Хэзээ ч тоолгүй өнгөрч болохгүй давсагны хорт хавдрын үед илрэх шинж тэмдгүүд

Нийт бүртгэгдэж байгаа хорт хавдруудын 5 хувийг давсагны хорт хавдар эзэлж байна. Тус өвчнөөр эрчүүд харьцангуй их өвчилдөг бөгөөд АНУ-д гэхэд 2016 оны байдлаар 58,950 эрэгтэй, 18,010 эмэгтэй давсагны хорт хавдраар өвчилсөн аж.

Харин өнөөдөр та бүхэндээ давсагны хорт хавдрын үед илрэх шинж тэмдгүүдийг танилцуулж, юунаас болж энэхүү аймшигт өвчнөөр өвчилдөг болохыг дуулгахаар бэлтгэлээ.

Давсагны хавдрын үед илрэх шинж тэмдгүүд

1. Цустай шээх

Таны шээс улаан хүрэн туяатай, цустай гарч байвал, давсаг тань асуудалай болсон гэж ойлгож болно. Шээсний өнгө хувирч, яг л кола ундаа шиг болох бөгөөд олон хоног энэ байдал үргэлжилвэл эмчид хандаарай.

Энэ нь зөвхөн давсагны үйл ажиллагаа муудсантай холбоотой биш ба элэгний өөрчлөлт, идсэн хоол хүнснээс хамаарч мэднэ. Тиймээс та эмчид хандаж, нарийн шинжилгээ хийлгэж, чухам юуны улмаас цустай шээж байгаагаа мэдэж аваарай.

2. Шээх үед хорсох

Давсагны хорт хавдрын бас нэгэн шинж тэмдэг бол шээх үеэр хөндүүрлэж, хорсох юм. Энэ нь хамгийн түгээмэл шинж тэмдэг бөгөөд шээсний замын халдварын үед ч мөн илэрнэ.

3. Ойр ойрхон шээс хүрэх

Өдөрт угаалгын өрөө ордог тоо тань нэмэгдэж, шөнө унтаж байхад хүртэл шээс хүрж, тухгүй байдал үүсвэл, тоолгүй орхиж хэрхэвч болохгүй. Учир нь энэхүү байдал нь давсагны хорт хавдрын нэгээхэн шинж тэмдэг юм. Бие засаад удаагүй байсан ч, ахин дахин шээс хүрч, тэсэхийг аргагүйд байдалд хүрээд байвал, яаралтай эмчид хандаарай.

4. Шээсний замын өвчин даамжрах

Та шээсний замын халдварт өвчтэй байгаад, өвчин тань эдгэхгүй, эмэнд ч дийлдэхгүй болсон бол энэ нь мөн л давсагны хорт хавдрын шинж тэмдэг юм. Иймд та эмэнд найдаад суух биш, эмчид хандаж яаралтай арга хэмжээ аваарай.

5. Бэлэг эрхтэн өвдөнө

Давсагны хавдрын бас нэгэн шинж тэмдэг бол бэлэг эрхтэн болон нуруугаар хөндүүрлэж өвдөх юм. Хэрэв танд дээрх шинж тэмдгүүд илэрвэл, яаралтай эмчид хандаж үзүүлэх хэрэгтэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!