Холливудын оддын дүрд хүндэтгэл үзүүлж төстэй хувцасласан энэ цаг үеийн алдартай бүсгүйчүүд

Орчин үеийн алдартнууд өмссөн хувцасныхаа загвараар дамжуулан Холливудын домог болсон сайхан бүсгүйчүүдийн дүр төрхийг хүндэтгэдэг. Энэхүү бараг уламжлал болсон үйл явдал нь улаан хивсний ёслол дээр илүү харагддаг.

Бид та бүхэнд дээр үеийн үзэсгэлэнт эмэгтэйчүүдийн хувцаслалтыг өнөө үед хүндэтгэн, дуурайн өмссөн алдартнуудын талаарх мэдээллийг хүргэж байна.

1. Эмили Блант

Эмили Блантын 2021 оны Мет Гала даашинзыг Австри-Америкийн жүжигчин Хеди Ламаррын “Зигфельд охин” киноны даашинзнаас санаа авсан юм.

2. Кендалл Женнер

Энэхүү даашинзыг Одри Хепберн-ийн “Миний шударга бүсгүй” киноны даашинзнаас санаа авсан юм.

3. Билли Эйлиш

Энэхүү гоёмсог даашинзыг Мэрилин Монрогийн Оскарын даашинзнаас санаа авчээ.

4. Женнифер Лопез

Женнифер Лопез 1984 оны “MTV Video Music Awards”-аас Мадоннагийн гоёлын даашинзыг дахин бүтээжээ.

5. Габриэлл Юнион

Габриэль Юнион Эммигийн шагналт жүжигчин Сисели Тайсоныг хүндэтгэхийг хүсчээ.

6. Жижи Хадид

Жижи энэ гайхалтай дүр төрхөөр хуучин тэргүүн хатагтай асан Жеки Кеннеди Онассисыг сэдэвлэжээ.

7. Ким Кардашьян

Энэхүү гайхалтай даашинзыг Чер-ээс санаа авсан нь тодорхой байна. Ким үүнийг 2019 онд болсон Met Gala-ийн дараагийн үдэшлэгт өмссөн байв.

8. Кайя Гербер

Загвар өмсөгч нь Синди Кроуфордийн охин бөгөөд 1981 онд Бианка Жаггер-ийн Met Gala -д өмссөн даашинзтай адил даашинз өмсчээ.

9. Хэлли Бэйли

Дуучин, жүжигчин Тина Турнерээс санаа авсан даашинз өмссөн байв.

10. Яра Шахиди

Хар арьст жүжигчин Жозефин Бейкерийн тайзан дээр байхдаа өмссөн даашинзтай ижил төстэй даашинз өмссөн байв.

11. Трейси Эллис Росс

Трейси Эллис Росс түүний ээж болох Диана Россоос сэдэвлэсэн ба жүжигчин ээжийнхээ “Mahogany” киноноос санаа авсан байна.

12. Жемма Чан

Жемма Чан 1934 онд Анна Мэй Вонгын даашинзнаас санаа авсан харагдаж байна.

13. Зендаяа

Зендаяа дуучин Бейонсегийн 2003 оны даашинзнаас санаа авч дэлхийн супер одыг хүндэтгэсэн байна.

14. Кайли Женнер

Кайли Женнер ” Gentlemen Prefer Blondes” киноны Мэрилин Монрогийн дүр төрхийг харуулсан байна.

Эдгээр даашинзны талаар та юу гэж бодож байна вэ? Та бидэнтэй сэтгэгдлээ хуваалцаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!