Жүжигчин Мөөжиг: Идэржавхлан гуай дүүг минь ийм болгох хүртэл чинь хүндэлж явлаа

Хошин урлагийн Эмоци продакшны жүжигчин З.Ононг хамгийн сүүлд “Бүтэн амьдрал” хэмээх бүрэн хэмжээний олон ангит кинонд тоглосноор нь хүмүүс сайн мэднэ. Тэрээр сүүлийн үед өөрийн нөхөр дуучин П.Идэржавхлангийн хамтаар сошиал контент хийж олны анхаарлыг ихэд татах болсон.

Тэгвэл цахим орчинд жүжигчин З.Ононгийн нүдээ хөx няц болтлоо цоxиулсан зураг дэлгэгдсэн бөгөөд жүжигчин Мөөжиг буюу Ө.Мөнх-Эрдэнэ сошиал хаягаараа дамжуулан дараах мэдэгдлийг хийгээд байсан юм. Тэрээр: “П.Идэржавхлан гуай дүүг минь ийм болгох хүртэл чинь хүндэлж явлаа. Овоо юм болов уу гэж бодож байсан чинь харин овоолсон шороо байж. Жич:Үүрээр уйлж орж ирээд гарахдаа Онон өөрөө та өөрийн бодлоо бичиж шившиг болгоорой гэсэн. Шившиг минь гэж оруулсан байв.”

Харин үнэн хэрэгтээ энэ бол шинэ кино зураг авалтын үеэр авсан зураг бөгөөд тэдний хоорондын наргиа байжээ. Учир нь жүжигчин Онон буюу Ооноо өөрийн цахим хуудастаа шинэ уран бүтээлд оролцож байгаа тухай зургаа нийтэлсэн бөгөөд энэ зурагт жүжигчин Мишээлийн дүү Б.Үжин хамтдаа зургаа авахуулжээ.

Сүүлийн үед шинээр хийж байгаа уран бүтээлүүд маркетингаа иймэрхүү маягаар хийх нь элбэг болжээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!