлгийн багц

20-р зуунд гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэл аж үйлдвэрийн хэмжээнд хүрэхэд дэлгүүрүүдин тавиур дээр өөртөө эсвэл бэлэг болгон худалдаж авах боломжтой багц гарч ирсэн.

11. Үс ороодог хавчаар

Эмэгтэйчүүд эрт дээр үеэс төмөр хавчаараар үсээ буржийлгадаг байсан. Энэ төхөөрөмжийг өмнө нь ил гал дээр халааж хэрэглэдэг байсан бөгөөд түүний температурыг хянахад хэцүү байсан нь үсний гэмтлийг үүсгэдэг байв. 20-р зуунд цахилгаан индүүг зохион гарч ирсэнээр томоохон шийдэл болсон юм.

12. Үсний машин

Эхний гар машин нь 19-р зууны төгсгөлд гарч ирэв. Дашрамд хэлэхэд одоог хүртэл зарим үсчин эдгээр төхөөрөмжийг ашигладаг хэвээр байгаа. Харин цахилгаан хувилбарыг 1920-оод оноос үйлдвэрлэж эхэлсэн.

13. Угаалгын нунтаг

1917 онд сульфатын эфирийг боловсруулсан нь анхны угаалгын нунтаг бий болоход тусалсан. Гэхдээ эдгээр бүтээгдэхүүнийг анхандаа зөвхөн том угаалгын газарт ашигладаг байсан. Хувцас угаах төрөл бүрийн хольцыг өнгөрсөн зууны дунд үеэс их хэмжээгээр үйлдвэрлэж эхэлсэн.

14. Үсний сэнс

Гар үс хатаагч нь 1920-оод онд дэлгүүрүүдэд зарагдаж эхэлсэн. Үүнээс өмнө эмэгтэй хүн үсээ янзлуулахын тулд үсчинд очих ёстой болдог байв. Дараагийн жилүүдэд үс хатаагчийн хэлбэр, хэмжээ олон удаа өөрчлөгдсөн.

15. Үсний будаг

Эмэгтэйчүүд олон зууны турш янз бүрийн байгалийн үсний будаг хэрэглэж ирсэн. 1907 онд анхны нийлэг бүтээгдэхүүнийг зохион бүтээжээ. Тэгээд 40 жилийн дараа дэлгүүрүүдэд эмэгтэйчүүдийн гэртээ хэрэглэж болох хайрцагтай будгууд гарч ирэв.

16. Нүүрний будагны цүнх

Ариун цэврийн хэрэгсэл, аялалын цүнхний үйлдвэрлэл 20-р зууны эхэн үеэс эхэлсэн. Эдгээр зүйлс нь анх аялалд зориулагдсан байв.

Та 100 жилийн өмнөх цаг хугацаагаар аялах боломж олдвол аялах уу? Бидний өдөр тутмын бүх зүйл өнөөгийнхөөс өөр байх болно. Та бидэнтэй сэтгэгдлээ хуваалцаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!