Монгол улсын гурвын харайлтын рекордыг 2 удаа шинэчлэн тогтоосон үзэсгэлэнт бүсгүй Э.Оюундарь

Өнгөрсөн баасан гараг буюу 2021 оны 09-р сарын 17-ны өдөр Налайх дүүрэгт хөнгөн Атлетикийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. Энэхүү тэмцээнд тамирчин Э.Оюундарь гурвын харайлтын төрөлд алтан медаль хүртэж Монгол Улсын гурвын харайлтын рекорд амжилтыг 2 удаа шинэчилэн тогтоожээ.

Тэрбээр 12метр 30см харайсан бөгөөд энэ төрөлд улсын дээд амжилтыг хоёр удаа шинэчлэн тогтоосон юм.

Гэхдээ нэрэмжит тэмцээний үеэр дээд амжилт тогтоосон учир албан ёсоор бүртгэгдээгүй гэнэ. Учир нь дээд амжилтыг зөвхөн улсын аварга шалгаруулах тэмцээн болон болон албан ёсны статустай тэмцээн уралдаанд бүртгэдэг дүрэмтэй.

Тамирчин бүсгүй өөрийн цахим хуудсандаа: “2021.09.17 Үчимбэр атлетик клуб Дахин шинэчлэн тогтоосон рекорд амжилт 12метр 31см үргэлж дэмжиж хайрлаж итгэж байдаг ээж аав ах эгч багш нар болон хамт олон найз нөхөддөө баярлалаа харайгч охин нь илүү хичээх болноо” гэжээ.

Спортын тамирчнаас гадна түүний үзэсгэлэнт төрх олон хүний анхаарлыг татах болжээ. Ингээд үзэсгэлэнт тамирчин Э.Оюундарийн фото зургуудаас хүргэе.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!