Биеийг уян хатан, гоолиг болгох хялбар төдийгүй үр дүнтэй балетын дасгалууд

Балетчин шиг гоолиг хэрнээ уян хатан биетэй болмоор байвал ганцаарчилсан дасгалын төрөл хамгийн тохиромжтой ба биеэ хүчлэхгүй өдөрт багахан  хийхэд л хэсэг хугацааны дараа тодорхой үр дүн таныг хүлээж байх болно. Иймд танд зориулан гэрийн нөхцөлд хийж болох дараах дасгалуудыг танилцуулж байна.

  1. Биеэ засаж суух

Эхний дасгал бол зөв суухаас эхлэх бөгөөд нуруугаа бөхийлгөлгүй эгц болгоод мөрөө тэгшлэх хэрэгтэй. Мөн ингэхдээ булчингуудаа бага зэрэг чангалаарай.

  1. Мөрний үеийг сунгах дасгал

Энэ дасгалыг хийхийн тулд хоёр гараа урагшаа сунгаж байгаад бүс юм уу даавууг зурагт үзүүлсэн шиг барина. Цаашлаад гараа энэ байрлалаараа дээш доош болгох ба хэд хэдэн удаа хийж нуруу хүзүүний булчинд ачаалал өгөх зорилготой юм.

  1. Гараа сунгах

Сандлын ирмэг дээр нуруугаа цэх болгон сууна. Дараа нь гараа хоёр тийш нь сайтар сунгах ба алгаа ч мөн адил дэлгэж, цээжээ товойлгож өгнө. Энэ байрлалаа хэдэн секунд барих бөгөөд өдөрт 5-6 удаа хийж хэвшээрэй.

  1. Хөлөндөө духаа хүргэх

Өмнөх дасгалын адил сандалны буланд суугаад нэг хөлөө хажуу тийш нь нугалан барих ба үүний хажуугаар духаа хөлөндөө зөөлөн бөхийж хүргэнэ. Цаашлаад багахан секундийн турш энэ байрлалаа хадгалж, нөгөө талын хөлөндөө ч мөн адил хийнэ.

  1. Хананд тулж нуруугаа сунгах

Юун түрүүнд ханаруу эгц харж зогсоод хоёр гараа шулуун дээш өргөн хананд тулна. Дараа нь өгзөг хөл хэсгээ аажуухан хойшлуулах бөгөөд нуруунд ачаалал өгөх ёстойг анзаараарай.

  1. Гарны дасгал

Нуруугаа шулуун болгоод хоёр талын далаа хооронд нь ойртуулахыг хичээнэ. Ингэхдээ гараа дээш өргөж, аль чадахаараа гадагш нь эргүүлэх ба өөрийгөө далавчтай болсон мэтээр төсөөлөх нь хамгийн тохиромжтой. Үүнийг өдөрт хоёр удаагийн давтамжтай 16 удаа хийх хэрэгтэй.

  1. Түлхэлтийн дасгал

Эхлээд газар дэвсгэр дэвсээд гэдсэн дээрээ түрүүлгээ харж хэвтэнэ. Дараа нь хоёр гараараа тулан дээш өндийгөөд буцаж анхны байрлалдаа очно. Магадгүй энэ нь нэг төрлийн суниалтын дасгалтай төстэй бөгөөд нуруунд тийм ч их ачаалал ирэхгүй байх ёстой. Уг дасгалыг өдөрт 8 удаа хийнэ.

  1. Хөл гараа зэрэг өргөх

Өмнөх дасгалын адил түрүүлгээ харсан байрлалаас баруун гар, зүүн хөлөө зэрэг дээшлүүлээд хэсэг хугацаанд барьсны дараа нөгөө талдаа хийх ба өдөрт хоёр удаагийн давтамжтай 8 удаа хийгээрэй.

  1. Тэнцвэр

4 хөллөсөн байрлалаас баруун гараа урагш, зүүн хөлөө арагш сунгах ба аль болох сайн барих ёстой. Дараа нь нөгөө тал буюу баруун хөл, зүүн гартаа уг дасгалаа давтан хийнэ.

  1. Гарны дасгал 2

Уг дасгалыг хийхдээ хагас суух бөгөөд нуруугаа нугалалгүй хоёр гараа шулуун хэрнээ бага зэрэг далайлган барина. Цаашлаад гараа дээш, доош болгох хэрэгтэй ба гар огт нугарахгүйг анхаарч, өдөрт 30 удаа хийхийг сануулъя.

  1. Мууран дасгал

Энэ дасгал нь хэвлийн булчинг хөгжүүлэхэд тустай ба 4 хөллөж байгаад нуруугаа хотойлгон, хэвлий хэсгээ чадах чинээгээрээ доошлуулна. Уг байрлалаа мөн адил хэсэг хугацаанд барьсны дараа эсрэгээрээ нуруугаа бөгтийлгөж атирна. Дасгалаа өдөрт 10 удаа давтахыг зөвлөж байна.

  1. Нурууны булчингийн дасгал

Өвдгөө нугалан хэвлийд буй хүүхдийнх шиг байрлал аваад хоёр гараа хажуу тийш нь эгц сунгаж алгаа хавсран барина. Ойролцоогоор минут орчмын дараа нөгөө гартаа ч бас давтан хийгээрэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!