Бидний огт төсөөлж байгаагүй гүнзгий утга санааг илэрхийлсэн хатан хааны гэр бүлийн хүмүүсийн эд зүйлс

Хатан хааны гэр бүлийн гишүүдийн эдэлж хэрэглэдэг гоёл чимэглэл эд зүйлс нь хэзээ ч санамсаргүй байдаггүй. Тэдний цүнх ээмэг, зүүлт зэрэг нь өмссөн хувцастайгаа зохицдог ба олон ач холбогдолтой байдаг.

Бид та бүхэнд Английн хатан хааны гэр бүлийн хүмүүсийн өмссөн хувцас болон гоёл чимэглэл тэдгээрийн гүн гүнзгий утгын талаарх мэдээллийг хүргэж байна.

1. Диана гүнжийн толгойн зүүлт

Диана гүнж нь дээдсийн хувцасны загварын жинхэнэ үлгэр дуурайлал байсан бөгөөд түүний хувцаслалтын олон сонголт гүнжийн хувьд маш зоригтой алхам байжээ. 1985 онд Диана Австралийн Мельбурн хотод болсон нэгэн үйл явдалд хааны гэр бүлийн өв залгамжлагч зүүлтийг зүүж байхдаа хааны гэр бүлийн хувцаслалтын дүрмийг зөрчжээ.

Маргад эрдэнийн чокер нь хатан хаан Мэригийнх бөгөөд түүний үнэт зүйлсийн нэг хэсэг байжээ. Гэсэн хэдий ч диана түүнийг духан дээрээ зүүсэн.

2. Диана гүнжийн хуримын титэм

Хуримын ёслолын үеэр зүүсэн Диана гүнжийн толгой дахь титэм нь түүний гэр бүлийн өв юм. Очир алмаазан титэм нь бараг зуун жилийн турш Спенсерийн гэр бүлд харьяалагддаг байсан бөгөөд энэ нь түүхийн янз бүрийн хугацаанд Дианагийн гэр бүлийн харьяанд орсон төдийгүй хэд хэдэн үнэт эдлэлээр хийгдсэн түүхийн том өв байв. Хуримын ёслолын дараа Диана хэд хэдэн удаа Спенсер титэмийг зүүсэн бөгөөд түүнийг 1997 онд нас барсных нь дараа титэм Дианагийн гэр бүлд өнөөг хүртэл хадгалагдан үлджээ. Харин 2018 онд Дианагийн зээ охин Селиа Маккоркодэйл хуримын ёслолдоо Спенсерийн титэмийг зүүсэн байв.

3. Кейт Миддлтоны хуримын ээмэг

Яг л Диана гүнж шиг хуримынхаа өдөр Кейт Миддлтон гэр бүлийнхээ уламжлалыг хүндэтгэсэн зүйл зүүсэн байв. Кейтийн хуримын ээмэг нь эцэг эхийнх нь бэлэг байжээ. Очир алмаазан ээмэг нь царсны навч хэлбэртэй бөгөөд голд нь алмаазан боргоцой байрлуулсан байдаг. Яагаад царсны боргоцой гэж? Ээмэгний загвар нь Миддлтоны гэр бүлийн сүлд болох Кэтрин, Филиппа, Жеймс гэсэн 3 ах, эгчийгээ дүрсэлж төлөөлсөн царсны боргоцойтой болохыг харуулж байна. Царс бол Англид түгээмэл байдаг мод бөгөөд тэдгээр нь хүч чадлыг бэлэгддэг.

4. Диана гүнжийн цүнх

Диана гүнжийн бяцхан цүнх зөвхөн уруулын будаг хийгээд зогсохгүй илүү их зорилготой. Тэрээр уг цүнхийг барьж машинаас буусан шалтгаан нь хөхөө нуухад ашигласан. Мөн гүнж дэлхийн хамгийн их папарацид өртөж байсан эмэгтэйчүүдийн нэг байсан учир түүний зургууд дээр богино даашинз өмсөөд жижигхэн цүнхийг хөхөө хаах зориулалтаар барьсан зургууд олон байжээ.

5. Меган Марклийн хуримын цэцгийн баглаа

Меганы хуримын цэцгийн баглаа нь жижиг боловч том ач холбогдолтой байв. Энэ нь анхилуун үнэртэй сараана, мэлрэг цэцэг гэх мэт өөр өөр цэцгүүдээс бүрдсэн бөгөөд хунтайж Харрид Кенсингтоны ордны цэцэрлэгээс сүйт залуудаа зориулж сонгосон хэд хэдэн цэцгийг багтаасан байв. Мөн цэцгийн баглаа нь Диана гүнжид түүний дуртай цэцэгээр мартагдаагүй дурсгалыг бэлгэдэж хүндэтгэл үзүүлжээ.

6. Гүнж Беатрисын ач холбогдолтой мессеж бүхий гар цүнх

Гүнж Беатрисд “Cool Be Nice” гэсэн уриа бүхий хэд хэдэн цүнх байдаг. Энэ хэллэг нь гүнжийг сурталчлахад тусалсан дээрэлхэлтийн эсрэг компанит ажлын дохио юм. Энэхүү компанит ажил нь эелдэг байдал, хүндэтгэл, харилцааны ёс суртахууныг дэмждэг бөгөөд дээрэлхэлтээс болж зовж буй өсвөр насны хүүхдүүдийг дэмжих зорилготой юм. Яагаад энэ компанит ажлыг дэмжихээр шийдсэнийг асуухад Беатрис энэ шийдвэрийг өөрийн хувийн туршлагаас үүдэлтэй гаргасан бөгөөд бага наснаасаа олон зүйлд шүүмжлэлд өртөж байснаа хүлээн зөвшөөрчээ.

Та хааны гэр бүлийн хүмүүсийн хэрэглэж буй эд зүйлсийн талаарх өөр мэдэээллийг мэдэхүү? Та бидэнтэй сэтгэгдлээ хуваалцаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!