Яг одоо хамгийн алдартай байгаа жүжигчдийн бүтээсэн анхны дүрүүд: Интернэтээс өөр хэн ч тэднийг ийм дүрүүд бүтээж байсныг мэддэггүй

Яг одоо хамгийн нэр хүндтэй, эрэлт өндөртэй байгаа жүжигчид ямар нэгэн киноны дүрээр амжилт олж, олноо алдаршсан байдаг. Гэхдээ тэд тус алдарт дүрээ амилуулахаас өмнө ямар кинонд ямар дүр бүтээж байсан бол? Үнэхээр сонирхолтой биш гэж үү? Өнөөдөр та бүхэндээ алдартай жүжигчдийн авсан хамгийн анхны дүрүүдийг танилцуулж байна.

Крис Эванс

Крис Эванс жүжигчний карьераа “Biological Diversity: A Wild Life!” (1997) киногоор эхлүүлж байжээ. Тэрээр шинжлэх ухааны тэмцээнд оролцож буй ахлах сургуулийн сурагчийн дүрд тоглодог.

Аня Тейлор-Жой

Аня Тейлор-Жой 2014 онд “Vampire Academy”-д анхны дүрээ бүтээсэн ч, түүний тоглосон хэсгийг хассанаас болж дэлгэцнээ гарч чадаагүй. Гэсэн ч тус онд “Endeavor” цувралд Британи мөрдөгч бүсгүйн дүрийг бүтээж, жүжигчний карьераа эхлүүлж байжээ.

Хенри Кавилл

2001 онд гарсан “Laguna” хэмээх триллер төрлийн кино түүний анхны бүтээл байв.

Гал Гадот

2007 онд Израйлийн телевизийн “Dolls” цувралд дүр бүтээж, жүжигчиний гараагаа эхэлж байсан бол, ердөө ганцхан жилийн дараа гэхэд “Fast and the Furious 4” кинонд тоглож, дэлхий даяар алдартай болсон байдаг.

Антонио Бандерас

“Labyrinth of Passions” кинонд тоглож, 1982 онд анх дэлгэцийн бүтээлд дүрээ мөнхөлсөн байдаг. Түүний хувьд маш гайхалтай эхлэл байв.

Даниел Рэдклифф

Түүнийг Чарльз Диккенсийн бүтээсэн “David Copperfield” богино хэмжээний цуврал кинонд дүр бүтээж байсныг мэдэх үү? Энэ нь түүний хамгийн анхны дүр байсан аж.

Кэти Бейтс

Кэти Бэйтс 1971 онд “Detachment” кинонд тоглосон дүрээрээ дебутээ хийж байжээ. Энэхүү кино нь Каннын кино наадмаас Гран При шагнал хүртсэнээс гадна BAFTA-гийн хэд хэдэн номинацид нэр дэвшсэн.

Райн Рейнолдс

Райн Рэйнолдсын карьер нь Канадын өсвөр үеийнхний “Hillside” олон ангит кинонд Билли Симпсоны дүрд тоглосноор эхэлсэн юм.

Николь Кидман

Тэрээр 15 настай байхдаа “New Year’s film Christmas in the Bush” кинонд тоглож, жүжигчиний карьераа эхлүүлжээ.

Том Хиддлстон

Том Хиддлстоны тоглосон хамгийн анхны кино бол “The Life and Adventures of Nicholas Nickleby (2001)” юм.

Ума Турман

1987 онд гарсан “Kiss Daddy Goodnight” кинонд давхар амьдралаар амьдардаг халуухан бүсгүйн дүрийг бүтээсэн байдаг.

Эдди Редмейн

Английн жүжигчин Эдди Редмэйн кино театрт гарах зам нь ижил нэртэй хүүхдийн алдартай цуврал зохиолоос сэдэвлэсэн “Араатануудын авдар” киноны дүрээр эхэлсэн юм.

Милла Йовович

Милла Йовович 12 настайдаа анх кинонд тоглосон байдаг. Түүний анхны кино нь Залман Кингийн “Two Moons Confluence (1988)” юм.

Холли Берри

Холли Берригийн анхны кино нь “Living Dolls (1989)” цуврал бөгөөд Эмили Франклины дүрийг бүтээсэн байдаг.

Дев Пател

Дэв Пател 2007 онд өсвөр насныхны сайн мэдэх “Skins” олон ангит кинонд тоглож, урлагийн гараагаа эхэлжээ. Тухайн үед түүнд жүжиглэх туршлага байгаагүй ч энэ нь түүнийг дүрээ сайн гаргахад саад болж чадаагүй юм.

Лили Жеймс

Британийн жүжигчин Лили Жеймс 2010 онд анхны дүрээ бүтээжээ. Ричмал Кромптоны ижил нэртэй цуврал номноос сэдэвлэсэн “Just William” киноны 4 ангид тоглосон байдаг.

Меган Фокс

Меган Фокс энэ жил жүжигчний карьерынхаа 20 жилийн ойг тэмдэглэж байна. 2001 онд тэрээр “Sunny Vacation” кинонд дүр бүтээсэн байдаг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!