Тасарч жижгэрсэн үсний ургалтыг дэмжиж, уналтыг зогсоож, эрүүл намирсан болгох нууц арга

Касторын тос ашиглан үсний ургалт идэвхжүүлэх, бат бөх болгох арга болон түүний олон төрлийн ашигтай талыг уншигч танд хэрэг болох үүднээс бэлтгэн орууллаа.

Үс, арьсны асуудалд хамгийн үр дүнтэй зүйлсийн нэг бол касторын тос юм. Энэхүү тос нь уураг, эрдэс бодис, витамин E-ээр баялаг бөгөөд мөөгөнцөр бактерийн эсрэг хүчтэй нөлөөтэй. Түүнчлэн омега-9 өндөр агуулагддаг тул үсэнд тэжээл өгч эрчимтэй ургуулахаас гадна хөмсөг, сормуусны үсэнд ч бас сайн нөлөөлдөг аж.

Мөн үүнийг арьсандаа түрхвэл ханаагүй өөх тосны триглицеридийн ачаар хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Үүгээр ч зогсохгүй касторийн тосыг хоол хүнсэндээ хэрэглэж болох бөгөөд хоол боловсруулалтыг сайжруулах, гэдэс доторх үрэвслийг дарах шинж чанартай байдаг.

Харин энэ тосоор үсний ургалтыг дэмжихдээ шууд хуйханд бага хэмжээтэйгээр түрхэх эсвэл 20мл пантенолтой холин түрхэж болох бөгөөд энэ нь хуйхны уутанцарлуу орж гайхалтай нөлөө үзүүлнэ. Хүсвэл үүнийг сормуус хөмсгөндөө ч мөн адил тогтмол түрхэх хэрэгтэй ба долоо хоногт 3 удаа түрхэнэ. Гэхдээ касторын тосны ид шид энэ хүрээд дуусаагүй бөгөөд дараах ашиг тусыг үзүүлэх өргөн хүрээний хэрэглээтэй. Үүнд:

  • толгойн өвдөлт намдаах
  • арьсны халдвар эмчлэх
  • батга үүсэхээс сэргийлэх
  • нарны түлэнхий эмчлэх
  • ходоод гэдэсний замын эмгэг эмчлэх
  • шимэгч хорхойг устгах
  • сарын тэмдгийн мөчлөг алдагдахаас сэргийлэх
  • шавж болон бичил биетэн устгах гэх зэрэг маш олон эерэг нөлөөтэй.

Тиймээс өдөр тутмын амьдралдаа касторын тосыг хэрэглэж, тулгарч буй асуудлаасаа ангижрахыг зөвлөж байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!