Таныг нэг л өдөр байгалийн болон бусад аюултай үзэгдлээс аварч чадах 9 зөвлөмж

Цахилгаан цахиж байх үед модон доор нуугдах хэрэгтэй гэсэн зөвлөмж байдаг хэдий ч энэ нь үнэн хэрэгтээ аянганаас болж нас барах том шалтгаан болдог. Онц ноцтой байгалийн үзэгдэл, амь насанд аюул учруулж болохуйц нөхцөл байдлын үед бид заримдаа юу хийхээ мэддэггүй. Тэгвэл бид та бүхэнд энэхүү нийтлэлээрээ амьд үлдэхэд туслах сонирхолтой 9 зөвлөмжийг хүргэж байна.

1. Аянга цахих үед хөлийнхөө шагайг барь

Хэрэв аянга цахиж байх үед таны эргэн тойронд аюулгүй хоргодох газар байхгүй бол 2 хөлөө нийлүүлж, аль болох толгойгоо доошлуулан шагайгаа барих хэрэгтэй. Энэ нь таны биеэрээ газарт хүрэх замыг илүү хурдан болгож, таныг аянгааас хамгаалахад тусална. Энэхүү арга нь модны дор зогсох эсвэл газар хэвтэхээс илүү сайн сонголт юм.

2. Хордлого тууралтын үед халуун устай, савантай ваннд хэвтэх

Бага зэргийн хордлого тууралтыг эмчлэхийн тулд аль болох хурдан савантай бүлээн усаар угаахыг зөвлөж байна. Бүлээн усанд орох нь эхний ээлжинд цочролыг арилгахад тусална. Гэсэн хэдий ч таны тууралт нь илүү ноцтой бөгөөд халуурах, хавдах, биеийн ихэнх хэсгийг хамарч байвал эмчид үзүүлэхийг зөвлөж байна.

3. Үерийн үед 15 см-ээс дээш өндөртэй усан дундуур бүү яв

Ус бол байгалийн томоохон хүч юм. Ялангуяа үерийн үед та ердөө 15 см өндөртэй усанд өртвөл маш аюултайд тооцогддог ба хэсэгхэн үерийн ус таны машиныг хөвүүлж ч чадах хангалттай хүч чадалтай. Тиймээс ус гүн биш эсвэл хүчтэй урсгалгүй юм шиг санагдаж байсан ч уснаас зайлсхийж байх хэрэгтэй юм.

4. Гал түймрийн үед нам дор газар байх

Агаар халуун болох тусам гал нь өгсөхөд илүү хурдан байдаг гэдгийг цөөхөн хүн мэддэг. Түймрийн хурд дээшээ налуугийн 10 градус тутамд хоёр дахин хурдалдаг. Тиймээс та боломжтой бол өндөр газраас зайлсхийх эсвэл толгодын нөгөө талд байрлах налуу руу гүйх хэрэгтэй.

5. Шороон шуургыг намжихыг хэрхэн хүлээх вэ?

Хэрэв та ямар нэгэн газар явж байгаад шороон шуургатай дайралдвал ард нь нуугдаж болохуйц мод, хад чулуу зэргийг олох хэрэгтэй ба нүүрээ болж өгвөл нойтон даавуугаар халхлаарай.

6. Хар салхинаас хэрхэн аюулгүй хоргодох вэ?

Хар салхитай байх үед та аль болох нам дор газар байх хэрэгтэй. Мөн та дээрээс тань олон зүйл унахаас сэргийлэхийн тулд ширээ гэх мэт зүйлсээр халхалах хэрэгтэй.

7. Усруу үсрэхдээ зөв үсрэх

Усруу үсрэхдээ эхлээд та чулуу болон хог хаягдалгүй, буухад аюулгүй газар олох хэрэгтэй. Үсрэхдээ гараа толгой дээрээ тавьж, хөлийнхөө хурууг доош харуулан нуруугаа бага зэрэг нугалах хэрэгтэй. Усанд орсныхоо дараа өөрийгөө тайван болгохын тулд гар, хөлөө аль болох хурдан дэлгэх хэрэгтэй. Ялангуяа та усны гүнийг мэдэхгүй бол энэ арга нь ашигтай байдаг.

8. Яаралтай үед од тэмдгийг ашиглах

Энэхүү тэмдэг нь барилгаас хурдан гарах шаардлагатай үед маш их хэрэг болно. Од тэмдэг нь аль давхарт барилгаас шууд гарах гарц байгааг харуулах болно. Энэ нь тухайн барилгад яаралтай тусламж үзүүлэхэд чухал ач холбогдолтой зүйл юм.

9. Давстай усыг ууж болохуйц болгохын тулд хийжүүлсэн ундааны лааз, усны сав хэрэглээрэй

Давстай усыг ундны ус болгохын тулд та хийжүүлсэн ундааны савны дээд хэсгийг хайчилж, ёроол хэсгийг давстай усаар дүүргэх хэрэгтэй. Дараа нь том хуванцар савны ёроолыг хайчилж, дээд хэсгийнх нь ёроолыг нь дээш эргүүлж савтай усны дээрээс тавих ба нарны тусгалд хэсэг байлгана. Ингэсэнээр ус ууршиж, амсар руу давсыг шүүж, зайлуулдаг.

Бонус: Шумууланд хазуулсан үед загатнаа багасгахын тулд оймс хэрэглээрэй

Шумуулд хазуулах нь хэчнээн хэцүү байдгийг бид бүгд мэднэ. Нэгэн интернет хэрэглэгч оймс өмссөнөөр шумууланд хазуулсан үед загатнахаас сэргийлдэг болохыг мэджээ. Даавууны битүүмжлэл нь таны арьсыг байнга маажих шаардлагагүй болгодог аж.

Та бусдын мэдэхгүй байж болох ямар зөвлөгөөг мэдэх вэ? Та байгалын гамшигт өртөж байсан уу?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!