Хүүхдийн хулгайчаас болгоомжлон эцэг эхчүүдийн хүүхдэдээ заах ёстой 8 зүйл

Гэмт хэрэгтнүүд өрөвдөх сэтгэлгүйгээр хүүхдүүдийг хулгайлдаг. Тэдэнд энэ үйлдэл нь таны бодож байгаагаас ч амархан байдаг. Тэр ч байтугаа муу хүмүүс бүр залуухан байдаггүй. Магадгүй таны аавтай тань нас чацуу ч байж магадгүй. Тиймээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, хүүхдүүддээ хэнд итгэж болох, хэн нэгэн таны мэдэлгүй хаа нэг газар аваачихыг хүсч байвал юу хийх ёстойг зааж өгөх нь чухал юм.

Бид та бүхэнд хүүхэд хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай мэдээллийг хүргэж байна.

1. Аюул үргэлж танихгүй хүнээс ирдэггүй

Хүүхэд хэнийг аюултай хэнийг аюулгүй гэдгийг мэдэж чадахгүй. Магадгүй та ч гэсэн мэдэхгүй байх. Таны таньдаг хүн бүр аюулгүй гэсэн үг биш юм. Үнэн хэрэгтээ таних танихгүй хэн ч эелдэг найрсаг байж чадна. Тиймээс та хүүхэддээ үргэлж өөртэйгөө ойр байхыг сануулах хэрэгтэй.

2. “Аюулгүй” насанд хүрсэн хүн гэж хэнийг хэлэх вэ?

Хүүхдийнхээ итгэж болох хүмүүсийн жагсаалтыг гарга. Таны хүүхэд ганцаараа гэртээ байсан ч сургуулиас нь авах эсвэл танай гэрт ирэх боломжтой хүмүүсийн жагсаалтыг гарга. Энэ нь хамаатан садан, таны сайн мэддэг хөрш эсвэл хүүхэд асрагч байж болно.

Та зөвхөн таны хүүхэд болон “аюулгүй” хүмүүсийн мэддэг код үгийг зохиож болно. Ингэснээр таны хүүхэд хэнд итгэхээ ойлгоход хялбар болно.

3. Машины эсрэг чиглэлд гүйх

Хүүхдээ араас нь хэн нэгэн машинаар хөөвөл тэдний эсрэг чиглэлд гүйх ёстойг зааж өгөөрэй. Ингэснээр машин эргэх ёстой бөгөөд таны хүүхэд зугтах цаг гаргах болно.

4. Хүүхэдтэй ээжийг хайж олох

Хэрэв таны хүүхэд төөрсөн бол хүүхэдтэй ээжийг олж, тэднээс тусламж хүсээрэй гэж хэлээрэй. Тэд бас цагдаа олохыг оролдож болох ч хүүхэдтэй эмэгтэйг олоход илүү хялбар байх болно.

5. Аюулд орсоноо бусдад хэлэх

Хүүхдүүд ихэвчлэн уурлаж, уйлж байдаг тул хашгирч буй хүүхэд аюулд өртсөн байсан ч анхаарал татахгүй байж магадгүй юм. Ийм учраас та хүүхэддээ Туслаарай, Би энэ хүнийг мэлэхгүй, ээж аав хаана байнаа гэх зэрэг үгсийг хэлж чангаар орилохыг заагаарай.

6. Аливаа зүйлийг эвдэх, анхаарал татах

Хэрэв хашгирах нь хангалтгүй бөгөөд тэдэнд илүү их анхаарал шаардлагатай бол хүүхэд хор хөнөөлтэй байхыг оролдож болно. Жишээлбэл: хэрэв тэд дэлгүүрт байгаа бол тавиур дээрээс юм унагаах, тогших эсвэл машины цонх чулуугаар хагалж болно.

7. Хэрхэн үгүй гэж хэлэх вэ?

Хэрэв эцэг эх эсвэл “аюулгүй” хүн биш бол том хүнд “үгүй” гэж хэлэх нь зөв гэдгийг хүүхэд тань мэдэж байх ёстой. Насанд хүрэгчдийг эсэргүүцэх нь хүүхдэд хэцүү байж болох ч үүнийг хэрхэн хийхийг нь зааж өгөх хэрэгтэй. Та хүүхэдтэйгээ тоглож болно, жишээлбэл, хэн нэгэн тэдэнд хандаж чихэр өгөх эсвэл тусламж хүсвэл тэд хэрхэн хариулах вэ? Гэх мэт…

8. Онлайн аюулгүй байдал нь үүнтэй адил чухал юм

Хүүхэдтэйгээ интернет дээр юу хийдэг, ямар апп ашигладаг, ямар хүмүүстэй ярилцдаг талаар ярилц. Онлайн байх нь бас аюултай гэдгийг мэдэж, танихгүй хүмүүстэй ярилцахдаа болгоомжтой байхыг зөвлөх хэрэгтэй.

Эцэг эхчүүд хүүхэддээ өөр юу сургах ёстой гэж та бодож байна вэ? Та хүүхдүүдээ аюулгүй байлгахын тулд ямар урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаг вэ?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!