Гэртээ хүүхдээ хараад суудаг ээжүүд хэр хэмжээний орлого олох ёстойг судалгаагаар тогтоожээ

Гэртээ хүүхдээ харна гэдэг хамгийн хэцүү ажлын нэг гэдгийг зарим хүмүүс сайн ойлгодоггүй. Гэсэн хэдий ч бяцхан үрстэйгээ хамт цагийг өнгөрөөхөд төвөгшөөдөг эцэг эхчүүд үгүй бизээ. Бид та бүхэнд эцэг эх байна гэдэг олон гар хөлтэй мэт бүхий л зүйлийг амжуулж байх тэрхэн хугацаандаа хүүхэддээ болон гэртээ хэр их мөнгө зарцуулдаг болох талаар судалгааны үндсэн дээр хийгдсэн нийтлэлийг хүргэж байна.

Гэртээ хүүхдээ хардаг эцэг эх байна гэдэг хамгийн том хариуцлага

Гэртээ хүүхдээ асардаг эцэг эх байна гэдэг нь бидний бодож байгаагаас ч илүү том хариуцлага юм. Нэгэн цахим эх сурвалж болох Salary.com-ийн мэдээллээр нялх үрээ хүлээж авсан гэр бүлд ямар их хариуцлага ирдгийг харуулсан ба шинэхэн ээжүүд гэрийн үйлчлэгч, хоолны дэглэмийн эмч, өдөр өнжүүлэх төвийн багш мөн гэртээ байгаа ээжүүд ч гэсэн сүлжээний администратор, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн харилцааны менежер, тэр ч байтугай амралтын газрын хөтчөөр ажилладаг байна.

Бүгдийг нэг дор хийх ажлын өртөг хэд вэ?

Ээжүүдийн хийдэг бүх ажлын бодит цалингийн судалгааг хийсэн ба 2019 онд ээжүүдийн дундаж цалин 485 сая төгрөг байв. Судалгаагаар эцэг эхчүүд нэгэн зэрэг 30 орчим зүйлийг зэрэг амжуулдаг ба ээжүүд үүнийхээ хажуугаар нягтлан бодогч, интерьер дизайнер, худалдан авагч, ложистикийн шинжээч, тэр байтугай шүүгчээр ажилладаг байна.

2021 оны судалгаагаар хамгийн өндөр цалингийн хэмжээг харуулжээ

Уг судалгааг 2021 онд хийсэн бөгөөд 19000 ээж хамрагдсан байна. Үр дүнд нь гэртээ хүүхдээ хардаг эцэг эхчүүд нийт 183 орчим сая төгрөг авах ёстой. Мөн урамшуулал, илүү цагаар ажиллах, аюулын төлбөр гэх мэт компаниудын санал болгож буй нэмэлт мөнгийг тоолсон ба гэртээ хүүхдээ хардаг эцэг эх нь жилд 200,000 доллараас илүү орлого олох боломжтой.

Эцэг эхийн цалин хөлс асар их маргаантай байдаг

Өнөө үед АНУ-д 5 эцэг эх тутмын 1 нь гэртээ хүүхдээ асардаг. Хүүхэд асрах нь маш өндөр цалинтай байх ёстой хэцүү ажил гэдгийг олон хүмүүс хүлээн зөвшөөрч байна. Гэсэн хэдий ч ээж аав нарт зохих цалинг өгөх ёстой бүрэн хөтөлбөр байдаггүй.

Та гэртээ хүүхдээ асрахад ямар бэрхшээл тулгардаг вэ? Та бидэнтэй сэтгэгдлээ хуваалцаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!