Япончууд жинхэнэ цэвэр цэмцгэр гэдгийг батлах тэдний амьдралын 8 онцлог

Япончуудыг маш цэвэрхэн үндэстэн гэж үздэг. Хүмүүсийн хувийн ариун цэвэр гэхээс гадна тус улс тэр чигтээ маш цэвэрхэн. Олон нийтийн газар, гудамж талбай гээд бүх зүйлс нь цэгцтэй цэвэрхэн байх нь гайхмаар. Гэтэл тэдний нууц нь угтаа хүмүүсийн суурь хүмүүжил, оршин суугчдын эд зүйлстэй харьцаж буй хандлагаас улбаатай байж. Өнөөдөр та бүхэндээ Япон бол хамгийн цэвэрхэн улс гэдгийг батлах баримтуудыг дэлгэж байна.

Дэлгүүрт хувцас өмсөж үзэхээс өмнө толгойдоо уут угладаг

Дэлгүүрт хувцас өмсөж үзэхийн тулд толгойдоо тусгай уут буюу малгай углах хэрэгтэй. Энэ нь дэлгүүрийн шинэ хувцсыг бохирдуулах, нүүрний крем энгэсэг наахаас сэргийлж буй нэгээхэн хэлбэр юм.

Бүх жимсийг хальсалж иддэг

Тариалалтын явцад жимс рүү химийн бодис цацдаг. Үүнийг угаагаад ч гүйцэт арилгахад бэрх хэмээдэг билээ. Иймд Япончууд бүх төрлийн жимсийг хальсалж иддэг ба энэ нь илүү найдвартай арга гэж үздэг байна.

Мөнгийг гараас гарт дамжуулж өгдөггүй

Хүмүүс бэлэн мөнгө хэрэглэх нь багасч байгаа. Үүнээс гадна халдварт өвчний улмаас гараараа мөнгө дамжуулахаас ч татгалзах болсон билээ. Харин Япончуудын тухайд бусдад мөнгө өгөхөөр бол тусгай цаасан уутанд хийх эсвэл тавиур дээр тавьж өгдөг байна. Энэ нь эрүүл ахуйн талаас ч тэр, ёс зүйгээ бодоход ч зөв арга гэж үздэг аж.

Цаасан салфетка ашигладаггүй

Японы нийтийн ариун цэврийн өрөөнөөс цаасан салфетка олж чадахгүй. Харин хүн бүр өөрийн цаасан алчуурыг авч явдаг. Угаалгын өрөөнд гарын саван, хөөс зэрэг байх ч, цаасан салфетка байхгүй. Угаалгын өрөөний цаасан салфеткыг өөртөө нян тээж байдаг гэж үзсэн тул ийн хэрэглээнээс гаргажээ. Харин ресторанд орсон бол танд халуун чийгтэй алчуураар үйлчлэх тул гараа сайтар цэвэрлэх боломжтой.

Өглөө бүр гудсаа агаарт дэлгэдэг

Япончууд ихэвчлэн футон хэрэглэдэг. Энэ бол уламжлалт даавуун матрас ор дэрний цагаан хэрэглэл юм. Шөнө хөлөрч гудас нь чийгтсэн бол өглөө нь заавал наранд дэлгэж хатаадаг. Футон хатаах нь Японы өдөр тутмын амьдралын нэг хэсэг юм.

Таксины жолооч нар туйлын цэвэр байх ёстой

Японы такси маш цэвэрхэн, тухтай. Жолооч өглөө ажилдаа гарахаас өмнө цэвэрлгээг нягталж, тоос үлдсэн эсэхийг шалгана. Мөн жолооч нь хүртэл цагаан өнгийн бээлий өмсөж, цэвэр цэмцгэр байдлыг илтгэдэг аж.

Бактерийн эсрэг ханын цаас

Японд бактерийн эсрэг үйлчилгээтэй тусгай ханын цаас зохион бүтээжээ. Ханын цаасан дээр тусгай бодис түрхэж өгсөн байх бөгөөд энэ нь бактерийг устгадаг байна. Ханын цаасаа арчиж цэвэрлэхэд тус бодис арилж байхгүй болохгүй.

Хумсыг эрүүл бат бөх болгодог маникюр

Бид хумсаа гоёх гэж маникюр хийлгэдэг бол Япончууд хумсаа цэвэрхэн, эрүүл байлгахын тулд эмчилгээ маягаар маникюр хийлгэдэг байх юм. Ингэхдээ хумсандаа тос түрхүүлж, илүүдэл бохирдол зэргийг авахуулна. Япон маникюрт химийн бодис хэрэглэдэггүй. Дашрамд хэлэхэд Японд маникюр нь эрчүүдийн дунд түгээмэл.

Хоолонд хоёр удаа хүрч болохгүй

Бэлэн хоол, амттан авч идэхээр захиалга өглөө гэж бодьё. Та байцаатай ороомог захиалсан ч, худалдагч андуураад махтайг аваад тавган дээр тавьчихвал тэр хоолыг шууд хаях хэрэгтэй болно. Нэгэнд хүрчихсэн, тавган дээр тавьсан хоолыг буцааж болохгүй гэх дүрэм үйлчилдэг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!