Бидний анзаарч байгаагүй шилдэг кинонууд дээрх сонирхолтой алдаанууд

Киноны баатруудын хувцас болон нүүр будалтыг тодорхой түүхэн цаг үетэй нь нийцүүлэхийн тулд олон арван мэргэжилтнүүд ажилладаг. Гэсэн хэдий ч маш сайн бүтээл дээр ч  жижигхэн алдаа байсаар байдаг.

Бид та бүхэнд гайхалтай түүхэн кинонууд дээрх алдаануудын талаарх мэдээллийг хүргэж байна.

1. Титаник

Энэхүү кино нь Эдвардийн эрин үед хийгдсэн. Нэгэн үзэгдэлд бид Рөузын ээж охиныхоо корсетийг хичээнгүйлэн янзалж байгааг хардаг. Гэсэн хэдий ч кинонд үзүүлсэн зүйл нь тухайн үеийнхтэй тохирохгүй байна. Түүний өмссөн героин загвар нь түүний цээжийг бүрэн бүрхсэн байна. Харин өнгөрсөн зууны эмэгтэйчүүд хөхнийхөө хэлбэрийг онцлохын тулд хөхнийхөө доогуур цацган шугамтай корсет өмсдөг байсан аж.

2. Бяцхан хатагтай нар

Викторийн эрин үеийн охидыг капотгүйгээр төсөөлөх бараг боломжгүй юм. Гэсэн хэдий ч Луиза Мэй Алкоттын “Бяцхан хатагтай нар” романы хамгийн сүүлийн үеийн дэлгэцийн бүтээлд хувцасны дизайнерууд энэхүү дагалдах хэрэгслийг салгаж, сүрэл малгайгаар солих эсвэл баатруудыг ямар ч малгайгүй тоглуулсан.

3. Элизабет: Алтан үе

Элизабет: Алтан үе кинонд Сир Уолтер Релейгийн дүрийг бүтээсэн Клайв Оуэн арьсан гутлаа хэзээ ч тайлдаггүй ба тэр ч байтугай энэ гуталтайгаа хатан хаантай уулзахаар очдог. Жинхэнэ Уолтер Рэлэй хатан хааны дэргэд ан хийх, морь унах зориулалттай гутал огт өмсдөггүй байсан. Дундад зууны үеийн язгууртнуудын хувцасны шүүгээ нь бидний ихэвчлэн кинон дээр үздэгээс хамаагүй өөр байв. Ихэнх тохиолдолд язгууртнууд гоёмсог арьсан гутал, оймс өмсдөг байв.

4. Мулен Руж

Мулен Руж хөгжмийн кинонд Николь Кидман маш гайхамшигтай харагддаг. Гэвч харамсалтай нь түүний хувцаснуудын бараг нэг нь ч бодит байдалтай нийцдэггүй. Парисын алдарт кабарет бүжигчдийн хувцас нь дэрвэгэр банзал, том цагаан панталоноос бүрддэг байв. Мөн тэд хөлөндөө торон тирко биш зузаан хар оймс өмсдөг байв.

5. Болейн охин

Дундад зууны үеийн тухай харуулсан кинонууд дээр ихэнх дүрүүд нь мөрөө ил гаргасан корсет өмсдөг бөгөөд уг кинон дээр ч гэсэн ялгаагүй байдаг аж. Гэсэн хэдий ч бодит байдал дээр тэр үеийн эмэгтэйчүүд өөрсдийгөө хүйтнээс хамгаалахын тулд корсетны дотуур заавал торго эсвэл даавуу, силкээр дотуур хувцас хийж өмсдөг байсан.

6. Бриджертон

Бриджертон хэмээх телевизийн цуврал кинонд жүжигчид нүцгэн бие дээрээ хатуу корсет өмсдөг. Дафне Бриджертоний нуруун дээрх хатуулагтай корсет өмссөний улмаас үүссэн зураасыг бид харж болно. Дээр дурдсанчлан тухайн үеийн эмэгтэйчүүд корсетны дотуур заавал дотуур хувцас өмсөх шаардлагатай байсан ба ийм төрлийн корсет нь тэдний заавал өмсөх шаардлагатай хувцаснуудын нэг байв.

