Хүн төрөлхтөн хэчнээн их өөрчлөгдсөнийг батлах эртний цаг үеийн эцэг эхчүүдийн талаарх 12 баримт

Хүүхэд өсгөх гэдэг амаргүй ажил бөгөөд бүх үүрэг хариуцлага эцэг эхчүүд дээр ирдэг. Эрт дээр үеэс л хүүхдээ хэрхэн арчлах, өсгөх зэрэг олон зөвлөгөөг бид дагаж ирсэн. Магадгүй өнөө үед тэдний ашигладаг байсан зарим аргууд мартагдсан ч байж магадгүй юм.

Бид та бүхэндээ эрт үеийн эцэг эхчүүд хүүхдээ хэрхэн өсгөдөг байсан талаарх зарим сонирхолтой мэдээллийг хүргэж байна.

1. Хүүхдээ төрүүлснийхээ дараа удалгүй өөрөөр нь бие засуулж сургадаг байв

20-р зууны эхэн үед эцэг эхчүүд хүүхдээ хэдэн долоо хоногтой байхад нь бие засах газар суулгаж эхлэхийг уриалдаг байсан бөгөөд ингэснээр тэд сууж сурдаг байсан аж. Өнөө үед бидний ашигладаг нэг удаагийн живх нь нярай хүүхдийг суулгаж сургах насыг бага зэрэг уртасгадаг. Харин эрт үед даавуун живх хэрэглэж байсан тул бяцхан хүүхдүүд 12-18 сартайгаасаа эхлэн сууж бие засч сурдаг байжээ.

2. Шинээр төрсөн хүүхдүүдийг гахайн өөхөөр тослодог байв

XIX зууны дунд үед хэвлэгдсэн эхчүүдэд зориулсан зөвлөмж бүхий номонд нярай хүүхдийг усанд оруулахаасаа өмнө биеийг нь гахайн өөхөөр тослон зөөлөн арчсаны дараа бүлээн усаар угаа хэмээн зөвлөдөг байв. Өнөө үед нярай хүүхдийн биеийн температурыг хадгалахын тулд төрснөөс хойш 24 цагийн дараа усанд оруулахыг зөвлөдөг. Энэ нь хүүхдийн биеийг бүрхсэн хамгаалалтын давхаргыг амархан арилгадаг гэж үздэг байсан тул заавал тосоор тослодог байжээ.

3. Хүүхэд унтахаасаа өмнө

Эртний үеийн зөвлөмжид нялх хүүхдийг өвөл 18:00 цагт зуны улиралд 19:00 цагт унтуулахыг зөвлөдөг байв. Хэрэв энэ зөвлөмжөөс арай орой унтуулах юм бол хүүхэд өсвөр насандаа дархлаа султай, өвдөх магадлал өндөр байдаг гэж үздэг байв. Мөн тэднийг унтахаасаа хагас цагийн өмнө гүйж, үсэрч дараагаар нь хөлийг нь дулаацуулахыг зөвлөдөг байв.

4. Хүнцэлийг мэдэлгүй нялхсын дэргэд байлгадаг байсан

Викторийн эрин үед гоёмсог маргад ногоон өнгөтэй даавуу моодонд орж байсан. Энэ нь ханын цаас, даашинз, хиймэл цэцэг, тэр ч байтугай хүүхдийн тэргэнцэр гэх мэт төрөл бүрийн зүйлд түгээмэл хийгддэг байжээ. Асуудал нь энэ өнгийг гаргаж авах түүхий эд нь хүнцэл бөгөөд маш хортой бодис юм.

5. Хөхөөр хооллох нь тийм ч сайхан санаа биш байсан бөгөөд хожим нь хүмүүс энэ талаар “арай өөр” үзэл бодолтой болсон

Сэргэн мандалтын үед язгууртан эмэгтэйчүүд хүүхдээ хөхүүлэх нь энгийн бус үзэгдэл байв. Үүнээс гадна тэд өөрсдийнхөө дүр төрхийг сүйтгэх, нийгмийн амьдралгүй байх, тухайн үеийнхээ хувцсыг өмсөж чадахгүй байх талаар санаа зовдог байв. Тиймээс тэд ихэвчлэн нялх биетэй эмэгтэйд хүүхдээ хөхүүлдэг байв.

