Утсанд ирэх мэдэгдлүүдээ унтрааснаар 7 хоногийн дараа гарсан үр дүн

Сайн уу, Сонин сайхан юу байна даа. Та нар хичээлийн шинэ жилийнхээ төлөвлөгөөг гаргасан уу? Миний хувьд нэгэн бяцхан туршилтыг хийхээс өмнө өглөө эрт босоод, орой шөнө дунд хүргэлгүйгээр унтах үнэхээр хүндхэн зүйл байлаа. Үүний дараа гарах үр дүнд бага зэрэг эргэлзэж байсан эцэст нь гарсан үр дүн намайг үнэхээр гайхшруулсан шүү.

Би нэгэн өсвөрийн сэтгүүл дээрээс утсанд ирэх мэдэгдлүүдээ унтраачихвал стресс багасаж, илүү тайван байх болно гэж уншаад өөрөө туршиж үзэхээр шийдсэн юм. Эхэндээ утсанд ирэх бүх мэдэгдлүүдээ унтраана гэдэгт жаахан эргэлзэж байсан. Бараг хагас цаг тутамд утсанд минь мэдэгдэл ирдэг байсан болохоор утас маань яг л миний гарны нэг хэсэг нь юм шиг болчихсон байсан гэх үү дээ. Ямартай ч өөрийгөө сорьж үзэхээр шийдэж эхний удаад мэйл хаягтаа ирэх мэдэгдлүүдээ унтраасан. Дараа нь фэйсбүүк. Тэгээд инстаграм, youtube-баяртай, тикток-дараа уулзья гэх мэт. Харин WhatsApp-ынхаа мэдэгдлийг унтраах л хамгийн хэцүү нь байсан. Эхний өдрөө цаг тутамд шинэ соргог зүйл байгаа эсэхийг өөрийн эрхгүй орж шалгасан.

Зуны турш би нийгмийн сүлжээгээ гүйлгэж, Youtube-ээс хөгжилтэй бичлэг үзсээр байгаад их оройтож унтдаг байсан. Харин одоо сургууль эхэлчихсэн болохоор унтах цагаа зөв зохицуулах хэрэгтэй гэдгээ мэдсэн юм. Тэгээд бүх мэдэгдлүүдээ унтраачихвал унтахад минь тус болно гэж бодсон боловч туршилтын эхний шөнө лав унтаж чадаагүй.

Нэг л зүйл үгүйлэгдээд, толгой дотор түмэн бодлууд эргэлдсэн. Гэсэн хэдий ч туршилтаа цаашид үргэлжлүүлэхэд өдөр ирэх тусам юмс арай дээрдэж байгааг би анзаарсан.

Энэ бол утасныхаа мэдэгдлийг унтрааснаар ганцхан долоо хоногийн дотор миний амьдралд гарсан өөрчлөлтүүд:

Хичээлийн шинэ жилд зориулсан туршилтаа амжилттай хэрэгжүүлснээр оройн 10:30 цаг гэхэд тайван нойрсож чаддаг болсон. Би илүү тайван явах болсон. Хичээл эхлээд эхний хэдэн өдрүүд ихэвчлэн стресстэй байдаг ч би тийм ч их стресстэхгүй байгаа.

Утас оролдох зуршил маань сэтгэл хөдөлмөөр маш багассан. Утсаа ширтэж өнгөрөөх цаг минь багассан учраас би энэ сул цагаа өөр зүйлд зарцуулах боломжтой болсон. Одоо би тикток дээр тренд болж буй зүйлийг үзэхээс илүү алхах эсвэл ном уншихийг илүүд үздэг болсон.

Хичээлдээ анхаарахад хялбар болсон. Хэрвээ утас чинь чамд минут тутамд саад болохгүй байвал гайхалтай зүйл болно. Унтраагаад л, ямар нэгэн саадгүйгээр бүтэн цагийн турш суугаад эсээ бичихэд асуудалгүй.

Энэ туршилтаа эхлээд 10 хоног болж байгаа бөгөөд цаашид ч зогсоохыг хүсэхгүй байна. Өнөөдөр WhatsApp-ынхаа мэдэгдлийг асаачихсан ч групп чатныхаа мэдэгдлийг унтраачихсан болохоор тийм ч их саад болохгүй байх. Бусад апп-уудын тухайд унтраалттай хэвээрээ байгаа бөгөөд өдрийн тодорхой цагт хурдхан орж шалгачихаад буцаагаад хаачихдаг. Энэ туршилт намайг хааш нь хүргэхийг харж байя. Яг одоо бол би утасны дэлгэцэн дээр гарч ирдэг мэдэгдлүүд байхгүй энэ амар тайван амьдралаа үргэлжлүүлэхийг хүсч байна.

Харин та нарын хувьд? Та нар ч бас олон цагаар утсаа оролддог юм биш биз? Надтай адилхан туршиж үзэх үү?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!