Францад нээгдсэн “Squid Game” pop up дэлгүүрийн гадна дугаарлаж зогссон хүмүүс үймээн дэгдээж, замбараагүй байдал үүсгэжээ

Дэлхий нийтээр шуугиан тарьж чадсан “Squid Game” цувралыг хүн бүхэн шимтэн үзсэн. “Netflix”-ийн хамгийн алдартай цуврал хэмээгдэх болсон тус киноны pop up store 10 сарын 2-нд Франц улсын Парис хотод нээгджээ. Дэлгүүрийн тохижилт яг л кинон дотор ороод ирсэн мэт сэтгэгдлийг хүмүүст төрүүлэхийн зэрэгцээ чихэр хайлуулах тоглоомыг ч хүн бүрт тусгайлан бэлдсэн байна.

Энэхүү дэлгүүрт орж үзэхийн тулд хүмүүс 1 км орчим оочерлож, 7 цаг гаруй зогссон байна. Дэлгүүр рүү хүмүүсийг тоо тоогоор нь оруулж, тодорхой хугацаа зааж, цагийг хөгжилтэй өнгөрүүлэх боломжийг олгосон аж. Харин гадаа хүлээж зогсох хүмүүсийн нөхцөл байдал таатай байсангүй. Удаан хүлээсэн хүмүүс хоорондоо маргалдаж, эмх замбараагүй байдал үүссэн байна.

Хүмүүс хоорондоо маргалдаж, эхлээд эрэгтэй эмэгтэй хоёр хүн муудалдаж цаашлаад зодолдож эхэлсэн байна. Үүнийг нь харж зогссон хүмүүс болиулахын оронд нэг нэгнийгээ өмөөрч, зодолдож улмаар олныг хамарсан замбараагүй байдал болсон аж. Тус үймээнийг цагдаа нар ирснээр зогсоож чадсан байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!