Бидний буруу зүйл хийж байгаагаа мэдэлгүй хийсээр л байдаг 12 зүйл

Олон жилийн туршид бид ямар нэгэн зүйлийг хийхдээ интернэт орчноос олон зүйлсийг сурч мөн бусдын зөвлөсөнөөр хийж дадал болсоор байгаа. Гэхдээ интернэт орчин болон бусдын зөвлөгөө бүгд зөв гэсэн үг биш бөгөөд зарим зүйл хэдий жижиг байсан ч буруу хийвэл том асуудал тарьсаар байдаг.

Бид та бүхэнд бидний буруу гэдгийг нь мэдэхгүй хийсээр байдаг бяцхан зүйлсийн талаарх мэдээллүүдийг хүргэж байна.

1. Бидний алхаж буй байдал. Өсгийнөөсөө эхэлж алхах нь зөв юм

Таны яаж алхдаг нь таны биед хэрхэн нөлөөлж байгааг хэзээ ч анхаарч байгаагүй байх. Зарим хүмүүс хөлийнхөө өлмийнөөс эхэлж алхдаг бөгөөд энэ нь буруу алхаа юм. Зөв алхалт бол зураг дээрх шиг өсгийнөөсөө эхэлж алхах явдал юм. Энэ нь таны шагайнд хэт их ачаалал өгдөггүй.

2. Савтай зайрмагийг хөлдөөгчинд хийхээсээ өмнө зиптэй уутанд хийж хадгалах нь зайрмагийг зөөлөн байлгадаг

Бид хайрцагтай их хэмжээтэй зайрмагийг идэхдээ задалсанаас хойш олон өдөр хадгалж иддэг. Эхний өдөр задалсныхаа дараа хадгалахдаа зүгээр л хөлдөөгчиндөө хийчихдэг. Харин дараагийн өдөр та идэх үед хатуу мөстэй эсвэл хэт хөлдүү болсон байдаг. Харин та зиптэй уутанд хийж хадгалвал зайрмаг тань зөөлөн хэвээр байх болно.

3. Чийгшүүлэгчийг нүүрэндээ түрхэх биш харин товших хэрэгтэй

Арьсаа хэрхэн арчлах тал дээр олон төрлийн зөвлөгөө байдаг. Тэдгээр зөвлөгөөнүүдийн нэг нь нүүрэн дээрээ чийгшүүлэгчийг зүгээр түрхэх биш товшиж түрхэх хэрэгтэй. Энэхүү аргын тусламжтайгаар та бүтээгдэхүүнийг арьсандаа илүү сайн шингээж, мөн цусны урсгалыг нэмэгдүүлэхэд тусалдаг байна.

4. Холигчийг цэвэрлэхийн тулд аяга таваг угаагч болон ус хийгээд холино

Холигчийг аяга таваг угаагчаар цэвэрлэх нь элбэг байдаг ч ус нэмээд ажиллуулах нь хамгийн сайн арга юм.

5. Аягатай бялууг сэндвич шиг идэх хэрэгтэй

Аягатай бялууг идэхэд эхлээд кремийг дараагаар нь талхыг идэх шаардлага гардаг. Энэ нь танд тийм ч сайхан санагддаггүй байх. Тиймээс та аягыг авч байгаад доод талыг зүсэж дээр нь тавьж идвэл амтыг нь илүү ихээр мэдэрч чадна.

6. Доош харж унтахаас зайлсхийх хэрэгтэй

Хэвлийгээрээ унтах нь таны эрүүл мэндэд маш их хор хөнөөл учруулдаг. Ингэж унтах нь эмнэлзүйн судалгаагаар биеийн бүхий л жин хэвлий нуруунд төвлөрч ачаалал өгдөг бөгөөд урт хугацаанд хүзүүний асуудал үүсгэх магадлалтай. Харин зөв байрлал бол хажуу талаараа эсвэл дээшээ харж унтах юм.

7. Мөстэй кофег амтлахын тулд та кофены мөсөн шоо хэрэглэх хэрэгтэй

Хэрэв та мөстэй кофендоо ердийн мөс хэрэглэдэг бол мөс хайлж эхэлмэгц таны кофены амтыг сулруулах болно. Харин кофены амтыг хүчтэй байлгахын тулд кофетой мөсөн шоо хэрэглээрэй. Үүнийг бэлтгэхдээ: Та кофе бэлтгээд устай холиод хөлдөөхөд л болно.

8. Та гоймонгоо шарах зууханд халаахын тулд бага зэрэг нүх гаргаарай

Бид бүгд пастаны гоймонд дуртай ч үүнийг халаах цорын ганц тохиромжтой арга бол богино долгионы зуух юм. Гэхдээ бид үүнийг хэрхэн зөв хийхийг мэддэг байх ёстой. Та гоймонгоо нэгэн жигд халаахын тулд зураг дээрх шиг дунд нь бага зэрэг нүх гаргаарай.

9. Хэвлийгээрээ амьсгалах нь цээжээрээ амьсгалахаас илүү үр дүнтэй байдаг

Бид зөв амьсгалж сурах хэрэгтэй. Энэ нь жижиг асуудал ч гэлээ хэвлийгээрээ амьсгалах нь уушгийг илүү эрүүл байлгахад тусалдаг байна.

10. Талхыг доош харуулж байгаад зүсэх хэрэгтэй

Талхыг зөв зүсэж, талхны хэлбэрийг хадгалахын тулд бид илүү хатуу талаас нь эхлэх хэрэгтэй. Талхны ёроолоос эхлэх нь хэлбэрийг нь хадгалдаг.

11. Хогийн сав муухай үнэртэхээс сэргийлэн бага зэрэг нүх гаргах хэрэгтэй

Энэ нь хогноос ялгарах үнэрийг саармагжуулж өгдөг.

12. Хувцасыг савлаж байхдаа хуйлсанаар зай хэмнэх болно

Энэ нь орон зайг нэмэгдүүлж, хувцсыг үрчийхээс хамгаалах, цүнхийг илүү эмх цэгцтэй харагдуулахад тусалдаг.

Та эдгээр аргуудыг хэрэглэдэг үү?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!