Төмсний шүүс ууж эрүүлжсэн олон хүнийг би танина. Энэ яг л тариа тариулсан мэт үйлчилдэг шүү!

Эрүүл байх шиг жаргал гэж үгүй. Гэхдээ эрүүлжихийн тулд та заавал эмнэлэг орох хэрэггүй. Эрүүл байгалийн бүтээгдэхүүнийг хэрэглэж, өвчин зовлонгүй удаан амьдраарай. Миний өнөөдөр танд танилцуулж буй бүтээгдэхүүн бол төмсний шүүс юм. Үүнийг ууж эрүүл мэндээ аварсан, одоо ч хамгаалж яваа олон хүнийг би танина. Тэд бүгдээрээ хөнгөн шингэн, цэвэрхэн царай зүстэй, их эерэг хандлагатай болж өөрчлөгдсөн. Бүр миний нүдэн дээр өдөр өдрөөр өөрчлөгдөж байсан тул би төмсний шүүсийг гайхалтай ид шидтэй хэмээн ойлгох болсон юм.

Өмнөд Африкаас гаралтай энэ ногоонд С, В, В6, РР, К зэрэг амин дэм агуулагдаж байдаг. Энэ нь цусны даралт хэлбэлзэх, толгой өвдөх, бамбай булчирхай томрох гээд олон төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлж, эмчлэн анагаах нөлөө үзүүлдэг аж. Та өдөрт 300 гр төмс хоолондоо хэрэглэвэл өдрийн С аминдэмийн хэрэгцээнийхээ 70-75% -ийг авна.

Харин 400 гр төмс идвэл калийн хэрэгцээгээ бүрэн хангаж чадна. Шинэ ургацын төмсөнд С аминдэм 25 мг байдаг бол өвлийн төмс, эсвэл хоёр cap хадгалсан төмсөнд энэ хэмжээ 12 мг хүртэл буурсан байдаг аж. Төмсөн дэх глюкоз нь хүний биед амархан шингэдэг тул зүрх судасны үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг хэмээн эрдэмтэд баталж байна. Мөн төмс нь зүрхний агшилтыг сайжруулах нөлөөтэй калийг хамгийн ихээр агуулдаг. Үүнээс гадна ходоодны архаг хэлбэрийн үрэвслийн үед түүхий төмсний шүүс хамгийн сайн эм болдог.

Төмсний шүүс С амин дэмээр баялаг тул ходоодны хүчлийг хэвийн болгож, гэдэсний үйл ажиллагааг зохицуулан, өвдөлтийг намдаадаг аж.

Төмсний шүүс бэлтгэх арга:

Энэ нь их энгийн. Та төмсөө хальсалж, хэрчээд шүүс бэлтгэгч төхөөрөмжинд хийгээрэй. Ингээд л төмсний шүүс бэлэн болох юм. Гэхдээ та зөвхөн шинэ ургацын, сайн чанарын төмс сонгон хэрэглэх ёстойг анхаар. Эс бөгөөс энэ нь эсрэгээрээ таны эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!