Нэг тасалбар нь 1 сая төгрөгийн үнэтэй дуучин Наагийгийн “Валентины үдэшлэг” гайхалтай болж өнгөрлөө

Улсын Филармонийн уран бүтээлч, гоцлол дуучин Н.Наранбаатар буюу Наагийг жазз хөгжимд дурладаг залуус андахгүй сайн танина. Тэрээр гэгээн хайрын Валентины баяраар 40 хостой нэгэн романтик үдшийг өнгөрүүлжээ.

Энэхүү тоглолтонд Монголын рок попын сор болсон дуучид болох Харанга хамтлагийн Лхагваа болон Чука, Наран, Баярцэцэг, Ариу, Хонгор нар хүрэлцэн ирсэн бөгөөд үдшийн турш амьд хөгжим эгшиглэж, мөн гайхалтай үдшийн зоог, уух зүйлсээр дурлалт хосуудыг дайлсан байна. Зөвхөн 40 хосод зориулсан “Valentines night with Naagii” тоглолтын тасалбар 1 сая төгрөгийн үнэтэй байсан бөгөөд тасалбар тун эрэлттэй байлаа.

Мөн энэ үдэш хайртдаа бэлэглэх тансаг цэцгийн баглааны дуудлага худалдаа явуулсан бөгөөд энэхүү цэцгийн баглааг нэгэн зоригтой залуу 3 сая төгрөгөөр үнэлж авахаар болов. Харин дуучин Наагий өөрийн зүгээс тус залууд хайртдаа бэлэглэх цэцгийн баглааг нь түүний эр зоригийг нь үнэлж үнэгүй бэлэглэжээ.

On’n Off Production-ы байранд болсон Хайрттайгаа өнгөрөөх хамгийн гоё үдшийг бэлэглэе уриатай тус тоглолт дурлалт хосуудын амьдралдаа дурсаж явах гайхалтай дурсамжийг бүтээсэн романтик үдэш байлаа.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!