Төмсийг хөрсөнд биш агаарт тарьж ургуулах технологи гаргаж авчээ

Төмс тариалах болон хураахад ямагт их хүч хөдөлмөр, цаг зав шаардагддаг. Тэгвэл тариачид төмсийг хөрсөнд бус агаарт тарьж болох шинэ арга технологийг гаргаж авчээ. Энэ нь илүү амар хялбар төдийгүй төмс тариалах газрыг ч хэмнэх давхар давхар ашиг тустай буюу давуу талтай юм.

Аэропоникийн аргаар хөрсөнд бус агаарт төмс ургуулж байгаа аж. Энэ нь хөрсгүй чийглэг агаарт ургамал ургуулах байгальд ээлтэй шинэ технологи юм. Ургамлыг ус, шим тэжээлээр байнга шүрших шаардлагатай.

Уг систем нь ургамлын модуль болон ус, шим тэжээлийн уусмалын савнаас бүрдэнэ. Хөрсийг орлуулж, манангаар бүрхсэн орчинд төмсийг ургуулах ба хүний өндөртэй ойролцоо өндөрт төмсний үрийг суурилуулдаг байна.

Хамгийн гол нь маш сайн чийгшүүлж услаж байх нь чухал аж. Ингэснээр богино талбайд их хэмжээний төмс тарьж, элдэв химийн бодис, бордоогүйгээр эрүүл төмс хураах боломжтой болж байгаа юм. Цаашлаад олон олон тариачид тус аргаар төмсөө тариалах болоод байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!