Найзууд, гэр бүлээрээ цугласан үед тоглоход тохиромжтой хөгжөөнт тоглоомын санаанууд

Үдэшлэг зохиохдоо урьсан зочдыг аль болох уйдаахгүй, хөгжилтэй байлгах наад захын санаа нь амтат зууш болон хөгжөөнт тоглоом байдаг.  Тиймээс төрсөн өдөр болон бусад үдэшлэг хийх гэж байгаа хэн бүхэнд зориулан гадаа эсвэл дотор тоглож болох сонирхолтой санаануудыг хүргэж байна.

  1. “Үг таах” тоглоом нь олуулаа хөгжилдөхөд хамгийн тохиромжтой

Хэрэв та “Friends” цувралыг үзсэн бол энэ тоглоом ямар сонирхолтой болохыг гадарлаж байгаа байх. Юун түрүүнд нэг нь таах үгнийхээ сэдвийг сонгох хэрэгтэй ба кино,шоу, алдартай хүмүүс гээд бүх төрлийн сэдвээр тоглох боломжтой. Тэгээд тоглоомд оролцож буй хүн бүр сонгосон сэдвийн дагуу холбоотой үгсийг цаасан дээр бичиж, дараа нь 2 баг болон хуваагдан, эцэст нь нэг хүн бичсэн үгнээс уншиж дуурайн жүжиглэх ба бусад нь юу болохыг тааснаар багтаа оноо авна. Мөн цаг хэмжигч тохируулж хугацаа дуусмагц багаа сольдог.

  1. Хоёр үнэн ба нэг худал

Зарим нэг нууцыг хуваалцахад бэлэн байгаа бол энэ тоглоом бараг өөр юу ч шаардахгүйгээрээ онцлог юм. Үүний тулд тоглоомд оролцсон хүн бүр өөрийнхөө тухай хоёр үнэн, нэг худал зүйл бичих ёстой ба бүгд бичиж дуусмагц цааснуудыг нугалж, аяганд хийнэ. Дараа нь аягаа бага зэрэг сэгсрэн, нэг нэгээр нь дэлгэж чанга унших бөгөөд хэний тухай болохыг бусад нь таах маягаар тоголно.

  1. Post It Note-Үдэшлэгт зориулсан төгс тоглоом

Хэрэв та олуулаа тоглох энгийн тоглоом хайж байгаа бол танд зөвхөн наадаг цаас, бал байхад хангалттай. Тоглоомыг тоглохын тулд нэг хүн цаас болгон дээр олны танил эсвэл өөр нэр үг бичиж хүн бүрийн толгой дээр харуулалгүй наана. Дараа нь эхний хүнээс авхуулаад өөрийнхөө толгой дээр наасан үгийг таах ёстой. Ингэхдээ бусад хүмүүсээс асуулт асуух ба зөвхөн тийм эсвэл үгүй гэсэн хариулт авахаар асууна.

  1. Цөөхүүлээ тоглох шилдэг тоглоом

Энэ бол ойр дотны найз нөхөд, гэр бүлээрээ тоглоход үнэхээр тохиромжтой тоглоом бөгөөд бүгд тойрог болж суугаад тоглоомоо эхлүүлнэ. Үдэшлэг зохион байгуулагч нь хүмүүсээс хамгийн магадлалтай асуулт асуух хэрэгтэй. Магадгүй “Хэн нь гэрлээ асаалттай унтдаг вэ?” гэхчлэн ямар ч байж болно. Дараа нь хүн бүр үүнийг хийх өндөр магадлалтай гэж бодсон хүнлүүгээ хурдан заах ёстой. Мөн уг тоглоомын жишээг “The Tonight Show” дээр Жимми Фаллон хэрхэн тоглож байгаагаас хараарай.

