Парисын жижигхэн орон сууцыг урлагийн бүтээл болгон хувиргадаг Францын 8 интерьер

Франц улс гэхээр таны санаанд юу буудаг вэ? Мэдээж хамгийн түрүүнд Эйфилийн цамхаг, романтик оройн зоог, үзэсгэлэнт дэгжин бүсгүйчүүд нэмээд классик интерьер зэрэг толгойд бууна. Тэгвэл энэ удаад Францын алдартай интерьер болоод ямар ч жижигхэн сууцыг тохилог, сэтгэл татам болгож чаддаг нууц аргуудыг танилцуулж байна. Та ч бас үүнээс санаа авч гэрээ тохижуулж болох юм.

Ханаа хоосон орхидоггүй

Франц хүмүүс урлаг уран сайханд дурладаг. Тийм ч учраас нэгэн хэвийн, уйтгартай зүйлсэд дургүй. Жишээ нь гэхэд гэрийнхээ ханыг хэзээ ч цулгуй буюу хоосон орхидоггүй. Ханан дээрээ төрөл бүрийн хэлбэр загвар бүхий толь, зураг зэргийг өлгөж чимэглэдэг байна. Энэ нь ханыг илүү үзүүштэй, сонирхолтой болгодог гэж үздэг.

Жижиг зай талбайд тансаг зэрэглэлийн материал ашигладаг

Жижигхэн хэсэг юм чинь хямдхан материалаар тэгсгээд янзалчихье гэж хэзээ ч бодохгүй. Харин ч жижиг талбай байх тусам чамин тансаг байлгахыг зорьдог нь Франц хүмүүсийн онцлог.

Олон үйлдэлт тавилга сонгодог

Ялангуяа жижиг талбайтай сууцанд амьдардаг хүмүүс аль болох олон үйлдэлт тавилга сонгохыг хичээдэг. Энэ нь зай талбай болон мөнгө хэмнэх давуу талтай. Жишээ нь ор болдог буйдан, сунадаг ширээ, хоол бэлтгэж бас хоол идэж болох ширээ гэхчлэн олон үйлдэлт тавилгууд олон байдаг.

Татаж биш, хажуу тийш нь гулсуулж онгойлгодог хаалга сонгодог

Татаж онгойлгодог хаалгыг нээж хаахад их зай хэрэгтэй болдог гэж үздэг байна. Тиймээс Францчууд жижиг сууцтай бол ихэвчлэн хажуу тийш нь гулсуулж нээдэг хаалгыг сонгож суурилуулдаг аж. Мөн энэ нь интерьертэй сайхан тохирч, илүү тав тухтай орчинг бүрдүүлдэг гэнэ.

Эд зүйлс хадгалах шүүгээ гаргаж өгөх 

Жижиг зай талбайтай байр сууцанд амьдарч байгаа тохиолдолд зай хэмнэнэ гэдэг маш чухал. Энэ тохиолдолд Франц хүмүүс жижиг хэмжээтэй ханын шүүгээ, орны доорх шургуулга зэргийг захиалгаар хийлгэдэг. Хамгийн гол нь гэрийнхээ өнгө төрх, интерьер болон зай талбайд тохируулан тавилгаа захиалж хийлгэдэг байна.

Дугуй ширээ

Дугуй эсвэл зууван ширээ нь бага зай эзэлээд зогсохгүй жижиг орон сууцанд гарч болзошгүй гэр ахуйн гэмтэлээс урьдчилан сэргийлдэг. Дугуй ширээ нь дөрвөлжин ширээнээс ялгаатай нь булан байхгүй тул нэмэлт сандал тавьж, олуулаа суухад асуудалгүй. Үүнээс гадна дугуй ширээг гэрийн хаана ч байрлуулсан тохиромжтой байдаг.

Урт хөшиг сонгодог

Францчуудын ашигладаг өөр нэг дизайны заль мэх гэвэл таазнаас шал хүрэх урт хөшиг ашиглах явдал юм. Энэ нь винтейж загварыг тодотгох төдийгүй цонхыг илүү том харагдуулдаг.

Чийдэн ашигладаг

Чийдэн нь шалны том гэрэл, сүртэй том авжур зэргийг бодвол бага зай эзэлнэ, нэмээд цэвэрхэн харагддаг. Франц хүмүүс нүсэр зүйлсийг ойшоодоггүй тул сүр бараа багатай ч цэвэрхэн басхүү дэгжин харагдах чийдэнг сонгодог байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!