Бодит амьдрал дээр хэзээ ч биелэх боломжгүй кинон дээр гардаг зүйл

Кино амьдралаас сэдэвтэй гэдэг ч үнэн хэрэгтээ амьдралаас тасарсан хэсгүүд маш их ажиглагддаг. Заримдаа бүр үзэж байгаад өөрийн эрхгүй “Ийм юм гэж хэзээ ч байхгүй” хэмээн хашхирмаар санагддаг биз дээ. Яг л ийм мэдрэмж төрүүлэх, амьдралаас дэндүү хол киноны хэсгүүдийг танилцуулж байна. Хамгийн гол нь тэдгээр үзэгдлүүдийг олон кинонд давтан харуулдаг нь асуудал юм.

Үсээ сул тавиад хоол хийх

Үсээ задгай тавьчихаад хоол хийх шиг төвөгтэй зүйл байдаггүй. Мөн үс унаад хоолонд ороод явчихна. Энэ мэтчилэн цөөнгүй асуудлаас болж, бүсгүйчүүд хоол хийхдээ заавал үсээ боодог. Харин кинон дээр бол сайхан бүсгүйчүүд сул тавьсан үсээрээ гайхуулж, хоол хийж харагддаг.

Өглөө төгс нүүр будалттай сэрэх

Өглөө сэрэхдээ хүртэл төгс нүүр будалттай байна гэдэг үнэхээр боломжгүй зүйл. Нэгдүгээрт бүсгүй нүүрний будгаа арилгаж унтсан байгаа. Хоёрдугаарт будагтайгаа унтсан байлаа гэхэд өглөө тэгж сайхан харагдахгүй л болов уу. Тиймээс бодит амьдралаас хамгийн хол зөрүүтэй киноны хэсэг бол яахын аргагүй өглөөг үзэсгэлэнт царайтайгаар угтах бүсгүй юм.

Өндөр өсгийт дээр чадварлаг гүйх

Өндөр өсгийт дээр чадварлаг гүйх бүсгүйчүүд кинон дээр олон гардаг. Харин бодит амьдрал дээр ингэж гүйж чадах бүсгүй хэд байгаа бол?

Тэрбумтан залуу эгэл жирийн бүсгүйтэй гэрлэх

Кино, хүүхэлдэйн кинон дээр ч үргэлж л баян залуу, ядуу эгэл бүсгүйд дурлаж, хуримаа хийдэг. Гэхдээ бодит амьдрал дээр бол баян залуус амжилттай карьертай яваа бүсгүй эсвэл баян айлын охинтой л амьдралаа холбодог. Үлгэрт итгээд ханхүүгээ хүлээж суух хэрэггүй шүү бүсгүйчүүдээ. Энэ бүгд кино гэдгийг санаарай.

Аймшигтай үйл явдлуудын дараа ч гэсэн төгс харагдах

Зомбигийн дайралт, байгалийн гамшиг гээд л төрөл бүрийн аймшигтай зүйлтэй нүүр тулсны дараа ч үзэсгэлэнтэй, төгс харагдах бүсгүйчүүдийг кинонд дүрсэлдэг. Харин бодит амьдрал дээр ийм зүйл тохиолдоно гэж мөрөөдөх ч хэрэггүй.

Үсээ өөрөө үсчин шиг тайрах

Үсээ толинд харж байгаад л хайчилсан бүсгүйчүүд олон мянган төгрөг төлж үсчинд тайруулснаас хамаагүй дээр үстэй болчихдог. Ийм зүйл үнэхээр байж болно гэж үү?

Аюултай газар зохисгүй хувцас өмсөх

Киноны гол дүрийн халуухан охид ой шугуйд төөрөхдөө, амь өрссөн аюултай газар ирэхдээ үргэлж хэтэрхий задгай хувцасласан байдаг. Ийм зүйлийг бодит амьдрал дээрээс хайгаад ч хэрэггүй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!