Биеийн илүүдэл үсээ авахгүй байх нь таны амьдралд илүү сайнаар нөлөөлдөг 6 шалтгаан

Биеийн илүүдэл үс бол олон хүмүүсийн хувьд асуудал юм. Тиймээс бидний ихэнх нь эдгээр үсийг олон төрлийн аргаар арилгадаг. Гэхдээ байгалиасаа заяасан эдгээр үсийг хусах нь тийм ч сайн зүйл биш юм. Бид та бүхэнд биеийн илүүдэл үсээ хэвээр үлдээснээр ямар үр дүнд хүрэх талаар сонирхолтой мэдээллийг хүргэж байна.

1. Бусад хүмүүс таныг ямар сэтгэл татам болохыг мэдрэх болно

Нэгэн судалгаараар бидний байгалийн үнэр нь илүү сэтгэл татам болгодог бөгөөд хөлсний булчирхай нь феромоныг ялгаруулахад тусалдаг бол биеийн үс нь үнэрээ тараахад тусалдаг байна.

2. Та өөрийгөө бага зэргийн зовлонгоос ангижруулж чадна

Илүүдэл үсийг хусах, вакс хийлгэх нь эмзэг арьстай хүмүүст өвдөлт, цочрол, улайлт үүсгэдэг. Гэсэн хэдий ч үүнийг олон эмэгтэйчүүд хийлгэсээр л байгаа билээ. Гэхдээ үүнийг хийлгэхдээ та олон удаа биш зарим үед арьсаа амрааж байх нь зүйтэй юм.

Илүүдэл үстэйгээ тэмцдэг ихэнх эмэгтэйчүүд тууралт, улайлт зэргийн асуудалтай олон удаа нүүр тулдаг төдийгүй арчилгаагаа улам сайжруулахын тулд санхүү ихээр шаардагддаг байна.

3. Энэ нь танд бие махбодийн хувьд илүү сайн мэдрэмж төрүүлж чадна

Таны биеийн үс нь арьсыг нарны гэрлээс хамгаалах мөн температурыг хадгалахад чухал нөлөөтэй юм. Тиймээс та биеийн үсээ байнга хусахгүй байх нь зүйтэй юм.

4. Энэ нь танд өөрийгөө нэн тэргүүнд тавьж өөрөөрөө байхад туслана

Биеийн үсээ хүлээн зөвшөөрөх нь олон хүмүүсийн хувьд тун хэцүү зүйл байж болох юм. Гэхдээ биеийн үс нь таны төлөө олон үүрэг гүйцэтгэдэг гэдгийг санах хэрэгтэй. Тиймээс энэ нь хүн бүрт байдаг зүйл учир ичих зүйл үгүй бөгөөд та аль болох өөрөөрөө байж өөрийгөө хайрлах хэрэгтэй.

5. Та зөв хүмүүсээр хүрээлэгдсэн эсэхээ шалгаарай

Биеийн үсээ хусахгүй байсан ч таныг өөрөөрөө байхад тань хайрлаж хамгаалдаг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх хэрэгтэй. Хэрэв таныг хүрээлж буй хүмүүс биеийн үс эсвэл өөр онцлог чанарыг тань хүлээн зөвшөөрдөггүй ба шоолох эгдүүцэх асуудал гаргавал та тэдэнд эргэлзэх хэрэгтэй болно.

6. Та бусад зүйлд илүү их санхүү зарцуулах боломжтой

Эмэгтэйчүүд биеийн илүүдэл үснийхээ асуудлыг шийдэхийн тулд амьдрлынхаа туршид нийтдээ 10.000 доллар зарцуулдаг гэсэн судалгаа гарчээ. Илүүдэл үс гэдэг бол санаа зовох асуудал биш бөгөөд та үүнд зарцуулж буй санхүүгээ хувийн өсөлтдөө зарцуулах хэрэгтэй юм.

Бонус: Биеийн үс нь өсвөр насны охидод сэтгэл санааны хувьд том асуудал үүсгэх магадлалтай байдаг. Гэсэн хэдий ч тэднийг бага наснаас нь эхлэн өөртөө итгэлтэй болгож хүмүүжүүлэхийн тулд биеийн үс зэрэг жижиг асуудлууд дээр анхаарахгүй байх талаар зөвлөх хэрэгтэй юм.

Та биеийн илүүдэл үсний тал дээр ямар бодолтой байдаг вэ?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!