Таны утасыг яг л шинээр авсан мэт ажиллагааг нь хурдасгах 8 арга

Таны утас анх авсан шигээ хурдан биш болчихсон юм шиг санагдаж байсан уу? Хэрэв тийм бол бидний бэлтгэсэн мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Утасныхаа хурдыг сэргээхийн тулд утсаа дахин ачаалах нь хамгийн эхний алхам юм. Хэрэв таны утас санах ойн багтаамж багатай бол та шинээр гарсан хувилбар болон шинэчлэлтүүдийг хийх гэж яарах хэрэггүй.

Бид та бүхэнд таны утасныхаа хурдыг нэмэгдүүлж, ашиглалтын хугацааг уртасгах 8 ухаалаг аргыг хуваалцаж байна.

1. Долоо хоногт 3 удаа дахин ачаалах

Шинэ аппликейшнүүдийг ашиглах, татаж авах үед бидний утасны RAM(Шуурхай санах ой) илүү ачаалладаг. Тиймээс бага зэрэг цэвэрлэж зай гаргахын тулд 7 хоногт 3 удаа унтрааж, асаах хэрэгтэй. Илүү хялбар болгохын тулд та тохиргооны цэсээ ашиглан хүссэн өдрөө сонгон автоматаар шинэчлэхийг сонгоорой.

2. Зөвхөн Wi-Fi ашиглан програмыг шинэчлэх

Аппликейшнээ шинэчлэх нь чухал зүйл юм. Гэхдээ та дата ашиглаж байхдаа програмуудаа шинэгчлэх нь маш буруу зүйл юм. Учир нь олон програмууд зэрэг шинэчлэх нь хэт их багтаамж эзэлдэг бөгөөд таны датаг маш хурдан дуусгадаг. Энэ нь таны утасны ажиллагааг ч давхар удаашруулдаг.

Та апп-уудаа шинэчлэхдээ Wi-Fi-г сонгосноор таны утсанд хэт их ачаалал ирэхгүй. Хамгийн ихдээ 100 МБ -аас дээш хэмжээтэй програмыг шинэчлэхийн тулд та датагаа ашиглахгүй байх нь дээр.

Датаг аль болох бага ашиглахыг зөвлөж буй бас нэг шалтгаан бол энэ нь таны төхөөрөмжийг удаашруулдаг ба батарейг муу болгодог явдал юм.

3. Хэрэв та орчны дэлгэц ашиглаж байгаа бол үүнийгэ унтраагаарай

Энэ бол дэлгэцийн түгжээг тайлахгүйгээр мэдэгдлээ хялбархан харах боломжийг олгодог гайхалтай зүйл юм. Гэсэн хэдий ч энэ нь таны батерейг бусад тохиргооноос илүү хурдан муутгадаг бөгөөд энэ нь таны утасны насжилтанд сөрөг нөлөө үзүүлдэг. Зөвхөн үүгээр зогсохгүй утсаа цэнэглэж байх үед ч гэсэн уг дэлгэц үргэлж асаалттай байдаг бөгөөд цэнэглэлт маш удаан байх болно.

4. Chrome дээр дата хэмнэгчийг идэвхжүүлэх

Дата хэмнэх тохиргоог идэвхжүүлэх нь таны утсанд маш их тустай. Баттарей болон бусад үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг. Мөн энэ тохиргоо нь бидний үзэж буй хуудсыг 30%, бидний үзэж буй видеог 50% -иар хурдыг ихэсгэдэг. Тиймээс дата бага ашигладаг бөгөөд интернетийг илүү хурдтай ашиглах боломжтой.

5. Системийн санах ойг өдрийн турш хэд хэдэн удаа цэвэрлэ

Ихэвчлэн андройд систем шаардлагагүй програм болон мэдээллийг автоматаар хааж байдаг ч та өөрөө санах ойг цэвэрлэж байх нь зүйтэй юм. Өдрийн турш системийн санах ойг хэдэн удаа цэвэрлэх нь таны утасны хурдыг нэмэгдүүлэх болно.

6. Програмын өөр хөнгөн хувилбарыг суулгах

Цоо шинэ утас хүртэл зарим хүнд програмыг боловсруулахад бэрхшээлтэй тулгардаг бөгөөд энэ нь таны утасны хурданд нөлөөлдөг. Тиймээс програмуудын хөнгөн хувилбарууд нь таны утасыг удаашруулахгүйгээр сайн ажиллагааг хадгалж чадна.

Энэ нь таны утас жаахан хуучирсан, санах ой нь тэг рүү ойртсон тохиолдолд онцгой чухал юм.

7. Хэт их шинэчлэх, сайжруулалт хэрэггүй

Хэрэв таны утас цоо шинэ биш бол шинэ хувилбарууд болон сайжруулалтууд хурдыг удаашруулна. Түүнчлэн, хэрэв таны санах ой багтаамж бараг дүүрсэн бол шинэчлэлтүүдээр үүнийг багасгах нь хурданд сөргөөр нөлөөлнө.

8. Утсаа хэт өндөр температурт өртөхөөс зайлсхий

Төхөөрөмжүүд маш хүйтэн эсвэл хэт халуун температурт өртсөн тохиолдолд батерей нь мууддаг. Тиймээс бид халуун өдрүүдэд утсаа нарны гэрэлд байлгахгүй байхыг зөвлөж байна. Түүнчлэн хэрэв дуудлага хийх эсвэл чиглэл хайх шаардлагатай бол хүйтэн жавартай үед утсаа гаргахгүй байхыг зөвлөе.

Та утасныхаа ажиллагааг хурдасгахын тулд ямар арга хэрэглэдэг вэ? Та бидэнтэй санал бодлоо хуваалцаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!