Хоол хүнсийг шинэ хэвээр нь хадгалах хачирхалтай аргууд: Анх харахад хачин санагдах ч туршаад үзвэл үр дүнтэй

Хоол хүнс тэр дундаа жимс ногоог зөв хадгалж сурах нь чухал. Эс бөгөөс ганц хоёр ч хонохгүй жимс ногоо суларч, өнгөө төрх төдийгүй амт чанараа алддаг. Энэ бүхэн нь бидний мэдлэг дутмагаас болж байгаа юм. Иймд та бүхэндээ хоол хүнсээ зөв хадгалах талаар сонирхолтой аргуудыг зааж өгөхөөр бэлтгэлээ.

Өргөст хэмхийг хадгалахдаа уутан дотор хийж, үүндээ халбага нэмж тавиарай. Ингэж хадгалснаар 2 долоо хоногтоо өргөст хэмх суларч, муудахгүй.

Бяслаг, цөцгий зэргийг доош нь харуулж тавьж байгаарай. Ингэснээр вакуум эффект үүсгэдэг бөгөөд энэ нь бактери үржихээс сэргийлдэг.

Жимсгэнийг удаан хугацаанд шинээр нь байлгахын тулд 3 стакан усанд 2 халбага цагаа цуу хийж, үүгээрээ угааж зайлна. 

Улаан лоолийг хөлдөөж хэрэглэж болох бөгөөд 6 сар хадгалж болно. Үүгээрээ соус хийж, шөл, салат зэрэгт ашиглаарай.

Ногоон ишт ургамлыг цаасан салфетканд боож, гадуур нь уутанд хийж ороож хадгална. 

Талхыг хөгцрөхөөс сэргийлэхийн тулд уутанд нь цоохор майлз хийж амыг нь бооно. 

Зүссэн алимаа идэж баралгүй үлдээхээр шийдсэн бол эвлүүлээд гадуур нь резинээр ороо. Энэ нь алимыг хатааж муухай болгохгүй.

Авокадог хурдан боловсруулахын тулд гадил жимстэй хамт саванд хийж хадгалаарай. Энэ нь этиленийг идэвхтэй ялгаруулдаг бөгөөд үүний тусламжтайгаар авокадо илүү хурдан боловсордог. 

Хатаасан жимсийг сэрүүн газар агааргүй тагтай шилэн саванд хадгалах ёстой.

Салатны навчийг тугалган цаасанд боож хадгална. 4 долоо хоногтоо асуудалгүй.

Зүссэн нимбэгийг шинээр нь хадгалахын тулд давсанд дүрэх хэрэгтэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!