Ямар ч залхуу гэрийн эзэгтэйг гал тогоонд дурлуулж чадах шинэхэн төхөөрөмжүүд

Гал тогооны ажил дуусдаггүй, төвөгтэй, авхаалж шаардсан гэж үү? Үүнтэй ихэнх гэрийн эзэгтэй нар санал нийлэх байх. Гэхдээ цаг үе өөрчлөгдөж, технологийн шинэхэн нээлтүүд өдөр бүхэн бидний амьдралд орж ирсээр байна. Эдгээр бүтээлүүдийн зорилго нь ганцхан: Таны цаг завыг хэмнэх. Айл бүрийн гал тогоонд эдгээр зүйлс байдаг бол эзэгтэй нар хоол хийхээс төвөгшөөхөө болих нь гарцаагүй.

Сагаж буцлахаас сэргийлэх таг

Шөл хоол буцалгахад хажууд нь байнга харж байх шаардлагатай болдог шүү дээ. Эс бөгөөс сагаж асгараад ихээхэн асуудал тарьна. Харин үүнээс сэргийлэх силикон тагийг бүтээжээ. Тус тагаар тогоог тагласнаар цаашид ус, шөл, хоол давж асгарна гэх айдасгүй болох юм.

Олон үйлдэлт ногоо хэрчигч

Баяр ёслолоор олон төрлийн салат бэлтгэж, ногоо тус бүрийг хэрчих гэж багагүй цаг зарцуулдаг. Тэгвэл олон үйлдэлт ногоо хэрчигчтэй байхад энэ бүхэн тийм ч сүртэй асуудал биш юм. Үүнээс гадна тус төхөөрөмжөөр махаа ч хэрчиж болох гэнэ.

Ногоо сонгино хэрчигч

Хэрэв танайх олон төрлийн ургамал, ногоог хоолондоо хэрэглэдэг бол энэ хайч танд гарцаагүй хэрэг болно. Ногоон сонгино зэргийг хутгаар хэрчиж цаг алдахын оронд энэ давхар хайчаар нэг хайчлахад хангалттай юм.

Силикон уут

Хүмүүс хуванцар саванд хоол хүнсээ хийж хадгаладаг. Гэхдээ сүүлийн үед силикон уутыг хүмүүс түлхүү сонгох болжээ. Энэ нь зай бага эзэлнэ, илүү эрүүл ахуйн шаардлага хангахын зэрэгцээ хэрэглэхэд хялбар.

Шил онгойлгогч

Эзэгтэй нар маань даршилсан ногоо, шил савтай зүйлсийг онгойлгох гэж хамаг хүчээ барж орхидог. Тэгвэл энэ асуудлыг шийдвэрлэх нэгэн төхөөрөмжийг бүтээжээ. Үүнийг тагны гадуур углаад нэг дарахад л ямар ч шил, сав, лааз онгойх юм.

Хоолны хаягдлын сав

Хоолны хаягдал хийх тусгай уут ямагт хэрэгтэй байдаг шүү дээ. Харин яг л бидний хүслийг сонссон мэт тусгай уут зохион бүтээжээ. Үүнийг угаалтуурдаа углаад л хоолны үлдэгдлээ хийж байх юм. Ингэснээр цаашид угаалтуур бөглөрөхгүй, таагүй үнэр ч гарахгүй.

Ногоон ургамал шинээр нь хадгалах

Ногоон ургамлууд маш амархан муудаж хатдаг. Үүнээс сэргийлэх тусгай хадгалах савнуудыг гаргасан байна. Сав тус бүрт ногоонуудаа хийж хадгалдаг бөгөөд энэ нь шинэхэн хэвээр удаан хугацаанд байх юм.

Амтлагчны уут

Лаврын навч, сармис, халуун чинжүү гэхчлэн төрөл бүрийн амтлагчыг хандлагч уутанд хийнэ. Үүнийгээ хоолондоо хийж амт оруулах боломжтой бөгөөд энэ хандалчихвал нэлээн хэдэн удаа хэрэглэж болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!