Мөн өнгөрсөн зууны эхэн үеэс ээж нь ууртай байх үедээ хүүхдээ хөхүүлэх нь хүүхдийн биед сөрөг үр дагавартай бөгөөд улмаар өвдөлтийн шалтгаан болдог гэж үздэг байсан ба хөхөөр хооллох хугацааг 9 сараас хэтрүүлэхгүйг зөвлөдөг байв.

6. Тэд хуруугаа хининээр буддаг байв

Хинин бол хортой эм бөгөөд одоогоор зөвхөн хумхаа, бабиозын эмчилгээнд хэрэглэдэг. Гэхдээ 1916 онд нялх хүүхдийг хумсаа хөхөх, хазахаас сэргийлэхийн тулд хурууны үзүүрийг нь энэ эмээр будахыг санал болгодог байв.

7. Тэд хүүхдүүдээ хэт их хайрлахаас зайлсхийдэг байсан

Нэрт сэтгэл судлаач Жон Б.Ватсоны 1928 онд хэвлүүлсэн номонд “Эхийн хэт их хайрын аюул” гэсэн бүлэг байсан бөгөөд энэ нь хүүхдүүдийг хэзээ ч тэврэх, үнсэхгүй байх гэсэн утга бүхий бүлэг байв. Тухайн үед хүүхдийг хэт их хайрлаж, эрхлүүлэх нь зан чанарын хувьд маш муу нөлөөтэй гэж үздэг байв.

8. Тэд төрсөнөөсөө хойш хэдхэн 7 хоногийн дараа жижиглээгүй хоол иддэг байв

Дайны дараах үеийн нярай хүүхдийг хооллох талаар хийсэн судалгаагаар ээжүүд 6 долоо хоногтойдоо нялх хүүхдэдээ хатуу хоол өгч эхлэхийг зөвлөдөг байв. 1960-аад оны эхээр хэвлэгдсэн өөр нэг номонд эмч 2 хоногтой хүүхдэд үр тариа өгч болно, мөн 6-7 сараас эхлэн цай, кофе гэх мэтийг өгч гэр бүлийн хоолондоо дасгаж болно хэмээжээ.

9. Тэд солгой байж болохгүй. Чи зүүн гараа ашиглаж болохгүй. Баруун гараараа хий

Мөн 20-р зууны эхэн үед солгой болох шинж тэмдэг илэрсэн хүүхэд, нярай хүүхдүүд баруун гараараа идэх, бичих гэх мэт үйл ажиллагаанд хүчээр оролцдог байжээ. Хэрэв хүүхэд зүүн гараа ашиглаад байвал зүүн гарыг боох зэргээр шийтгэдэг байв.

10. Аялалаар явахдаа хүүхдийн аюулгүй байдлыг хангадаггүй байсан

Хүүхдийн машины суудал бол хэдхэн жилийн өмнөөс л гарч ирсэн учир дээр үед ийм зүйлийг төсөөлөөчгүй байсан байх. 1960 -аад оны эхээр хүүхдээ чөлөөтэй хөдөлж, тоглох боломжтой байлгахын тулд арын суудалд бэхэлгээгүй суулгаж явдаг байв.

11. Хүүхдээ нарны гэрэлд байлгахын тулд тусгай аргууд ашигладаг байв

XX зууны эхэн үед сүрьеэгийн улмаас ээжүүд хүүхдээ аль болох урт хугацаанд задгай, агааржуулалт сайтай, нартай газар байлгахыг эрмэлздэг байв. Үүний тулд хүмүүс цонхондоо уг зүйлийг хийлгэдэг байв.

12. Хүүхдүүд гэдсээрээ унтах ёстой байв

1970-1980 оны хооронд хүүхэд өсгөн хүмүүжүүлэх мэргэжилтнүүд нялх хүүхдийг гэдсэн хэмгээр нь унтуулахыг зөвлөдөг байсан нь энэ нь тэдний хувьд хамгийн аюулгүй байрлал гэж үздэг байжээ. Ийм байдлаар унтах нь бяцхан хүүхдийг гэнэтийн үхэлд хүргэж болзошгүй гэдгийг мэддэггүй байсан байна. Иймийн учир 1994 онд энэхүү нөхцөл байдлыг өөрчилж, нярай хүүхдүүдийг нуруугаар нь харуулан унтуулахыг зөвлөсөн бөгөөд ингэснээр эндэгдлийн тоог 50%-иар бууруулжээ.

Та эдгээр зөвлөмжүүдийн талаар сонсож байсан уу? Та бидэнтэй сэтгэгдлээ хуваалцаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!