Хамгийн амжилттай яваа шинэ үеийн олны танил жүжигчин бүсгүйчүүд

Мэргэжил бүхэн сайхан. Эдгээрийн дотроос олонд үлгэр дуурайл болж, тайз дэлгэцэн дээр дүрийг “амилуулж” чаддаг гэдгээрээ жүжигчний мэргэжил онцлог билээ.

Жүжигчин Б.Мишээл

Жүжигчин Буянжаргалын Мишээл 1993 оны 5-р сарын 31-нд төрсөн. Тэрээр хамгийн анх Реппер Цэцэгийн Бөртэ Үжин дууны клип-нд тоглож урлагийн гараагаа эхэлсэн бөгөөд “Нэг шөнө”, “Эможи МОАК”, “100 жилийн гиюүрэл 100 жилийн эморол”, “Нийслэл хүүхэн МОАК” зэрэг бүтээлүүдэд гол дүр бүтээгээд буй авьяаслаг жүжигчин юм. Мөн түүний төрсөн эгч дүүс үзэсгэлэнт төрхөөрөө багагүй алдартай болоод байгаа юм.

Жүжигчин О.Дөлгөөн

Улсын Драмын эрдмийн театрын залуу жүжигчин О.Дөлгөөн мэргэжил дээшлүүлэхээр алс холын АНУ-ын Калифорни мужийн Сан Франциско хотод “Academy of Art University” их сургуульд урлагийн чиглэлээр их сургуулиа амжилттай суралцаж, төгссөн.

Жүжигчин бүсгүй их сургуулиа төгссөнөөсөө хойш анхны богино хэмжээний кинонд оролцож, эсрэг дүр дээр ажиллаж буйгаа өөрийн фэйсбүүк хуудаст нийтэлжээ. Тэрбээр хэсэг хугацаанд АНУ-д гэр бүлийн хамт амьдарсан бөгөөд өнгөрсөн зун эх орондоо ирж, “Хувьсал” продакшны ээлжит уран бүтээл “Тэнгэрээс буусан од” уран сайхны киноны гол дүрд тоглосон нь олны анхаарлыг ихэд татсан юм.

Авьяаслаг залуу жүжигчин О.Дөлгөөн нь анх “Амьдралд тавтай морил” олон ангит кинонд хэнэггүй, эршүүд Золоогийн дүрээр олны танил болсон байдаг. Мөн “Хайрын рекорд”, “Single ladies 1, 2, 3”, “Сүүлчийн шөнө”, “Учрал” зэрэг дэлгэцийн уран бүтээлээс гадна У.Шекспирийн “Ромео Жульетта” жүжгийн Жульеттагийн дүрд тоглосон өсөх ирээдүйтэй уран бүтээлч билээ.

Жүжигчин Х.Баярмаа

Найруулагч Ц.Хүсэлбаатар, жүжигчин С.Өлзийхүү нарын авьяаслаг охин Х.Баярмааг танихгүй хүн ховор болсон. Аав, ээжийнхээ мэргэжлийг сонгон урлагийн хүн болсон тэрбээр Америкт суралцаж байгаад эх орондоо ирсэн юм.

“Би өөрийн хүсэлтээр жүжигчин болсон. Эцэг, эхийн маань хувьд дургүйцдэг байсан нь жүжигчин мэргэжил асар том үүрэг хариуцлага гэдгийг мэддэгтэй нь холбоотой юм болов уу даа. Хүний эцэг, эх л болсон хойно хүүхдээ хүнд хэцүү замналаар явуулахгүйг л хичээнэ шүү дээ” хэмээн жүжигчин болсныхоо дараа нэгэн ярилцлагадаа дурьдсан удаатай. Түүний хувьд өдгөө 26 настай, ганц бие. Одоогоос 8 жилийн тэртээ буюу 2012 онд Дэлхийн миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байсан юм.

Жүжигчин А.Ганчимэг

“Хэцүү анги” телевизийн олон ангит уран сайхны киноны эрх Зулаагийн дүрээр үзэгчдээс өндөр үнэлгээ авсан жүжигчин А.Ганчимэгийг өдгөө үзэгчид сайн танина. Тэрбээр 2010 онд СУИС-д суралцан жүжигчний мэргэжил эзэмшсэн нэгэн. Олны танил болох алхамаа УДЭТ жүжигчнээр ажиллаж тавьсан. Гэвч удалгүй “Хувьсал” продакшны жүжигчин болсон гэдгийг түүний тоглосон дэлгэцийн бүтээлийг шимтэн үзэгчид сайн мэднэ. Түүний тоглосон “Помогите нам 2” буюу “Хуваарьгүй нислэг”, “Хэцүү анги”, “Амьдралын амт” Нэг хоёрын гурав аа “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Рашаантын 18”, “Зүрхээр наадагч”, “Атганд үлдсэн эрдэнэ”, “Наран мандах нутаг” зэрэг олон кинонд дүр бүтээсэн авьяаслаг залуу жүжигчин юм.

Жүжигчин Т.Бадамжав

“Гайхамшигт ертөнц” уран сайхны киноны гол дүрд тоглосон жүжигчин Жерри буюу Т.Бадамжав Соёлын тэргүүний ажилтан цолоор энгэрээ мялаагаад удаагүй байгаа. Хошин урлагийн “Эмоци” продакшны авъяаслаг залуу уран бүтээлчдийн нэг тэрбээр 10 гаруй уран сайхны кинонд гол болон туслах дүрүүдийг чадварлаг бүтээжээ.

Тухайлбал, “Түцний охид”, “Гайхамшигт ертөнц”, “Галзуу дурла”, “Улаанбаатар би чамд хайртай” зэрэг уран бүтээлүүдэд тоглосон билээ. Мөн “Ододтой бүжиглэе” шоу нэвтрүүлгийн шилдэг оролцогчоор шалгарсан авьяаслаг, үзэсгэлэнтэй бүсгүй юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!