Хадам ээжийгээ цохисон гэх хэрэгт унаж, Жижигээс салаад байгаа Зейн Малик: Тэдний хооронд чухам юу болсон бэ?

Хүн бүрийн атаархлыг төрүүлэм хосууд бол яахын аргагүй дуучин Зейн Малик болон загвар өмсөгч Жижи Хадид нар билээ. 6 жилийн хугацааг хамтдаа өнгөрүүлж, 1 настай бяцхан охины аав ээж болоод байсан хосууд салах болсныг эх сурвалжууд мэдээлэлж эхэлсэн.

Тэднийг тусдаа амьдарч байгааг ойр тойрны хүмүүс нь мэдээллэх үед Жижи Хадидийн ээж Ёланда Хадид Зейн өөрийг нь цохисон, танхайрсан хэмээсэн нь шуугиан тарив. Ёланда Хадидын тухайд “The Real Housewives of Beverly Hills” реалити шоунд оролцож байсан шазруун нэгэн. Мэдээж хүн бүхэн л Зейнийг яагаад ийм зүйл хийснийг гайхаж, битүүхэн худлаа байх хэмээн горьдож хариулт хүлээж суув.

Харин хүмүүсийн хүлээлтийг эцэслэж, Зейн өөрийн твиттер хуудсаар дамжуулан мэдэгдэл гаргасан юм. “Би Ёландаг цохисон гэдэг яриаг эрс үгүйсгэж байна. Охиныхоо төлөө энэ явдлын тухайд илүү юм хэлэхээс татгалзаж байна. Ёланда өөрийн бурууг ухаарч, энэ хэргийг гэр бүлийн хүрээнд дотроо шийднэ гэж найдаж байгаа.” хэмээсэн билээ.

Үүнээс гадна энэ бүх үйл явдал эхлэхээс өмнө Зейн твиттер хуудаснаа Жижигийн гэр бүлийн гишүүн гэрт нь орж ирсэн тухай бичиж байсан удаатай. Ингэхдээ “Та нарын мэдэж байгаачлан би маш хаалттай хүн. Охиноо аюулгүй өсгөхийн тулд бүхий л боломж бололцоог эрэлхийлдэг. Хамтрагч /Жижи/ маань хэдэн долоо хоногийн өмнө явчихсан, эзгүй үед гэр бүлийн гишүүн нь гэрт маань ирээд маргаан үүсгэсэн. Охиндоо би ийм зүйл хүсэхгүй” хэмээн бичсэн бөгөөд хүн бүр Жижигийн гэр бүлийн гишүүн гэдэг нь Ёланда гэдэгт итгэлтэй байгаа юм.

Энэ бүгдээс харахад Ёланда болон Зейн нар эртнээс асуудалтай байсан бөгөөд энэ нь даамжирч Жижи, Зейн нарын салалтанд хөтөлсөн байж болох юм.

“The Sun” сэтгүүлд хосууд төдийгүй тэдний гэр бүлийн сайн танил ярилцлага өгсөн байна. “Зейн, Ёланда нарын асуудал жил гаран болж байгаа. Анх Жижиг жирэмсэн болсны дараа тэр хоёр хүүхдээ төрүүлэх хүртэл нууцлахыг хүссэн. Гэвч Ёланда зарлачихсан. Мэдээж тэд маш их уурласан. Зейн ер нь их хаалттай хүн л дээ. Бүх амьдралаа хүмүүсээс нуухыг, чимээгүй амьдрахыг хичээдэг. Жижи ч бас тийм болчихсон байсан. Ёланда, Зейн хоёрын дунд гацчихаад Жижид маш хэцүү байсан. Бүх асуудалд нь Ёланда оролцож, тэднийг маргалдуулж байсан л даа. Ээжийгээ гэхүү, хүүхдийнхээ аавыг гэхүү байнга тэр хоёрын дунд гүйсээр сүүлдээ Зейнээс салах нь хамгийн зөв шийдвэр гэж бодсон гэсэн. Гэхдээ тэр хоёр маш сайн аав ээж. Хэдийгээр тусдаа байгаач охиныхоо сайн сайхны төлөө бүхнийг хийдэг. Зейн Ёландаг цохисон гэх явдал болоход Жижи дэргэд нь байгаагүй. Тийм болохоор тэдний хэн хэнийг сонсож, дотроо дүгнэлт гаргасан л байх. Яг одоогоор бол Жижи охиндоо л анхаарахыг хүсч, хувийн орон зайг нь өгөөч гэж хүсч байгаа” хэмээжээ.

Одоогийн байдлаар Жижигийн дүү болох Белла Хадид, Анвар Хадид болон ээж Ёланда Хадид нар инстаграмаар Зейнийг дагахаа больсон байгаа бол, Жижи болон түүний аав Мохамед Хадид Зейнийг дагасан хэвээр байгаа юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!