7. Грийс

Энэхүү Грекийн хөгжмийн киног 1958 онд бүтээсэн ба гол дүрүүдийн нэг Сэнди маш зэрлэг үс засалттай харагдаж байна.

Түүний хар гялалзсан өмд нь тухайн үеийн загвартай огт нийцдэггүй. Тэд нухацтай хандаагүй байсан учир 1959 он хүртэл патентлагдаагүй аж.

8. Энола Холмс

Түүний хувцаснуудын ихэнх нь төгс нарийвчлалтай хийгдсэн боловч зарим алдаа байсаар байна. Зарим хувцасны элементүүд тухайлбал: бургунд даашинз, ягаан даашинзны юбка нь 1880-аад оны загвараас илүү 1870-аад оны загварыг дуурайсан байна. Нэмж хэлэхэд бургунд даашинзны зах нь хэт задгай харагдаж байна. Тухайн үеийн залуу охин хэт задгай даашинзтай гудамжаар алхахыг хүсэхгүй байх.

9. Диваажингийн хаант улс

Орландо Блумын тоглосон дүр болох Балиан хэдийгээр зоригтой хүн байсан ч дуулга өмсөөгүй байлдааны талбар дээр гарч ирж зүрхлэхгүй л болов уу.

10. Миний шударга хатагтай

20-р зууны эхэн үеийн хамгийн алдартай үс засалт (киноны үйл явдал 1912 оныг харуулсан) нь зөөлөн буржгар дугуйрсан хэв маяг байв. Энэ үс засалт нь тэр үед тренд байсан өргөн малгайг дэмжих зорилгоор хийгддэг байв. Гэхдээ кинонд Одри Хепберний өндөрлөсөн үсний засалт тэр үед огт боломжгүй зүйл байв.

11. Бардамнал ба өрөөсгөл үзэл

Кино ба романы үйл явдал 1811-1812 онуудын үед өрнөдөг. Тухайн үед охид үсээ өндөрлөж боодог байсан ба тэдний үсний гол элемэнт нь духыг тойрсон буржгар үс байв. Мэдээжийн хэрэг тэд үсээ огт сул боодоггүй байсан.

12. Эмма

Гвинет Пэлтроугийн тоглосон Эмма бас малгай өмсөөгүй харагдаж байна. Киноны туршид эмэгтэй малгай өмсөөгүйгээр гадаа гарах нь бодит байдал дээр төсөөлөх ч хэрэггүй зүйл юм. 1810-аад оны үед нэр хүндтэй хатагтай бүхэн нарны болон цаг агаарын тааламжгүй байдлаас хамгаалдаг малгайны цуглуулгатай байсан бөгөөд энэ нь түүний статусыг илэрхийлдэг байв.

Бонус:

20-р зууныг хүртэл гоо сайхны дээд нь мяраалаг дур булаам эмэгтэйчүүд байв. Энэхүү чиг хандлагыг урлагийн бүтээлүүд, ялангуяа тухайн үеийн алдартай зураачдын зураг дээрээс харж болно. Сэргэн мандалтын үеийн уран бүтээлчид, элэглэн дуурайгчид, тэр ч байтугай кубистууд мярааалаг эмэгтэйчүүдийг магтдаг байв.

Гэсэн хэдий ч бид түүхэн кинон дээр хацар нь хонхойсон, туранхай гуалиг орчин үеийн гоо сайхны хэлбэрийг ихэвчлэн хардаг. Үүний тод жишээ бол дур булаам Кейра Найтли юм. Жүжигчин бүсгүй тэр үеийн гоо үзэсгэлэнгийн үзэл санаанаас нилээдгүй хол байсан ч үзэгчид түүний бүтээлд дуртай байдаг.

Та кинон дээрх ийм алдааг анзаарч үздэг үү? Та тэдний талаар юу гэж бодож байна вэ?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!