Тэнгэрээс унаад Солонгост буусан сахиусан тэнгэр IU. Тэрбум тэрбумаар нь хандив өргөдөг түүний ээлжит сайн үйлсийн аян

Солонгос ард түмний хайртай охин дуучин IU. Урлагийн салбарт хөл тавьж, дебүтээ хийгээд хэдийн 13 жилийн нүүрийг үзээд буй тэрээр цөөнгүй драмад гол бүр бүтээж, хит дуунууд гаргаж, алдар нэрээ цуурайтуулж чадсан. Хамгийн чинээлэг Солонгос алдартнуудын жагсаалтанд багтдаг тэрээр олсон хэрээрээ мөнгөө бусдад хуваалцаж, хандив өргөдөг гэдгээрээ тун ч алдартай.

Жил бүр их хэмжээний хандив өргөдөг IU зөвхөн 2020 онд гэхэд л 1 тэрбум вон буюу 903,000 долларыг сайн үйлсийн аянд хандивласан. Корона вирусын халдварын улмаас хүнд цаг үеийг туулж байгаа ард түмэндээ зориулж хандив өргөсөн ба эхний ээлжинд 100 сая вон буюу 90,300 долларыг ‘Good Neighbors’ компанид, дараа нь дахин 100 сая воныг Солонгосын эрүүл мэндийн яаманд хандивласан аж.

Дараа сар нь тэрбээр гурван сайн үйлийн аян хийсэн. “Seocho” болон “Gwaechon” хотуудад гар ариутгагч, маск зэрэг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хэрэгслүүдээр хангах зорилгоор хот тус бүрт 30 сая вон хандивласан. Харин “Yangpyeong” хотод нярай болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг асрах байгууламжийг салгах зорилгоор 35 сая вон буюу 31,600 доллар хандивлажээ.

Ингээд гурван сар гэхэд COVID өвчний тэмцэлд хандивласан мөнгөн хэмжээ нь 315 сая вон, ойролцоогоор 285,000 долларын хэмжээнд хүрсэн байв. Төд удалгүй 5-р сард Солонгос улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ‘Ногоон шүхэр’ хүүхдийн санд 100 сая вон буюу 90,300 орчим доллар илгээсэн.

Тэр мөн тус сардаа “Gwaechon” хотын ар гэрийн бололцоо, амьдрал ахуй боломжгүй айл өрхүүдэд 10 сая вон буюу 9,030 доллараар хандив өргөсөн бол, хэдхэн хоногийн дараа өөрийн төрсөн өдрөөр ‘Ногоон шүхэр’,
‘Бидэнтэй хамт алх’ зэрэг хүүхдийн санд 51.6 сая вон буюу 46,600 долларыг хандивласан.

Харин үүний дараа 8-р сард Өмнөд Солонгос улсад орсон хүчтэй аадар борооны улмаас үүсэн үерээс хохирол амссан хүмүүст дэмжлэг үзүүлж, ‘Hope Bridge’-д 100 сая вон хандивлаж, улмаар сарын сүүлч үед сувилагчдад 4600 ширхэг мөсөн хантааз хандивласан юм. Энэ хантааз нь нийтдээ 100 сая воны үнэд хүрж байжээ. Ерөнхийлөгч Мүн Жэын хүртэл түүний уг үйлдэлд талархал илэрхийлж байсан удаатай.

9 сард түүний 2020 онд хандивласан нийт мөнгөний тоо хэмжээ 735 сая вонд хүрчихсэн байв. IU дэбют
хийснийхээ 12 жилийн ойг тохиолдуулан ‘Snail Of Love’, ганц бие ээжүүдийн холбоонд тус бүр 50 сая воны дэмжлэг үзүүлсэн юм. Төд удалгүй эмээ өвөө дээрээ өссөн, санхүүгийн дэмжлэг хэрэгцээт сурагчдад зориулж Солонгосын хүүхдийн санд 100 сая вон хандивлажээ. Эдгээр нь зөвхөн түүний 2020 онд өргөсөн хандивын жагсаалт билээ.

Тэгвэл 2021 онд ч тэрээр чимээгүй суусангүй. 5 сарын 16-нд өөрийн 29 насны төрсөн өдрөөр 500 сая воны хандив өргөсөн билээ. Энэ нь монгол мөнгөөр 1.2 тэрбум орчим болно.

  • Солонгосын Хүүхдийн Хавдрын Сан”
  • “Ховор өвчтэй хүүхдүүдийг дэмжих Yeouldol сан” ,
  • “Солонгосын гэрлээгүй эхчүүдийн гэр бүлийн холбоо”,
  • “Солонгосын Ахмад Настнуудыг Дэмжих Төв”,
  • “Purme сан” ,
  • “Хүүхдийн сайн сайхны нийгэмлэг” зэрэг байгууллагуудад тус тус хандив өргөжээ.

Мөн хэдхэн хоногийн өмнө дебютээ хийсний 13 жилийн ойгоор дуучин бүсгүй 850 сая воны хандив өргөжээ.

  • Улсын хамгаалах байранд байх хугацаа нь дуусч буй хүүхдүүдэд ‘New Balance’ брэндийн 1000 ширхэг хос пүүз
  • Асрамжийн газрын хүүхдүүдэд ‘Banolim’-ын 2000 пицца
  • Өвлийн улирал эхлэх гэж байгаатай холбогдуулан асрамжийн газрын өсвөр насны хүүхдүүдэд ‘Blackyak’ брэндийн 2000 ширхэг пальто, өвлийн хувцас
  • Эрүүл мэндийн төвүүдэд 300 ширхэг ‘Evezari’ брэндийн хөнжил, орны даавуу
  • Kyungdong Pharmaceutical эмнэлэгт 2000 ширхэг анхны тусламжийн сет
  • Эрүүл мэндийн төвүүдэд 30000 ширхэг савтай ус зэргийг илгээсэн байна.

Ийм ч учраас тэрээр “сахиусан тэнгэр” гэж нэрлэгддэг бөгөөд хамгийн их хандив өргөдөг алдартан гэдгээрээ алдартай. Түүний сайхан сэтгэл, тусч зан чанар, гэгээлэг байдал нь олон олон хүмүүст үлгэр дуурайлал болж, нийгэмд гэрэл асаадаг. Өөрөө хүнд хэцүү амьдрал туулж, өнөөгийн өндөрлөгт гарч чадсан учир өөр шигээ зүдэрч яваа хүмүүс тус болохыг ихэд хичээдэг болохоо дурдаж байсан удаатай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!