Ангуучийн найз бүсгүй Номинтой танилц

Хамгийн сүүлд “Ододтой бүжиглэе” шоунд бүжигчин Б.Халиуны хамт түрүүлж өөрийн дэмжигчдын хүрээгээ улам тэлсэн залуу бол Ангууч буюу Б.Баттөр.

Холимог тулаанч, инфлүнсер, бүх төрлийн хувцасны модель, бүжигчин гээд тал бүрийн авьяастай тэрээр охид бүсгүйчүүдийн “crush” болсон сайхан залуу гэдгийг олон хүн дуу нэгтэй хэлдэг.

Ангууч зуны амралтаа дотны найзуудын хамтаар Хөвсгөл далайд өнгөрүүлж байгаа бөгөөд энэ зуур түүнийг найз бүсгүйтэй гэх мэдээлэл цахим орчинд тараад байгаа билээ.

Тэгвэл түүний энэ удаагийн найз бүсгүйгээр Номин гэх бүсгүй тодроод байна. Түүний дурлалт бүсгүй ихэр бөгөөд найз бүсгүйгээ олноос удаан нуусан тэрбээр ихрүүдийн хамтаар аялаж байгаа ажээ.

Ихэрүүдийн нэг болох Номин Ангуучийн сэтгэлийг эзэмдсэн бөгөөд тэд өнгөрсөн жилээс хайр сэтгэлийн харилцаа тогтоосон ч өдийг хүртэл нууцалсаар ирсэн гэх яриа байгаа юм.

Ангуучийн найзууд Номингийн сошиал дахь зураг дээр like дарсан бөгөөд нөгөө ихрээсээ хамаагүй олон дагагчтай юм байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!