Унтаж байхдаа ч өөхөө шатааж, биеийн галбираа сайжруулах 5 арга

Хүн бүр өв тэгш, эрүүл биеийн галбиртай байхыг хүсдэг ч тэр бүр санаснаар болдоггүй. Яг маргаашнаас эхэлж дасгална хийнэ гэж та өөрийгөө хэдэн удаа хуурч байсан бэ? Тэгвэл унтлагын өрөөний зөв гэрэлтүүлэг, унтахаас өмнөх хэдэн цагийн дасгал, унтлагын хувцас зэрэг жижиг зүйлсүүд нь биеийн галбираа хэрхэн хадгалахад нөлөөлдөг байна.

Ингээд унтаж байхдаа ч биеийн галбираа хадгалж үлдэхийн тулд таны юу хийх ёстойг хүргэе.

1. Цөөн хувцастай унтах

Бүх хувцасаа тайлж нүцгэн унтах нь маш олон талын эерэг нөлөөтэй ба жингээ хасахад ч тусалдаг байна. Эрдэмтэд унтаж байх үедээ биеийн температурыг сэрүүн байлгах нь бие махбодь дахь бодисын солилцоог хурдасгадаг хэмээн үздэг. Мөн хувцасгүй унтах нь цусны эргэлтийг сайжруулж, зүрх, булчинд сайнаар нөлөөлдөг.

2. Хангалттай унтах

Нойр судлаач, доктор Ричард К.Боган нойрны хуваарь нь дангаараа жингээ хасахад тусалдаг гэж үздэг. Унтах нь биеийн даавар, дархлааны тогтолцооны хэвийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай юм. Тэрээр насанд хүрсэн хүн ойролцоогоор 7-9 цаг унтах ёстой гэж зөвлөжээ.

3. Зөв дасгал хийх

Хэрэв та илүү их булчингийн масстай бол энэ нь таныг унтаж байхдаа ч илүү их калори шатаахад тусална. Өдөр бүр дасгал хийх, ялангуяа хүчний дасгал хийх нь жингээ идэвхтэй хасахад тань тусална.

4. Илүү сэрүүн, харанхуй өрөөнд унтах

Судалгаанаас үзэхэд унтлагын өрөөний температурыг нэг сарын турш багасган тохируулсан хүмүүс калорийн хэмжээг 42% шатааж бодисын солилцоог 10% -иар нэмэгдүүлсэн байна.

Та унтаж байхдаа жингээ хасахын тулд шөнийн гэрэлээс аль болх татгалзах хэрэгтэй ба унтахын өмнөх гэрэл нь таны мелатонины хэмжээг бууруулдаг байна. Хэрэв та гэрэл асаалттай унтвал энэ нь бодисын солилцооны эргэлтийн зохицуулалтад асар муу нөлөө үзүүлж, жин нэмэх шалтгаан болдог болохыг судалгаагаар тогтоожээ.

Тиймээс зурагт, утас болон бусад гэрлээ унтрааж, гаднаас гэрэл нэвтрүүлэхгүйн тулд өрөөндөө бараан өнгийн хөшиг худалдаж аваарай.

5. Хуваарийн дагуу хооллох

Хоол тэжээлийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар хооллох, унтах цагийг өдөр бүр ижил хуваарийн дагуу байлгах ёстой гэнэ. Лондонгийн нэгэн мэргэжилтэн Шарлотт Харрисон “Бидний бие дотоод цагаараа ажилладаг ба хооллох унтах цаг нь бидний биеийн хэмнэлд маш их нөлөөлдөг” гэжээ.

Та эдгээр зөвлөгөөнүүдийн талаар сонсож байсан уу?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!