Гентэй ямар ч холбоогүй зарим хүмүүсийн урт насалдаг 8 шалтгаан

Бүх хүмүүс өөрсдийгөө хэр урт наслахыг мэдэхгүй. Гэхдээ дэлхийд дундаж наслалтаараа тэргүүлдэг улс орнуудын хүмүүс өөртөө ихээхэн арчилгаа хийдэг байна. Энэ нь эрүүл, идэвхтэй, аз жаргалтай амьдралын хэв маяг бөгөөд дээр нь нэмээд генетикийн багахан туслалцаа юм.

Бид та бүхэнд дор дурдсан гайхалтай судалгаануудын урт наслах аргуудаас хуваалцаж байна.

1. Зөв ген, аз жаргалтай амьдралын хэв маяг, бага зэрэг математик

Эрдэмтдийн үзэж байгаагаар зуун настай хүмүүсийн нэг нийтлэг зүйл байдаг. Тэдний амьдралын хэв маяг бол нөхөрлөл, гэр бүлийн холбоо, дасгал хөдөлгөөн, стрессийг сайн даван туулах явдал юм. Дэлхийн хамгийн өндөр настан бол 118 настай Японы иргэн Кейн Танака бөгөөд итгэл үнэмшил, гэр бүл, нойр, хооллолт , математикаар хичээллэх зэрэг нь түүний урт наслах шалтгаан болсон. Урт насалсан хүмүүсийн хүүхдүүд эрүүл саруул байж урт наслах магадлал өндөр байдаг аж.

2. Залуухан ээжтэй байх

Залуухан ээжтэй хүмүүс бусдаас илүү урт наслах магадлал өндөр байдаг. Судалгаагаар 25 ба түүнээс доош насандаа хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүд хүүхдийнхээ насыг уртасгадаг болохыг тогтоожээ. Үүний шалтгааныг хараахан тогтоогоогүй байгаа боловч эхийн эсүүд тодорхой үүрэг гүйцэтгэдэг болохыг судалгаа харуулж байна.

3. Үнэнч нөхөрлөл

Энэхүү судалгаагаар ганцаардмал байдал, ганцаардал нь бидний амьдралд таргалалт, хоолны дуршил буурах гэх мэт сөрөг нөлөө ихтэй байдгийг харуулжээ. Илүү аюул нь стресс бөгөөд үүнээс үүдэн урт наслахгүй байх шалтгаан болдог. Залуу үеийнхэн үүнд хамгийн ихээр өртдөг. Судалгааны хамтран ажиллагч доктор Тимоти Смитийн хэлснээр ганцаардал нь тамхи татах, архи уухтай адил бидэнд аюултай юм гэжээ.

4. Кофе ихээр уух

“Цэнхэр бүсүүд” судалгааны ажил нь National Geographic-аас дэлхийн хамгийн олон зуун настнуудын амьдралын хэв маягийг судалсан судалгааны төсөл юм. Энэхүү судалгааны хамгийн сайн зүйл бол цай уух явдал байв. Ногоон цай нь бидний эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлдэг тул уух зүйлсээс хамгийн сайн төрөл гэж тооцогддог. Харин кофе ихээр уух нь таны эрүүл мэндэд маш муу нөлөөтэй.

5. Бие махбодь чийрэг байх

Шведэд хийсэн судалгаагаар бие бялдрын хувьд чийрэг биш хүмүүс эрүүл мэнд, сэтгэцийн өвчнөөр өвчлөх эрсдэл өндөр байгааг харуулжээ. Булчингийн хүч дунджаас дээгүүр байгаа хүмүүст урт наслах магадлал 20-35% байдаг. Тэд мөн сэтгэцийн өвчнөөр өвчлөх магадлал багатай байдаг байна.

6. Илүү их самар идэх

Самар нь уураг, эслэг, антиоксидант, витамин, эрдэс бодисоор баялаг юм. Долоо хоногт дор хаяж 3 удаа самар хэрэглэдэг хүмүүс эрт нас барах магадлал 39% -иар бага байдаг гэсэн өөр нэг судалгаа бий.

7. Аз жаргалтай байх

Судалгаанаас үзэхэд амьдралын сэтгэл ханамж, өөдрөг үзэл, эерэг сэтгэл хөдлөл нь бидний эрүүл мэндэд тустай төдийгүй урт наслалтыг нэмэгдүүлэх боломжтой юм. Мөн бас нэгэн судалгаагаар аз жаргалтай хүмүүс аз жаргалгүй хүмүүсээс 18% урт насалж чадна гэжээ. Кейн Танака бол сайхан, аз жаргалтай амьдралын тод жишээ юм.

8. Илүү дэг журамтай, зохион байгуулалттай байх

Зохион байгуулалттай, сахилга баттай, үр дүнтэй, зорилгодоо чиглэсэн байх нь бидний ажилд төдийгүй хувийн амьдралд ч тустай. Бага насны охид болон залуусыг хөгшрөх хүртэл явуулсан судалгаагаар зохион байгуулалттай, сахилга баттай хүмүүс эдгээр зан чанарыг хэвшүүлдэггүй хүмүүсээс 11% урт насалдаг болохыг тогтоожээ.

Та уг судалгаануудын талаар ямар сэтгэгдэлтэй байна вэ? Та бидэнтэй сэтгэгдлээ хуваалцаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!