  1. “Sporcle” буюу төрсөн өдрийн үдэшлэгт тохирох тоглоом

Энэхүү тоглоом нь тархины чадвараа сорихын зэрэгцээ цагийг хөгжилтэй өнгөрөөх шалгарсан арга юм. Тоглогчид тоглоом эхлэхээс өмнө тодорхой ангиллуудаас сонгох хэрэгтэй ба зөвхөн сонгосон ангилалд багтах холбоотой үгсийг хэлэх ёстой. Гэхдээ тухайн үгс дан нэр үг байхыг анхаараарай. Үүний дараа хүн бүрийг нэг эгнээнд оруулан, хамгийн эхний хүнээс эхлэн нэрлэх ба хариулахад ердөө 5 секундийн хугацаа өгнө. Хэрэв тоглогч аль хэдийн хэлсэн эсвэл өөр сэдвийн үг хэлбэл тоглоомоос хасагдаж хамгийн сүүлд нэг нь үлдэнэ. Түүнчлэн тоглоомыг илүү сонирхолтой байлгахыг хүсвэл шагналтай болгон өөрчлөөрэй.

  1. Нууц үг-Уг тоглоомыг насанд хүрэгчид зайлшгүй мэдэх хэрэгтэй

Энэ нь үг таах тоглоомтой төстэй боловч дор хаяж 4 хүн хэрэгтэй болно. Тэднийг хоёр багт хувааж, багийн гишүүн бүр 5-10 үгийг цаасан дээр бичих ёстой. Дараа нь багууд эсрэг багаасаа нэг нууц үг сонгон тааж эхлэх ба сэдэвтэй холбоотой асуултуудад зөвхөн нэг үгээр л хариулна.

  1. Гэрийн үдэшлэгт зориулсан өөр нэг тоглоомын санаа

Үүнийг тоглохын тулд тоглогч бүр олон хуудастай дэвтэртэй байх хэрэгтэй. Тэгээд хэн ч харахгүй байгаа эсэхийг ажиглаад үйл эсвэл холбоо үг бичнэ. Үүний дараа цаасаа цагийн зүүний дагуу дамжуулах ба хажуугийн хүн тухайн бичсэн үгийг өөр цаасан дээр дүрслэн зурна. Түүнчлэн зурж дуусмагцаа үйлдлийг дахин давтах буюу хажуугийн хүндээ зургаа шилжүүлнэ.

Харин зураг авсан хүмүүс тухайн зураглалыг юу болохыг бичиж явуулах ба тоглоом тойрч дуусахад, хүмүүс зурсан зургаа харах тэр үе бол тоглоомын хамгийн хөгжилтэй хэсэг байдаг. Мөн үүнийг орчин үед утасны аппликэйшн ашиглан тоглох боломжтой болжээ.

  1. Хөгжимт сандал

Бид бага байхдаа уг тоглоомыг их тоглодог байсан ч энэ нь насанд хүрэгчдэд ч бас тохиромжтой байдаг. Хөгжимт сандал нь зай талбай шаарддаг тул гадаа тоглоход тохиромжтой ба сандалнуудыг тойрог болгон тавина. Ингэхдээ сандалны тоо нь нийт тоглогчдын тооноос нэгээр цөөн байх ёстой. Цаашлаад хөгжим эгшиглэх үед тоглогчид сандал тойрон алхах ба эгшиглэж дуусах үед уралдан сандал дээр сууна. Энэ үед нэг сандал дутуу учир нэг хүн яалт ч үгүй хасагдаж таарна. Ийнхүү сандал болон хүний тоо цөөрч явсаар сүүлийн хоёр хүн нэг сандал дээр уралдан сууж ялагч тодорно.

  1. Дараагийн гэр бүлийн тоглоомдоо DJ болоорой

Хэрэв та хэзээ нэг цагт DJ болохыг хүсэж байсан бол “Name that tune” буюу дууны нэрийг хамгийн түрүүнд таах тоглоом таньд үнэхээр тохирно. Мэдээж та DJ буюу дуу таалгадаг хүн нь болох ба тоглоомыг хүссэнээрээ хэцүү болгох боломжтой. Мөн үүнийг багаар болон хувьдаа тоглож болох бөгөөд түрүүлж таасан дуу болгоны тоогоор оноо нэмэгддэг. Эдгээр нь магадгүй мюзикл, киноны дуу, телевизийн шоу ч байж болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!