Хүмүүсийн гэртээ засвар хийхдээ гаргадаг байж боломгүй 15 алдаа

Хүмүүс гэртээ засвар хийхдээ онлайнаар олон төрлийн дизайныг сонирхож хэтэрхий их цаг зарцуулдаг боловч тэдгээр дизайнуудын ихэнхийг нь жинхэнэ орон сууцанд ашиглах боломжгүй байдаг. Тиймээс танд ижил төрлийн алдаа гаргахгүй байхын тулд мартаж болохгүй хэд хэдэн чухал зүйлийн талаарх зөвлөгөөг хүргэж байна.

1. Гэрэлтэй толь бүх бохирыг ил харагдуулдаг

Нүүр будалт хийхэд гэрэлтэй толь хамгийн чухал зүйлсийн нэг бөгөөд угаалгын өрөөнд ч их тохилог харагддаг. Гэхдээ угаалтуураас ус үсрэх болгонд толь руу цацардаг ба бусад үед харагдахгүй ч гэрэл асаах үед маш бохир харагддаг.

2. Дуусгаж амжаагүй ханын чимэглэл

Чимэглэж дуусгаагүй ханын хэсгээ угаалтуурааар хааж тавьсан ч угаалтуураа солих үед эдгээр хэсэг гарч ирж харагдах байдлыг үзэмжгүй болгодог. Тиймээс та заавал энэ зэргийн илүү зарлага гаргах шаардлагагүй юм.

3. Угаалгын өрөөнд зөвхөн 1 цахилгаан залгууртай

Угаалгын өрөөндөө зөвхөн нэг л цахилгааны оролт байлгах нь ганц эх үүсвэртээ олон залгуур залгаж маш аюултай байдлыг бий болгодог бөгөөд цахилгаан их хэмжээгээр шаарддаг. Үүний оронд та хэд хэдэн цахилгааны оролт байрлуулаарай.

4. Гал тогооны текний энгийн сандал

“Би гал тогоондоо тектэй болохыг үргэлж хүсдэг байсан ч том сандалд дургүй болохоор энгийн сандал худалдаж авсан. Гэхдээ би текний хөлийг тааруулж чадахгүй учраас сандал нь хангалттай өндөр биш байгаа. Би текэн дээр суух болгондоо ширээнд хүрч чадахгүй нялх хүүхэд шиг санагддаг. Одоо би өөрийгөө гүнж шиг мэдрэхийн тулд өндөр дэр худалдаж авъя гэж бодож байна.”

5. Янз бүрийн ханын цааснууд

Заримдаа хэт их хэмнэлттэй байх гэж оролдох нь засварын үр дүнд маш муугаар нөлөөлдөг. Уг зураг нь ийм жишээг харуулж байна. Хэн нэгэн өөр ханын цаас худалдаж авахгүй байхаар шийдэж, гал тогооны шүүгээний ард өөр төрлийг ашигласан. Энэ нь хаалгыг онгойлгоход маш тодорхой харагдаж байна.

6. Гал тогооны өрөөг төлөвлөхдөө алдаа гаргадаг

Зураг дээрээс харахад гал тогооны нэг хэсэг зүгээр л агаарт өлгөгдсөн юм шиг л харагдаж байна. Ийм төрлийн тохижуулалт маш эмх замбараагүй харагддаг ба мөн аюултай ч байж болно.

7. Хэт олон гэрэлтүүлэг

Хүмүүс олон гэрэлтүүлэг гайхалтай тохижилттой харагддаг гэж боддог. Гэхдээ энэ төрлийн гэрэлтүүлгүүд цахилгаан их идэхээс гадна унтарсан байхдаа ч эмх замбараагүй харагдаж байна.

8. Хөргөгч болон гал тогооны тавилга хоёрын хоорондох зай

“Би цэвэрлэгээ хийж байхдаа алдаа хийснээ ойлгосон. Хөргөгч ба угаалтуурын хоорондох зай нь маш их хог хаягддаг хар нүхтэй адил юм. Мөн хөргөгчийг хөдөлгөхгүйгээр орон зайг цэвэрлэхэд хэцүү байдаг.”

9. Маш том шүүгээ

Манайх маш том булангийн шүүгээтэй. Хэрэв би тогоог авч ашиглах шаардлагатай бол яг л дасгал хийж байгаа юм шиг мэдрэмж төрдөг.

10. Паарны арын зай

Паарны арын зай маш их бохироор дүүрдэг. Мөн хальт харсан ч нэг л тав тухгүй байгаа учир бага зэрэг будаг ашиглан өөрчлөх хэрэгтэй юм.

11. Бяцхан зүйлс

Орон сууцны хаалганууд хойш савж ихэвчлэн хананд хүрдэг. Хаалганы бариулыг хананд цохих нь хананы гадаргууг мах ихээр эвддэг. Та хаалганы бариулны таг ашиглан үүнийг хялбархан засах боломжтой бөгөөд урьдчилан төлөвлөх хэрэгтэй.

12. Цагаан оёдолтой хивс

“Хөршүүдийн маань хийсэн хамгийн том алдаа бол хивсний өнгийг цагаан өнгөөр сонгосон явдал юм. Тэд маш их харамсдаг. Цагаан оёдол нь бүх шороог өөртөө татдаг бөгөөд тэдгээр нь маш муухай харагддаг.”

13. Ариун цэврийн цаасны тавиурын буруу байрлал

Ариун цэврийн цаасны тавиур нь хүрэхэд хялбар байх ёстой. Тиймээс зураг дээрх шиг байрлуулвал танд стрессдэх нэг шалтгаан болох болов уу.

14. Шалны янз бүрийн өнгө

Үүнийг хэн ч харсан ялгаатай, тав тухгүй харагдаж байна. Тиймээс энэ төрлийн хэмнэлт хийлгүйгээр зохих ёстой өнгийг сонгоорой.

15. Таазны харагдах байдал

“Энэ бол байрны маань өмнөх эздийн бас нэг гэнэтийн бэлэг юм. Манай угаалгын өрөөнд хачин жигтэй хонгил байдаг. Бид буланг яаж ч засах боломжгүй байгаа учир удахгүй дээрээс нурах байх.”

Бонус: Засвар хийхээсээ өмнө орон сууцаа сайтар шалгаж үзээрэй

Орон сууцанд байгаа бүх асуудлыг олох нь тийм ч хялбар биш юм. Тиймээс ирээдүйд асуудал гарахгүйн тулд бүгдийг нь олоход туслах мэргэжилтэн хөлсөлж ч болох юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!